Гал түймрээс 3 иргэний амь насыг аварчээ
Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цаг 10 минутад Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо 14 дүгээр гудамж 01 тоотод иргэн О-гийн байшинд гал гарчээ. Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал унтраах, автомашины жолооч ахлагч Х.Баттулга харуул ээлжнээс буугаад амарч байхдаа гал гарч байхыг харж гал унтраах анги ирэх хугацаанд тус байшинд байсан эхнэр Д, (бие давхар) хүү Т 6 настай, охин Х 11 настай (галд түлэгдсэн) 2 хүүхдийн хамт аварч, гарсан гал түймрийг түргэн шуурхай унтрааж 3 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
Эх сурвалж: ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс
Сэтгэгдэл