ӨНӨӨДӨР: “Тэгш төлөөлөл” захидлын аяны талаар мэдээлнэ

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 13-ны Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


“ШАНГРИ-ЛА” ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: “Тогтвортой санхүүжилтийн долоо хоног-2023”-ын хүрээнд Дэлхийн банкны бүлгийн гишүүн Тогтвортой банк, санхүүгийн байгууллагуудын холбоо (SBFN), Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэл (PCAF), “Голомт” банктай хамтарсан “Уур амьсгалын эрсдлийн удирдлага, Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” сургалт болно.


ТӨРИЙН ОРДОН

09:30 цагт: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт болно.


ЭЛИКСИР КОФЕШОП

10:00 цагт: Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүдээс “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д тусгах гол саналаа илэрхийлэх зорилгоор “Тэгш төлөөлөл” захидлын аяныг өрнүүлж байгаа талаар мэдээлнэ. /МҮЭХ-ны төв байранд/


НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

11:00 цагт: Нийслэлийн хэмжээнд үер ус, гол, усны ослын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлнэ. Утас: 99107367


“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Цахим Өртөө” холбоо, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран гадаадад суугаа 200 мянга гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардсан "Бид Төлөөлүүлэх Эрхтэй" аяныг зарлана.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.