Задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг доорх зохицуулалтаар шийдвэрлэж байна

Aдмин / Нүүр

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн 222 дугаар тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг тогтоосон.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4 дүгээр хэсгийн 4.5 дахь заалтад “авто зам, замын байгууламжаар зайлшгүй тохиолдолд даац хэтэрсэн, зөвшөөрөгдсөнөөс илүү овор хэмжээтэй буюу тусгай хамгаалалтгүйгээр гинжит дугуйтай тээврийн хэрэгслээр зорчих” энгийн зөвшөөрлийг хариуцсан байгууллага олгоно.

Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т “Авто замын судалгаа шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг хариуцаж, хяналт тавина.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.