АВЛИГАЛ, ХУЛГАЙ, ЛУЙВАР БОЛ ГЕНОЦИТ ЮМ…

Aдмин / Нүүр

Дэлхийн үзүүлэлтээр хэмжвэл Монгол Улсын ядуурлын хэмжээ 30 хувьтай байна. Гэтэл 20 гаруй хувь нь ядуурлын ирмэгт тулж ирсэн. Өөрөөр хэлбэл хүн амын талаас илүү хувь нь эдийн засаг,санхүүгийн хувьд ядуу гэх ангилалд шууд багтдаг. Монголын Улсын нийт гадаад өрийн хэмжээн 30 тэрбум доллар.3 сая хүн бүр 30 сая төгрөгийн өртэй гэсэн үг. Ядуу нийгэм, ядуу сэтгэлгээ, өрийн дарамтыг бий болгож хүн амын дунд ядуурлаас үүдэлтэй хэрцгийлэл,зэрлэгшил ихэсжээ.

Монгол Улсын эдийн засаг цаасан дээр өссөн дүнтэй гардаг ч бодит байдалд ард түмний амьдралд наалдах юмгүй. Сайд, дарга нар нь олон арван их наядаар нь хулгайлж улсаа хохироосон хэрэг улам даамжирсаар. Ядуурал бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй зайлшгүй анхаарах асуудлуудын нэг юм.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын 2015 оны Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” бодлогын баримт бичигт ядуурлыг устгах зорилгыг дэвшүүлэн дэлхий даяар ядууралгүй болох уриалга гаргасан.

Гэвч Монголын олигархи овилго муутай улс төрчид, эрх баригч нар дэлхийн хэмжээний урилгаас татгалзаж улсаа ядууруулан хохироох зам руу эргэлт буцалтгүй оржээ. Ядуурлаас үүдэх олон асуудлуудын хамгийн урхаг, уршиг ихтэй нь нийгэм дэх хүн амын сэтгэл зүй ихээр хямарч, аливаа бодох сэтгэх, бүтээх ухамсар нь доройтож бэлэнчлэх, амарчлах,алгуурлахад шамдах болжээ.

Хүнлэг ёсны тухай ойлголт аль түвшиндээ байхгүй шахам болж хүмүүс бие биедээ халуун дулаан үг хэлэх нь ч ховордож буй харанхуй бүдүүлэг цаг үед бид амьдарч байна. Ядуурлаас үүддэг олон хямрал, хэрцгийлэл, хүчирхийллийн золионд нялх хүүхдүүд нь явсаар удсан нь бохир завааны уг үндэс мөн. Ядуурал, ажилгүйдэлд өртөж, үнэт зүйлээ умартах нь хүнлэг ёсны ухамсар нь алдагдсан хүний шинж.

Гэвч ухамсаргүй хүмүүсийн тоо улам нэмэгдэн адаг сүүлд нь өрх гэр бүлийн элэг бүтэн аз жаргал, уламжилж ирсэн хүмүүжлийн соёлын нөлөө алдагдсан нь генийн чадамжтай Монгол хүн, Монгол төрийн түшмэд түрж гарахад багагүй хүндрэл учруулж нийгэм төрийн тогтолц болхи, заваан байгаа учраа авлигалын нялуун амтнаасаа гарч чадахгүй түшмэдүүд улам ялзарч, түмэн тэр чигээрээ амьжиргаагаа ч амьдралаа ч алдсаар дуусвал яах вэ?

Гэдэгт хариулт олоход хялбар биш. Товчхондоо газар шороогоо гаднын сувдаг шуналаас хамгаалдаг хүн болгоныг хоёр гараа өргөн дэмжихээс өөр нөхцөлгүй байдал руу улс нэгэнт орсон.

Хэрвээ энэ байдлаараа удвал Монголчуудын үр садыг хариуцлагагүй байдлаасаа болж хэд хэчнээнээр нь амь насыг нь алдуулж, хэдэн ч хүн бие эрхтэн эрүүл мэндээрээ хохирсон байгааг хүмүүс мэдээгүй. Нийгмийн сэтгэлгээг булингар шавартай хутган эдийн засаг санхүүгийн луйврын схемээр улс орныг хохироож буй бүлэглэлтэй хатуу хариуцлага тооцох эсвэл аажуу хоморголон устгалтын дор хүлцэнгүй суух хоёрын нэгийг сонгох үлдлээ.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.198] 2023-10-05 07:34:25

бүх салбар нэгж авилгалд идэгджээ олон жил шимжээ улс мөхөх нь багшгүй болж байна эмч сувилагч нар зугатаж гарч байна инженерүүд өөр ажил хийж ядуу амьдарч байна доод давхрага зузаарч байна бэлэнчлэх сэтгэхүй суулгаж байна залуучууд хөгшчүүлээрээ тэжээлгээ зорилогогүй болж байна

Сумъябузрыг цаазаар ав [185.10.224.66] 2023-10-04 22:56:37

Сумъябузрыг цаазаар ав бүх насаар нь шоронд хий

Зочин [66.181.188.183] 2023-10-04 20:09:17

Гэр хорооллынхон хуучин автобуснуудтайгаа дэлбэ үсрэнэ биз. Гэр хорооллынхон тэртээ тэргүй ажил хийхийн төлөө бус, харин орон сууцны хүмүүсийн араас хөөцөлдөхийн тулд автобусаар явдаг юм.

Словариа буюу толь бичгээ хараач. [88.128.88.84] 2023-10-04 19:25:41

"ГеноциНт" юм биш үү??? Сэтгүүлч ээ! Кха!

Зочин [202.55.188.82] 2023-10-04 16:31:37

үнэн

Иргэн [202.21.108.20] 2023-10-04 13:54:34

Авилга, хулгай, луйврын эздийг шоронд хатааж хөрөнгийг нь хураах!

Mungu [103.41.93.220] 2023-10-04 11:16:30

<script>alert("hi");</script>


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.