Жоншны уурхайд үерийн усанд боогдсон уурхайчдын цогцсыг гаргажээ

Aдмин / Нүүр

Хэнтий аймгийн нутагт зургаадугаар сарын 18-нд усархаг бороо орж, борооны улмаас Бор-Өндөр дэх жоншны хувийн уурхайн 30-40 метрийн гүн цооног үерийн ус юүлэгджээ. Уурхайн гүнээс 33, 40 настай хоёр эрэгтэй хүн гарч чадаагүй тусламж үзүүлэхийг хүссэн дуудлага Онцгой байдлын газарт 18-ны 20.00 цагийн орчимд ирсэн байна.

Дуудлагын дагуу аврагчид ослын газарт шуурхай очсон бөгөөд Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс 11 квт-ын хүчин чадалтай нэг насос авчирч суурилуулан 03:35 цагт ус соруулах ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн өдрийн 06:30 цагийн байдлаар уг насосоор уурхайн амнаас доош 11 метр хүртэлх усыг соруулсан байна. Дахин “Баргилт”-ын уурхайгаас 400 квт-ын хүчин чадалтай дахин нэг насос татан авчруулж, ажиллагааг үргэлжлүүлжээ.

Зургаадугаар сарын 20-ны 14.30 цагийн үед аврах ажиллагааны явцын талаар тодруулахад, Аврагчид ослын газарт 30 гаруй цаг ажиллаж өнөөдөр үд орчимд хоёр хүний цогцсыг гаргаж, ажиллагааг зогсоолоо гэв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.72.192] 2023-06-24 02:17:05

Arai denduu ymaa hairan 2 saihn zaluu

Зочин [64.119.19.208] 2023-06-23 00:48:54

Энэ төр засаг нэг л биш ээ

Зочин [202.131.245.69] 2023-06-22 12:36:17

Шумбагч аврагч гэж байдаггүй билүү

ЗАЯА НЬ ХАЯСАН [202.180.218.202] 2023-06-22 12:17:45

ХОХЬ ЧИНЬ ИЙМ ДАМПУУ УЛС ОРОНД ИЙМ ЮМ БАЙНГА Л ГАРДАГ

Иргэн [202.21.119.230] 2023-06-20 23:13:05

Ачааны хово машин дээр ус сорох өндөр чадлын дизель помп тавих хэцүү тиймээ авилгачдаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.