“ЗОВЛОНГИЙН ИНДЕКС БУЮУ ЯДУУГИЙН ЖАГСААЛТ"

Aдмин / Нүүр

"Зовлонгийн индекс буюу ядуугийн жагсаалт” гэх үзүүлэлтийг эдийн засагч Артур Окун анх бий болгож байжээ. Харин энэхүү жагсаалтыг тодорхойлох гол хүчин зүйлд ажилгүйдэл ба инфляцийн үзүүлэлтийг авах хувилбарыг эдийн засагч Стив Ханке анх зохиосон байна.”Миний хувилбар бол ажилгүйдэл+инфляци+хүн амд ногдох ДНБ-ий бууралт бас жилийн эцсийн банкны зээлийн хүүгийн үзүүлэлт юм. Эхний гурван заалтын үзүүлэлт өндөр байх нь хэнийг ч аз жаргалгүй болгодог” хэмээн Жон Хопкинсийн их сургуулийн профессор Стив Ханке хэлж байжээ.

Өнгөрсөн оны үзүүлэлтээр “Hanke’s Annual Misery Index (HAMI)” буюу Ханкегийн аз жаргалгүйн жагсаалтыг Зимбабве улс тэргүүлсэн байна. Тус улсын инфляци 2022 оны сүүлчээр 243.8 хувьд хүрсэн бол зээлийн хүү нь 131.8% байжээ. Тэгвэл энэ жагсаалтад орсон 157 улсаас гиперинфляцитай тулгарч мөн нефть олборлолт нь зогссон Венесуэл, иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сири улсууд удаад нь бичигдэн, Украин наймд, манай хойд хөрш 76-д, урд хөрш 142-д харин бид 49-д жагсчээ. Монголчууд бид Орос, Хятадын иргэдээс хэд дахин аз жаргалгүй болж таарав?! Харин 157-д буюу хамгийн аз жаргалтай улсаар Швейцарь шалгарсан байна.

Эндээс харахад Ханкегийн жагсаалт алдаатай буюу эрх чөлөөний индекс оруулах зайлшгүй шаардлагатай гэдэг нь тодорхой байна. Бас Швейцарийг төдийгүй ерөөс хөгжингүй ангилалд байгаа өнөөдрийн улсуудыг аз жаргалтай гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Учир нь эдгээр улсууд эхнэр, нөхрийн болон эцэг эх, үр хүүхдийн хоорондох хайр гэх зүйлээ үндсэндээ гээчихсэн. Иймээс тэдний хойч үе болох үр хүүхдүүд нь “Улаан ном”-д орчихоод байна. Өөрөөр хэлбэл мөхөж байгаа үндэстний иргэд аз жаргалтай байж таарахгүй.

Ардчилсан нийгэмд мэдээж иргэн бүр хувиа боддог байх хэрэгтэй. Харин хувиа бодох хамгийн сайн арга нь алхам бүрдээ нийтийн эрх ашгийг хамгаалах явдал. Яагаад гэвэл хүн бол нийгмийн амьтан. Хөгжингүй улсууд ялангуяа баруун Европын иргэдийн энэ зарчим гажчихсан санагддаг.Тэгээд ч аз жаргал яг үнэндээ мөнгөнд бус мөнгө олж буй арганд байдаг. Яагаад гэвэл мөнгө олж буй арга л үр хүүхдүүдийн буюу залгамж үеийн хүмүүжлийн үндэс болдог. Иймээс швейцарьчуудынх бус монголчуудын ирээдүй гэрэлтэй байна.Харин Аз жаргалгүйн жагсаалтыг хүмүүс бус хиймэл оюун ухаан л зөв тооцож гаргах байх.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Ene bichsen huntei sanal [37.65.66.203] 2023-06-20 03:26:26

Ene index zovhon hedhen zuil deer l tulguurlasan golduu finance deer l tulguurlan gargasan bdagiin. Europe humuus hogiin, meddeg humuus l sain medne. Hogiin bogood orovdoltei. Nariin yriad yahav, manai Mongolchuud l hajuud l hun bdagiin. Ger bul gedgiig saihniig zovhon Asia humuus l Medne.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.