Ц.ХУЛАНГИЙН XIV ДАЛАЙ ЛАМД БИЧСЭН ЗАХИДАЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Aдмин / Нүүр

Дээрхийн гэгээнтэн XIV далай лам Данзанжамц танаа

Ц.Хуланг сонгуулиар хийсэн хоёр нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидал, ийм гурван зүйлээр буруутгаж ял оноолоо гэж хуульчид үзэж байгаа юм. Сонгуулиар хийсэн хоёр нэвтрүүлэг гэдэг нь “Төрд шүгэлсэн зэтгэр”, “Аравдугаар богдын наймаа”. Далай ламд бичсэн захидлын тухайд бол Ц.Хулан Энэтхэгт явж байхдаа Далай багштай таарах гэнэтийн боломж тохиолж уг захидлыг бичжээ. Ц.Хулангийн хувьд 1994 онд Далай Ламын Монголд ирэхэд нь ярилцаж тухайн үеийн “Ардын эрх” сонины 1994 оны 9 сарын 10-ны өдрийн 179 дугаарт “Айргаа их уугаарай архиа бол багасгаарай” гэсэн гарчигтай ярилцлага нь хэвлэгдэж байсан байна. Мөн Далай багштай зургаа татуулснаа өөрийн тайлбартайгаар өмнө нь номондоо оруулсан байдаг. Ингээд Ц.Хулангийн Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Данзанжамцад бичсэн захидлыг хүргэж байна.


Эрхэм таны амрыг эрэн мэндэлж, аз жаргал болон эрүүл энхийн хадгийн дор энэхүү захидлыг мэхийн өргөж буйг хүлээн авна уу. Хүн төрөлхтний амар амгалангийн төлөө залбиран, насан туршийн үйлс бүтээлээ зориулж яваад тань Монголын ард түмэн бид сүслэн баярладаг, бахархдаг билээ. Бурханы шавь сүсэгтэн олон монголчууддаа олонтаа залран ирж сургаал айлдвараа харамгүй хайрлаж байдаг таны ач тусыг өнөө ч марталгүй, таныг хэзээ дахин залрах бол хэмээн харуулдаж байдаг юм. Энэрэнгүй бөгөөд мэргэн оюуны тань мэлмийн өмнө доорх захидлыг хүргэж байна.

Олон улсын улс төрийн харилцаанд шашин, сүсэг бишрэлийн асуудлыг урьд урьдынхаас хүчтэй тулган тавих болжээ. Ийм нөхцөлд бурхны шашин, буддизм, дэлхийн нийт буддистууд хамгаалан хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарах боллоо. Ихэр ах дүүс гэгддэг Монгол Төвөдийн ард түмний оюун санааны өв хөрөнгө, үнэт зүйл болсон бурхны шашнаа хадгалж хамгаалах, цаашид хөгжүүлэн дэлгэрүүлэхэд мөн та бидэнд нэгэн бодлогыг тууштай баримтлах болоод байна. Энэ бүхнийг товчлон хураангуйлж өчье. Монголчуудын хувьд Богд лам Жавзандамба хутагтын X дүрийн асуудал нэн тулгамдаж буй, яаравчлан зарлаж болохгүй энэ асуудлыг Монгол Улсын төр засаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй юм. Тодорсон гэгдэж байгаа, эдүгээ АНУ-д аж төрж буй бяцхан хүү бол Монголын улс төрийн амьдралд хэт орооцолдсон удмын хүү бөгөөд үүнд олон түмэн таатай хүлээж авахгүй байгааг дуулгая. Ялангуяа түүний эмээ, УИХ-ын гишүүн нэгэн бээр олон жил уул уурхайн, алтны бизнес эрхэлж байгаль экологийг сүйтгэсэн явдал нь тэдний гэр бүл, нэр хүндээ алдах шалтгаан болсон нь тун харамсалтай. Мөн Монгол Улсын харьяат болж иргэнших эрх авсан зарим төвөд лам нар Монгол Улсын төр, шашны дотоод асуудалд хэт орооцолдож, ялангуяа дээрх УИХ-ын гишүүнтэй ойр шадарлаж, орон сууц авахуулсан зэрэг нь тогтоогдсон, энэхүү шинээр тодорсон дүрийг бүрхэгдүүлж буй нь нийгмийн сэтгэл зүйд сөрөг үр дагавар дагуулсаар байна.

Цахим сүлжээнд энэ асуудал байнга дэгдэж, бурханы шашны болон Дээрхийн гэгээнтэн таны эрхэм алдарт сэв суулгахыг санаархаж байгаа нь бодитой юм. Олон улсын харилцааны түвшинд болон дотооддоо маргаан үүсгэсэн тул асуудлыг ойрын хугацаанд яаравчлан шийдвэрлэж болохгүй юм. МБШ-ны Төв Гандантэгчилэн хийд тус асуудлаар олон нийтэд хандан тодорхой байр суурь илэрхийлдэггүй, ингэх ч боломжгүй. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хууль ба шашны хуульд төр, шашны эрх зүйг тусгаарласан боловч түүхэн уламжлалт Буддын шашнаа хамгаалж ард түмнийхээ оюун санааны эв нэгдлийг хангах эрх үүргээ бид биелүүлэх ёстой. Учир иймд Х дүрийн Богд ламын дүрийг ойрын ирээдүйд нэн зайлшгүй тодруулах ёстой юм бол урьдчилан сайтар шүүн тунгааж шийдвэрлэхийг Дээрхийн гэгээнтэн танаас хичээнгүйлэн хүсч байна. Дээдэс таны тодруулсан дүрийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлах ёстой байдаг бошиг замналыг танд дурдах нь илүүц биз ээ. Язгуур гарал ариун, үйлийн үрийн барилдлага төгөлдөр, бурхны шашныг дэвжээн мандуулах итгэл авралын орон болсон эрхэм нэгэн бээрийг Монголын эгэл жирийн ард олны дундаас нягтлан хичээнгүйлэн тодруулах нь хойч үедээ та бидний үлдээх өв хөрөнгө мөнөөс мөн билээ. Та бидний барих бодлого нэг байж ирээдүй хамт байх болно. Дээрхийн гэгээнтэн XIV далай ламтан таны өлмий бат оршиж бурхдын үйлсийг бүтээх хувь ерөөл тань дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын бодлогын зөвлөх, Монгол Улсын СГЗ

Цоодолын Хулан

2019.11.20-ны өдөр. Энэтхэг улс, Дели хот


Ц.Хулан нь 1994 оны 9 сарын 10-ны өдрийн 179 дугаарт тухайн үеийн “Ардын эрх” сонинд Далай Ламын Монголд ирэхэд нь ярилцаж “Айргаа их уугаарай архиа бол багасгаарай” гэсэн гарчигтай ярилцлага хийж байжээ.

Д.Цоодол: Надад төдийгүй бусдад, монгол аавд ийм гунигтай явдал битгий тохиолдоосой


-Бүтээлээ хийгээд цахилж явсан охиныг минь мөн ч аймшигтайгаар гутаалаа-

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Ц.Хуланг гэм буруутайд тооцож 9.6 жилийн хорих ял оногдуулсан. Үүнтэй холбогдуулан түүний аав Ардын уран зохиолч Д.Цоодолын байр суурийг хүргэж байна.

-Танай охин Ц.Хуланд 9.6 жилийн ял оноочихлоо. Шүүхийн шийдвэрийг та хэрхэн хүлээж авав. Та ямар байдалтай байна вэ?

-Мэдээж гунигтай байна. Дахиад зөвхөн надад төдийгүй, бусдад, монгол аавд ийм гунигтай явдал битгий тохиолдоосой билээ. Гунигтай байна.

-Ер нь юу болоод өнгөрөв. Дахиад асуухад, шүүхийн шийдвэрийг та хрхэн хүлээв авав?

-Охиныг минь хэлсээр шийтгэчихлээ. Би итгэх дуртай хүн юм. Энэ бол миний онцлог шинж ч байдаг байж магадгүй.Өмнө нь танай сонинд хэлж байсан санагдана. “Би дээрээ төртэй, дэргэдээ уулстай хүн” гэж хэлж байсан. Энэ бол үнэн санааны үг. Төр түмэн нүдтэй. Миний охиныг харна гэж би итгэж байсан. Охиныг минь гүтгээд байна гэдгийг нь байцаагдаж байхад нь мэдчихсэн байсан. Би бол охиндоо итгэж байсан. Гэвч тулгаад тасалчихлаа. Миний охин тэр хэрэг гээд байгаа юмыг нь зөвшөөрөөгүй.

-Та бол ийм зүйл болно чинээ ёстой зүүдлээгүй явсан нь мэдээж?

-Би гурван охинтой хүн. Миний гурван охин тэр нь энэ нь гэх юмгүй бүгд шударга. Миний амьдралын баяр баясгалан, итгэл найдвар энд л явдаг юм. Тэгтэл манай Дарамын Батбаярын “Цахилж яваа гөрөөс” гэж зохиолын нэр шиг бүтээлээ хийгээд цахилж явсан найрагч охиныг минь мөн ч аймшигтайгаар гутаалаа. Үүнд олон юм оролцчих шиг боллоо. Олон шувуу нэг бяцхан болжморыг хааш нь ч гаргахгүй ангайж хөөгөөд барьчих шиг юм болж өнгөрлөө. Өөр надад хэлэх зүйл алга даа. Охиныг минь ойлгохын дээдээр ойлгож, миний охины талд байсан, яг үнэнийг хэлбэл үнэний талд байсан ард түмэндээ маш их баярлалаа. Та нарт минь ийм юм бүү тохиолдоосой гэдгийг дахин хэлье дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [202.126.89.24] 2023-08-03 11:00:21

ЕР НЬ БОЛ ХУЛАН ӨӨРӨӨ ЯАХ ГЭЖ ЯМАР ЗОРИЛГООР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАСАН ЮМ ЯАХ ГЭЖ ДАЛАЙ ЛАМД ДАЛДАГАНААД ЗАХИА ЭНЭТЭР БИЧИЖ СУУДГИЙН ТЭНЭГ ТЭНЭГ ЮМ ЯРИАД Л БАЙДАГ НЭГ ИХ БАЯРХСАН ХҮН БАЙДГИЙН ЯРУУ НАЙРГААР ТИЙМ ИХ МӨНГӨ ОЛОХУУ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ ДОО

зочин [103.111.68.3] 2023-08-03 08:39:13

эх орон болон төр засгийн дээгүүр ямарч хүн ДАВЖ ХАРИАЖ болохгүй Муу ч Сайн ч Тусгаар улс Ер нь Сүүлийн үед СУМ болон АЙМАГ Дүүргийн Уурхайн хөрөнгөтөй хүмүүст ЭХ ОРОН хамаагүй зүгээр л МОНГОЛ УЛСААС ямар нэгэн ашиг хонжоо олж л байвал юу хамаагүй хулгай хийх болсон . ЭНЭ талаар ТӨР ТУУШТАЙ ХАТУУ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНАААААААААААААААААА

Зочин [192.82.85.32] 2023-08-02 12:35:21

Одоо нэгэнт хэрэг шийдсэн.тагнуул юу гэж хүн хэлмэгдүүлдэг юм.мэдээд асуудал байгаа болоод л тэр.но бна.олон юм ярьж байж жилээ нэмүүлэх вий дээ.эх орноосоо урвасан бол цаазаар авдаг.эмэгтэй хүн гэж харж үзвэл бүх насаар хоригдох ёстой.бусад ангалзсан хүүхнүүд сургамж ав.

Зочин [202.126.90.2] 2023-08-01 15:50:40

Хулан төрийн нууц мэдэхгүй гэдгийг шүүх прокурор тогтоосон. Ийм хэрэг нь зохиомол, хилс хэрэг бна. Манаас АН-д урвасан, Гарамжав олигархын хүүг 10- р Богдоор тодруулахыг эсэргүүцсэний төлөө л ял шийтгэл авлаа. Өөр юу ч байхгүй. Ийм л цаг үе ирж. АН төрийн эрхийг барих үед цагаадаж, эрх чөлөөтэй бно. Ардын хувьсгал гарна, ялна. Тэр үед Гарамжав зэрэг олигархуудыг хуниж, хөрөнгийг нь хураана. Шинэ үеийн хар шар феодалуудыг устгана, нийгмийн том цэвэрлэгээ хийнэ. Гарамжавыг тэр 10р богд хүү мүүтэй нь Хятадад тушаана. Тэгээд Богдоо ардын, ядуу малчны хүү нараас сонгоно. Гарамжавын засаглал мөнх биш. Төр 1 эргэхэд л Гарамжав хүүтэйгээ баларна. Хуулийнхан Гарамжавыг алуурчин гэдгийг нь сайн мэддэг юм билээ. Канадын бизнесменийг УБ зочид буудалд архи, янхнуудаар дайлж, хордуулж алж, алтны уурхайн лицензийг нь хууль бусаар өөрийн болгосон эрүүгийн хэрэг бгаа. Хэрэг хуучирдаггүй. Сэргээж шалгаж шийтгэгдэх бно. Энэ бол болсон хэрэг. Хуулийн томчууд андахгүй шүү. Ардын нэхэл хатуу Гарамжав чи мэд

эргүү тэнэгүүдэд [192.82.65.180] 2023-08-02 10:34:52

Та бусдын талд орохоосоо өмнө мэдээлэлийг шалгаж үзэх хэрэгтэй. Гарамжав гуай алтны уурхайнуудаас бараг ганцаараа Заамарт нөхөн сэргээлт хийсэн хүн бөгөөд жимсний олон га газарт мод тарьж, хулхидуулж, нуур байгуулсан. Ганцаараа нөхөн сэргээлт хийгээд хариуд нь Заригын Өнөрөө мэтийн шуналын туламд /бизнес эрхлэгчддийг дарамталж 200-300 сая төгрөг авдаг сэтгүүлч нэртэй увайгүй тэрбумтан хүүхэн/ баахан хэвлэлээр муулуулсан. 10-р богд тодруулах комиссын яриагаар бол Гарамжав гуай болон түний охин нь хүүхдээ 10-р богд болохыг зөвшөөрөхгүй нилээн удсан гэсэн. Тэгэхээр энэ шуналын тулам яруу найрагч Ц.Хулан нь өөрийн нэр хүндэд бардаж, муу лам нарын ятгалгад орж, мэдээлэлийг шалгалгүй Далам ламд бичсэн хэрэг. Далай лам оюун санааний 3-р түвшинд хүрсэн тул худал, үнэнийг шалгаж чадна. Тиймэс тэр 10-р богдыг зөвшөөрсөн хэрэг. Гарамжав олон түүний охин нь бидэнд, төрд юу ч муу зүйл хийгээгүй хир нь сэтгүүлчдийн гавьяагаар хамгийн "муу хүмүүс" болж үлдлээ. Гэвч үнэнийг цаг хугацаа харуулна.

Хан [101.176.216.171] 2023-08-01 13:49:15

Энэ бол Гарамжав гэдэг шуналтай авгайн явуулга тодорхой харагдаж байна Шийдэж байгаа малнууд нь Гарамжаваас их хэмжээний хахууль авсан нь тодорхой Энэ авгай Монголыг сүйрүүлж байна даа яасан ч шунал нь дуусдгүй юм базарваань Эмэгтэй хүн эх хүн байж газрын баялагыг хуу хамаж дуусгаж байна даа Нэг л өдөр байгаль хариугаа авна даа Үр хүүхдээрээ хүртэл тоглоод ёстой бузар юмаа Алтан загасны эмгэн болж дээ

төвдүүдэд байр сав өгсөн нь шал худал [192.82.65.180] 2023-08-02 10:43:02

Монгол улсын Ерөнхийлөгч л гадны иргэнд монгол улсын иргэнб болохыг зөвшөөрдөг. Тэгэхээр үүнийг өөрийнх нь ардчилсан намын Ерөнхийлөгч нар л төвд лам нарт иргэншил өгсөн. Гарамжав гуай үсрээд л бизнесдээ зориулж төвд лам нараар ном уншуулж байсан биз. Байр өгсөн нь шал худал. тийм бол тагнуулынхан зүгээр байлгахгүй байсан. Тэгээд ч дүрвэсэн төвдүүдэд Швецарийн Засгийн газар сар бүр 8000 швецарь франк өгдөг тул төвд лам нар манай бизнес эрхлэгчдээс мөнгө гуйхааргүй баян билээ. Ц.Хулан зохиолч мөн юм бол мэдээлэлийг заавал шалгаж байж Далай ламд бичихгүй /барим тавин нотолгоотой байхаар/ зөвхөн өөрийн дураар өөрийн нэр хүндийг барьцаа болгон өөрийн нэр хүндэд бардаж худал зүйл бичжээ. Далай лам энэ мунхаг хүүхэний захидалд хариулаагүй байхдаа.,

Зочин [202.126.90.150] 2023-08-01 13:26:05

Ерөнхийлөгчийн зөвлөх байж дураараа захиа бичиж болохгүй шалгуураар тодорсон хүүхдийг баян ядуугаар нь ялгах нь буруу

Зочин [202.9.46.175] 2023-08-01 14:56:24

Шударгаар шалгаруулах ёстой шүү.ардын хүүхэд оролцмоор б.а

Зочин [66.181.189.143] 2023-08-01 13:04:19

Ерөнхийлөгчийн зөвлөх нэрээр ийм асуудлыг тавьж захидал бичих нь зөв үү? Арай л биеэ тоосон, бас болчимгүй, цааш нь юу ч хийж мэдэхээр хүн байна. Зөвхөн энэ захидлаар буруутгагдаагүй байхаа. Өөр асуудлууд байж таарна. Төрийн нууцтай холбоотой асуудлыг юу гэж ийм тийм асуудлаар хэрэг хүлээлгэлээ гэж олон нийтэд мэдээлэхэв дээ. Тагнуулын байгууллага, шударга шүүхэд итгэж байнаа.

Зочин [103.161.242.118] 2023-08-01 10:49:37

Миний бодлоор найрагчийг үндэслэлгүйгээр хэрэг үүсгэсэн юм шиг санагдлаа. Захианаас үзвэл монгол улсын эрх ашигт харшлах нь байтугай хөрш улсуудад огт хамаагүй тэс хөндлөн, жирийн сүсэгтний санаа оноогоо бичсэн захидал байна. Үүний төлөө ял оноож байгаа бол жирийн мануусыг дуун дээр аваачиж дуртай ялаа оноодог өнгөрсөн зуун уруугаа орчихсон юм бишүү...

иргэн [66.181.190.142] 2023-08-01 10:07:15

Юу сонин худалаа юманд Ороолдоод байгаа юм вэ???????Бидний бүтээгч -- Тэнгэр газар - уул ус ургамал цэцэг усан доторхи амьтан - хүнийг хүртэл бүтээгээд Энэ дэлхийд зөв сайхан амьдраад буцаадаг Эзэн нь байхад !!!! дур зоргоороо буруу муу сүнсэнд Толгойгоо өгч яадаг юм вэ !!!!!!Ухаараач мунхаг Тэнэг лам хүнд итгэж амьдралаа даатгахаа боль!!!! Тэнгэрээ гаралтай гэчихээд лмд Итгээд л?!!!!!!!! Далай лам гээд ч Бурханы бүтээл дээ.бид бүгд бурханы бүтээл !!!!!!!!??????????

Зочин [66.181.161.170] 2023-08-01 10:27:11

Битгий шаа муу банди минь. Далай лам агуу мэдлэгийн хүн. Чиний цовдлуулагч бол хуурамч

Зочин [202.126.88.119] 2023-08-01 07:47:05

Тодорсон хүү нь амёрикт төрсөн амьдардаг хүүхэд юм уу

Зочин [202.55.188.37] 2023-08-01 09:38:01

Тийм. Америкт төрсөн учраас Америкийн иргэншил шууд авдаг. Тиймээс " унасан газар угаасан угаасан ус минь Монгол " гэж ярихгүй биз дээ. 10-р богд Монголоос төрсөн гэдэг худал гэдэг нь үүнээс харагдаж байна. Гарамжав чинь Хятадад компани байгуулж захирлаар нь ажиллаж байгаад Монголд том уурхайн компанийг хувьдаа авсан Шүгдэн шүглэсэн бузар чаралбаа.

zochin [98.214.171.138] 2023-08-01 04:29:33

xairan ner tor shunal gej uum l

Зочин [202.179.26.149] 2023-07-31 22:27:27

Тагнуул гэж бодохоор зүйл нэг ч алга хурц даргатай байсан тагнуулын ерөнхий газрыг ямар юмны ТЕГ гэх юм 10 р богдыг тодруулахаар эмээ нь алтнаасаа баахан амьтаныг хахуулдаж байж болгосон юм бишүү гэж бодохоор байна нилээн хэдэн лам нарын болон бас бус хүмүүсийн түрийвч зузаарч гарч ирсэн 10 богд юм байна гэж бодлоо уралдааны морь нь ч хулхи улсын богд нь хулхи үнэн юмгүй хорвоо болж үхэх төрөх 2 үнэн гэдэг байсан бол одоо үхэхээс бусад нь хулхи болжээ төрөх нь хүртэл хулхи оборт хийгээд хөөрхий төрх хүүхэд төрөх нь хулхи үхэх нь үнэн болсон нийгэм байна

Зочин [64.119.18.208] 2023-07-31 20:28:27

Тагнууын нэрээр олон хүнийг Хурц, түүний хамтрагч тагнуулын ажилтан нар хэлмэгдүүлсэн. Тагнуулын дарга, орлогч дарга хэлтсийн дарга , мэргэжилтэн нар ял авсан. Ерөнх ий сайд тагнуулын байгууллагаа бүрэн хянаж байна уу? ЭНЭ яруу найрагчийг хэлмэгдүүлж байна даа

mnbvcб [88.116.92.142] 2023-07-31 19:27:22

Х богдыг тодруулж болохгүй гэсэн хятадын даалгавараар ажилсан...

З [202.9.46.175] 2023-08-01 14:59:03

За тэнэгт..ардын хүүхэд болж болдоггуй юмуу.юун даалгавар..нотлооч

zochin [66.181.179.63] 2023-07-31 18:21:32

Mongonii tuluu eh ornoo hudaldaj bgaa huntei yu yarih ve de zohin yalaa uureh l bolj dee

БАЯРСАЙХАН [66.181.180.33] 2023-07-31 18:12:31

ДАЛАЙ ЛАМ МОНГОЛД ИРЭЭД БАЙХДАА СҮСЭГТЭН ОЛОН БОЛООД ЛАМ НАРТ ҮРЭЛҮҮД ТАРААСАН ТЭР ҮРЭЛ НЬ ИХ ҮРЖИХ ЮМ ГЭСЭН ОДОО ҮРЖСЭН ҮРЭЛТЭЙ ХҮН БАЙВАЛ ҮЗҮҮЛЭЭЧ ҮЗМЭЭР БАЙНА БАЙХГҮЙ БОЛ ХУДЛАА МУНХРУУЛАГА ХИЙЖЭЭ ГЭЖ ҮЗНЭЭ.

zochin [27.50.74.2] 2023-07-31 20:02:24

Unen shuu. Tarniin urel urjdeg l yum. Bi nudeeree uzej baisan.

Зочин [192.82.67.157] 2023-07-31 17:34:25

АРХИДАЖ МАНСУУРЧ СҮҮЛЭРЧ БАНЗАЛДАЖ ЯВААД ӨНГӨ МӨНГӨНД ТОЛГОЙ НЬ ЭРГЭН ГАДНЫ ТАГНУУЛЫН ОЛЗ ДУУ ХООЛОЙ МЭДЭЭЛЭГЧ БОЛЛОО !!!

Зочин [66.181.179.63] 2023-07-31 18:20:07

yag unen yavdaltai avgai gej yaridiin bna lee humuus

Зочин [66.181.161.12] 2023-07-31 17:56:34

үнэн2


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.