ИРГЭН Д.ТҮВШИНЖАРГАЛ: МИНИЙ АВСАН НӨӨЦИЙН МАХАН ДОТРООС МОДНЫ ЗОРГОДОС, ГЯЛГАР УУТ, ХУЛГАНЫ ҮҮР ГАРЧ ИРЛЭЭ

Aдмин / Нийгэм

Баянгол дүүргийн 23 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Түвшинжаргал гуай өөрийнх нь худалдан авсан нөөцийн махнаас хулганы үүр илэрсэн хэмээн бидэнд мэдээлэв. Энэ талаар түүнээс тодрууллаа.


-Та хэзээ хаанаас нөөцийн мах худалдан авсан бэ?

-Өнөөдөр (өчигдөр) буюу 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 09:00 цагаас хойш хүлээж байгаад бүтэн ямааны нөөцийн мах авсан. Алтжин бөмбөгөрийн урд талын талбай дээрээс Орхон аймгийн улсын дугаартай машин нөөцийн махны борлуулалт хийж байсан юм. Хөлдүү болохоор нь задалж, шалгаж үзэлгүй авсан. Махаа гэсгээгээд өвчүү цээжийг нь задлан үзэхэд хулганы үүр байна лээ. Тухайлбал, махны цээжин хэсэгт гялгар уут, цаас, нил хулганы баас байсан.

-Хулгана гарч ирсэн юм уу?

-Хулгана байгаагүй, хулганы

үүр л байна.

-Та хэдэн кг махыг хэдэн төгрөгөөр авсан бэ?

-Ямааны нөөцийн мах 1 кг нь 6000 төгрөг. Би 139 мянган төгрөгөөр 23 орчим кг мах авсан.

-Мах худалдан авахад очер дараалал байсан уу?

-10 гаруй хүн байсан. Сүүлд нэмэгдэж ирсэн байх.

-Хулгана махнаас идсэн зүйл ажиглагдсан уу?

-Өөхийг мэрсэн, дотор нь баачихсан байсан. Мөн модны зоргодос, гялгар уут гэх мэт зүйл махан дотроос гарч ирлээ. Одоо энэ махыг яах вэ. Идэх үү, байх уу. Хэцүү байдалд орчихлоо. Ямар сайндаа хаана хандахаа мэдэхгүй танайх руу холбогдлоо. Мэдээллийн дагуу нөөцийн мах бэлтгэдэг газраас энэ тухай тодруулаад өгөөч. Мах бэлтгээд нөөцөлдөг газар нь хулганатай байсан юмуу. эсвэл ачиж ирсэн машин нь хулганатай байв уу. Нөөцийн махны стандартыг хэн

шалгадаг вэ гэх мэтээр асууж тодруулмаар байна. Тэр машин бүхээгнийхээ талд мах ачиж ирээд, бүгдийг нь зарж дуусгаад явчихсан. Одоо би ийм мах авснаараа хохироод үлдэх үү. Энд хэн хариуцлага хүлээх вэ

П.УРАНТОГОС

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.