ХҮН БҮР 30 сая төгрөгийн өртэй Монгол Улс

Aдмин / Нүүр

Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй байсныг сүүлийн 7 жилд дахин 15 саяаар нэмж 30 сая төгрөгийн өрөнд оруулан МАНдуулж байна. Эхний 15 саяын өр нь 1921-2016 хооронд 95 жилийн турш тавьсан өр. Манжийн дарлалд байхдаа Монголчууд өрөнд баригдаж өтөнд идэгдэх гээчийг үзэж байсан ч 21-р зуунд ч ялгаагүй өрийн дарамтад сөхөрч байна. Товчхондоо хулгай нүүрлэсэн эдийн засагтай, хуйвалдаанч улс төрчид нь сонгуулиас сонгуулийн хооронд хуурамч амлалтаар төрийн эрхэнд заларч бүтээмжийн сэтгэлгээ нурсан.

“2023 онд хийх гадаад өр төлбөрүүд: 2023, 2024 он бол Монгол Улс өр төлбөрөө хамгийн өндөр дүнгээр хийх хуваарьт жилүүд юм. Зөвхөн Засгийн газрын баталгаатай компаниудын төлөх өр нь нийт 1.3 тэрбум ам.доллар. Засгийн газрын босгосон Евро, Гэрэгэ бондын төлбөр, Хөгжлийн банкны Евро бонд, иенээр авсан Самурай гэсэн гурван бондын нийлбэр төлбөр 1.3 тэрбум доллар. Засгийн газар 2023 оны нэгдүгээр сард гадаад зах зээлээс 650 сая долларын бонд босгосон.

Үүгээр 1.3 тэрбум долларынхоо талыг төлнө. Самурай бондын иенээр төлөгдөх 250 сая орчим доллартой тэнцэх хөрөнгийг Хөгжлийн банк худалдаж аваад өөрийн дансандаа хадгалсан. Үлдэх 300-400 сая долларын өрийг экспортын болон бусад орлогоос санхүүжүүлэх боломжтой гэж харж байна.

Энэ бол Хөгжлийн банкны өр. Хөгжлийн банканд зээл төлөгдөж, эх үүсвэр төвлөрч байгаа ч энэ бол төгрөгийн эх үүсвэр. Үүнийг доллар болгож төлбөрөө хийх ёстой учир Монголбанкны валютын нөөцөөс тодорхой хэмжээгээр худалдаж авах болов уу? Монгол Улсын гадаад өрийн дунд хугацааны эргэн төлөлт нь бүхэлдээ олон улсын санхүүгийн зах зээлээс арилжааны хэлбэртэй авсан өр төлбөр байдаг. Монгол Улсад сүүлийн 10 жилд гадаад өр хурдацтай нэмэгдсэнийг эдийн засагчид шүүмжилдэг.

Тэгвэл Монгол Улсын гадаад өр 33.5 тэрбум ам.доллартой тэнцэж байна. Үүнийг задалбал 21.8 тэрбум ам.долларыг аж ахуйн нэгжүүдийнх, 8.1 тэрбум ам.долларыг Засгийн газрынх, 2.1 тэрбум ам.долларыг Төв банкных, үлдсэн 1.5 тэрбум ам.долларыг Арилжааны банкнуудын өр эзэлж буй аж. Төсвийн тухай хуульд 2023 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх хүрээнд Засгийн газрын авах гадаад, дотоод зээлийн дээд хэмжээг 2.8 их наяд хүртэлх төгрөг байхаар заасан.

Засгийн газрын авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээг 1.2 их наяд төгрөг байхаар улсын төсөвтөө баталсан гэсэн үг. Тэгэхээр энэ онд Засгийн газар 4 их наяд төгрөгийн өр тавьж, алдагдлаа санхүүжүүлэхээр тооцсон.

Энэ их өрийн дарамтаас үүдэн эдийн засагт эерэг нөлөө үзэгдэх нь бараг өдрийн од шиг болоод байна. Ард түмний амьдрал ахуй туйлдаа хүрч үнийн өсөлтийн нөлөөгөөр төгрөгийн ханш үнэгүйдэж, худалдан авах чадвар навч унажээ. Иймд үед хуучинсаг аргаар баячуудын хөрөнгийг хурааж ядууст тарааж болохгүй учир ядуурлын хувалз авлигалын системийг устгаж, бүтээмжит, үйлдвэрлэгч эдийн засгийг зөв менежментээр өндийлгөх цаг үеийн шаардлага тулгараад байна.

Д.Энхбат


Сэтгэгдэл

666 [202.9.46.139] 2023-12-22 15:38:32

аж ахуй нэгжийн өр гд бга 21,8 тэрбумын 17 тэрбум нь ОТн өр!!! цаг өдрөөр өсч бдг НИЙТ ӨРНИЙ ТАЛ НЬ. удахгүй өр 40 хүрэхэд ОТн өр 20 байх болно

Зочин [202.179.24.200] 2023-09-25 15:08:06

хуцваа идсэн хүмүүс нь төлнө биз

Зочин [103.10.21.20] 2023-09-23 16:06:40

Ард иргэд өргүй .харин төр барьж байсан ба одоо барьж байгаа нам улс төрчидийн өр тэд монгол улсыг өрөнд оруулж гэж шүүх тогтоов

Зочин [202.126.89.20] 2023-09-23 08:29:48

Гаднаас зээл авч ямарч үр ашиггүй зарцуулаад байхаар яаж өөдлөх вэ дээ. Дээр нь алдагдалтай эрүүл бус төсөв баталж ,идэж, ууцгаана.Мөнгийг бүтээмжит эргэлтэд оруулж байж л өснө.

Иргэн [103.212.118.234] 2023-09-22 22:47:04

Арай дэндүү юмаа.Энэ их баялагтай улс лрны иргэдийг ингэж гуйлгачин амьдруулдаг идэж уух нь дийлдэхгүй юмнууп ичиж үхээсэй.Эд нарын хөрөнгийг хураавал энэ улс орон өрнөөс ядах юмгүй гарна шүү!!!

Монголын эдийн засаг шоовдор хүүхэд шиг. [88.128.88.128] 2023-09-22 21:48:54

Дэлхийн өнөөгийн орчинд Монгол Улсын эдийн засаг ашигтай ба тогтвортой байх БОЛОМЖГҮЙ. Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь дэлхийд гарч борлогддоггүй, ө.х. ашиг авчирдаггүй. Үүл уурхайн бүтээгдэхүүн нь зөвхөн Хятадад социализмын үнээр нийлүүлэгддэг, ө.х. өндөр ашигтай биш. Хятад түнийг авахгүй ч үе таардаг.

Zochin [66.181.161.232] 2023-09-22 14:19:55

Yuch avagui bj ortei bolo geh shig,ue ueiin idej uusnguud u udmara tol avraad baizz

Зочин [202.9.47.62] 2023-09-22 14:06:12

Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг шиг өртэй улс хөгжихгүй.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.