ӨНӨӨДӨР: ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид цахимаар, зайнаас хичээллэнэ

Aдмин / Нүүр

Арванхоёрдугаар сарын 25-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

11.00 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкны " Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулж буйтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийнэ. Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцоно.

11.30 цагт: “ЗМ” мэдээллийн төвд: Төв аймгийн Атар буюу Баянхангай сумын зарим малчид бэлчээрийн ашиглалтын талаар мэдээлнэ.

12.00 цагт: МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвд: МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгч агсан, Монгол Улсын гавьяат багш, академич, профессор Н.Содномын дурсгалын хөшөөг нээнэ.

-Катарын Үндэсний музейн төлөөлөгчид Монголд айлчилж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан Катарын Үндэсний музейгээс Монгол Улсад тусгай үзэсгэлэн зохион байгуулна.

-Өнөөдөр ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид цахимаар, зайнаас хичээллэнэ.

-Автомашины дугаарын сондгой, тэгш тоогоор зорчуулах зохицуулалт үргэлжилж байна. Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно.

-МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд 2023 оны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.