МҮЭХ: “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын цалинг 30-50 хувь нэмэх шаардлагыг дэмжиж байна

Aдмин / Нийгэм

МҮЭХ-ноос “Эрдэнэт” үйлдвэрийн захиргааны бус мэргэжлийн болон ачаалал ихтэй ажилчдын цалин хөлсийг 30-50 хувиар нэмэх шаардлагыг дэмжиж байгаагаа мэдээлэв. Түүнчлэн, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид ажил хаялтын хурц тэмцэлд байгаа энэ үед Г.Ёндон захирлаар ахлуулсан хамтын гэрээний хэлэлцээрийн шинэ бүрэлдэхүүнийг томилж, хэлэлцээр хийхийг уриалж байна. Шийдвэр гаргах дээд албан тушаалтнууд нь өөрсдөө оролцож асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

МҮЭХ-ноос “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид ажил хаясан талаар хэвлэлийн хурал хийх үеэр тус холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, “Төсвийн тодотголоор төрийн байгууллагын ажилчдын цалинг нэмсэн.

Эрдэнэт үйлдвэрийн цалин хөлсийг сүүлийн арваад жилд авч үзэхэд инфляцыг нөхөх хэмжээний төдий нэмж ирлээ. Үйлдвэрийн ажилчид инфляцын түвшин дээр нэмээд бодит цалингийн нэмэгдэл шаардлагатайг хэлж байсан.

Энэ дагуу хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулах санал шаардлага тавьсан ч өчигдөрийг хүртэл зөвшилцөлд хүрээгүй тул энэ өглөөнөөс авто тээврийн цех, ил уурхайн хэсэгчлэн ажил хаялаа. Ажил хаялт гол зорилго биш, үйлдвэрийн захиргаанаас цалинг 15 хувиар гурван жил дараалан цалин нэмье гэж мэдээлсэн ч 50 хувиар нэмэхийг хатуу шаардаж байгаа” гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.