ҮСХ: Улсын дундаж цалин 1.9 сая төгрөг байна
Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өнөөдөр манай улсын оны эхний найман сарын эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулав.
Тухайлбал улсын дундаж цалин 1.9 сая төгрөг гарлаа. Харин медиан цалин 2023 оны хоёрдугаар улиралд 1.4 сая төгрөг байна. Энэ нь өмнөх улирлаасаа 82.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Дундаж цалинг салбараар нь авч үзвэл олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин хамгийн их буюу 5.5 сая төгрөг байгаа бол хамгийн бага цалинтайд урлаг, үзвэл үйлчилгээ болон тоглоом наадмын салбарын ажилтнууд оров. Тэдний дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа юм.
Мөн уул уурхай, олборлолтын салбарынхан 4.6 сая төгрөгийн цалин авч байна.
Түүнчлэн дундаж цалинг хүйсээр нь авч үзвэл эрчүүдийнх 2.1 сая, эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байгааг ҮСХ-ноос танилцуулав.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.223] 2023-09-19 05:47:57
Баян, дундаж, ядуу гэж 3 хуваадаг. ЯАХ гэж 3 хуваадаг юм.Яг цалин бодохоор нийлүүлээд дундаж гээд бодчих юм .Та нарын наад толгой тархи чинь эрүүл үү??? Дандаа индексдээн төөрсөн дөндөөкүүд бх юмаа.
Зочин [107.77.203.168] 2023-09-16 06:58:53
Энэ чиг лоосуутай мэдээ. Хэд чиг гэж хэлж болно. Амьдрал яагаад өөдөө гарахгүй өеөдсөн бэ?!
иргэн [66.181.188.59] 2023-09-15 14:34:41
Татварын мөнгөөр л цалинг нэмээд байхаас хувийн хэвшлийн дарамтыг багасгаж цалинг нь нэмэх ямарч бодлого байхгүй компаниуд нь өсч хөгждөггүй нийт компанийн 90 хувь нь жижиг 2-3 хүн жижиг бичил бизнестэй
Зочин [103.254.123.191] 2023-09-15 13:35:59
псдаа худ шаахаа боль, одоо со элчин журмандаа 3,8 сач гэж оруулна, новшнуудаа