186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ

Aдмин / Нийгэм

Цагдаагийн байгууллагаас 2023 оны есдүгээр сарын 4-18-ны өдрүүдэд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлжээ. Тодруулбал хууль бусаар агнаж, тээвэрлэсэн 186 тарвага, 11 ширхэг лаазалсан тарваганы мах Улаанбаатар хот руу нууцаар нэвтрүүлэхийг завдсан байна. Мөн агнахыг хориглосон зэрлэг амьтан агнасан, тээвэрлэсэн дөрвөн үйлдэл буюу 80 ширхэг ногтруу шувуу тээвэрлэсэн, нэг ширхэг Алтайн хойлог шувуу тус тус тээвэрлэсэн, янгир ямаа агнасан хоёр үйлдэл, зөвшөөрөлгүйгээр элс, хайрга, жонш тээвэрлэсэн таван үйлдэл буюу 13,450 тонн жоншны хүдэр тээвэрлэсэн, зөвшөөрөлгүй элс хайрга, тээвэрлэсэн дөрвөн үйлдлийг илрүүлжээ.

Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах ургамлын зүйл түүж, тээвэрлэсэн хоёр буюу хоёр кг каннабисын төрлийн ургамал, өвс гэх нэршилтэй дельта-9 тетрогидроканнабинол бодис хоёр уут тус тус бэлтгэж, тээвэрлэж явсныг зогсоосон байна.

Хуш модны самар 165 шуудайг хууль бусаар бэлтгэсэн, хууль бусаар мод бэлтгэсэн 1 буюу 12 ширхэг гуалин мод бэлтгэж, тээвэрлэсэн, газрын хэвлийд хууль бусаар халдаж хууль бусаар ашигт малтмал олборлосон 2 үйлдэл, нэн ховор ургамал болох хонин арц 11 шуудайг түүж, бэлтгэн зөөвөрлөсөн 1 үйлдлийг тус тус илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг олж тогтоожээ.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэрээс янгир агнах зөвшөөрөлтэй компани зөвшөөрөлд зааснаар өөр газарт АНУ-ын иргэнээр нэг тооны янгир ямаа агнуулсан, Архангай аймгаас Тоёота маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу 38 ширхэг нойтон тарвага тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан зэрэг үйлдлүүдийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [147.75.204.213] 2023-09-25 21:55:55

Yamar shunaltai yum be. Gants 2 baihad yahav gehsen


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.