НОБГ: Усанд осолдсон иргэдийн тоо 2.8 дахин буурсан

Aдмин / Нийгэм

НОБГ-аас энэ жил “Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” аяныг зургаадугаар сарын 29-нөөс энэ сарын 15-ны хооронд зохион байгуулахад Улаанбаатар хотод гол усны ослын 46 дуудлага бүртгэгджээ. Мөн голын усны ослын дуудлагын тоо өмнөх оны мөн үеийнхээс 16.3, усанд осолдсон иргэдийн тоо 2.8 дахин буурсан байна.

Голын усанд автомашинтай суусан, голын салаанд боогдсон 350 хүн, 120 хүүхэд, нийт 470 иргэний аюулгүй байдлыг хангаж, 32 автомашиныг татаж гаргасан байна. Голын усанд живж 10 иргэн нас барснаас 2 хүүхэд бусад нь насанд хүрсэн иргэн байв. Завьт эргүүлээр 36 хүн, таван хүүхдийг голын усанд осолдохоос авран хамгаалж, голоос дөрвөн цогцос гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

НОБГ-ын завьт эргүүл 2010 оноос тасралтгүй ажиллаж байгаа. Энэ хугацаанд нийслэлийнд 695 удаагийн дуудлагаар ажиллаж, 406,163 хүн, 201,898 хүүхэд, нийт 608 мянга гаруй иргэний амийг усны ослоос авран хамгаалсан байна.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, “Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал 3 удаа үүсэж, холбогдох байгууллагатай хамтран хохирол бууруулах, сэргээн босгох ажиллагааг зохион байгуулсан. Цаашид дрон болон цахим цамхгуудаар дамжуулан иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан урьдчилан сэргийлнэ” гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.