НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 43.274 иргэн азтан болжээ

Aдмин / Нийгэм

Өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2023 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 43 204 893 баримт хамрагдсанаас:

-8 орон таарсан 2,
-7 орон таарсан 2,
-6 орон таарсан 40,
-5 орон таарсан 393,
-4 орон таарсан 3853,
-3 орон таарсан 38984 баримт тохиролд таарч азтан боллоо.

Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.54] 2023-09-22 06:34:22

Сайхан дураараа луйвар хийгчид ээ одоо энэ СУГАЛАА ГЭЖ ХУЦДАГАА БОЛИООО. ЗҮГЭЭР Л 10%иа АВЫЫЫЫ ЛУЙВАРЧДАА

enkhtsetseg [202.126.89.93] 2023-09-22 06:16:46

Азгүй азгүй гэхэд арайл азгүй юу ?Би 10% иа авья хөөк муусайн дуйварчидаа.

зочин [59.153.114.253] 2023-09-21 15:17:58

хараал идсэн луйвараа зогсоо ,,,,,,манайд л зөвхөн ийм гэнэг ,тархи угаалт байдаг гэсэн

amar [66.181.176.16] 2023-09-21 14:57:34

энэ худлаа сугалаа гэдэг зүйлээ болих хэрэгтэй олон жил хүмүүсийн тархийг мөнгө угааж бна даа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.