ӨНӨӨДӨР: Дугаарын хязгаарлалт, цахим хичээлийн шилжилт, Авто замын 0 зогсолттой холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар мэдэгдэл хийнэ

Aдмин / Нүүр

Арванхоёрдугаар сарын 18-ны даваа гарагт болох зарим үл явдлын тойм:

10.00-18.00 цагт: Төрийн ордонд: УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах 2 дахь сонсгол эхэлнэ.

10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсгүүд хуралдана.

10.00 цагт: Нийслэлийн АН-аас дугаарын хязгаарлалт, цахим хичээлийн шилжилт, Авто замын 0 зогсолттой холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон талаар мэдэгдэл хийнэ. НЗДТГ-ын үүдэнд Утас: 99096559

11.00-15.00 цагт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: “Сургалт-судалгаа-үйлдвэрлэл”-ийн Face to face форум уулзалт болно. Судалгааны лабораториуд хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, инновац бүтээгдэхүүнийг танилцуулна.

-Өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд ЕБС-иудын бага ангийн хичээлийг цахим, зайн хэлбэрт шилжүүлж байна.

-Нийслэлд автомашин, тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд зорчуулж эхэллээ. Энэ зохицуулалт 2024 оны 2-р сарын 1-нийг хүртэл үйлчилнэ.

-Төв аймагт Өв соёлын зөвлөгөөн чуулган болно.


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.180] 2023-12-18 10:00:19

Эцэг эхчүүдийг нь цалинтай чөлөө олгохгүй байж , шууд ням гарагт төрийн эрхийг булааж байгаа мэт аяглаж байна уу. Хүүхдүүд гэртээ харах хүнгүй үлдэж байгааг тооцсонуу. Нэг өдөр эцэг эхчүүд өөрсдөө аргалаж бна . Маргааш ажлаас нь халвал хэнд хандах вэ

Зочин [139.5.217.187] 2023-12-18 09:46:54

тэгш сондгой явах нь зөв өө өөрөөр яахын 00 зогсолт хиигээд тэнэгтэж явхаас дээр биз дээ харин бэнзинээ хэвиин болгох хэрэгтэй хүүхдүүд онлайн хэлбэрт орсон нь бас зөв ханиад өвчин замбараагаа алдлаа

Зочин [202.55.188.43] 2023-12-18 09:13:39

Нямбаатарыг огцруулах естой. Нийслэлд аж ахуйч хүн хэрэгтэй шоронгийн дарга хэрэггүй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.