Эзэнгүй нохой, муурыг түр асрах байр байгуулжээ

Aдмин / Нүүр

Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах хадгалах байранд аваачих самналтыг арванхоёрдугаар сарын 27-ноос эхлүүлэх гэж байна.

УИХ-аар Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль энэ сард батлагдлаа. Уг хуульд Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг явуулахаар тусгасан. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Нийслэлийн захирагчийн ажлын албанаас Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах хадгалах байр байгуулжээ.

Биокомбинат дахь хуучин хар үнэгний аж ахуй байсан амьтны зориулалттай байрыг ззэнгүй нохой, муурыг түр асрамжлах, хадгалах зориулалтаар бэлтгэн тохижуулжээ.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн:

  • 27 дугаар зүйл. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа
  • 27.1. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхэлнэ.
  • 27.2. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах гэдэгт арваас дээш нохой, муурыг асран хамгаалагчтай болох хүртэл байрлуулан асрамжлах үйл ажиллагааг ойлгоно.
  • ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫГ ХАМГААЛАХ
  • 47 дугаар зүйл. Гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах
  • 48 дугаар зүйл. Гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчлахыг хориглох
  • 48.1. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчилсан, уриалсан, өөгшүүлэн дэмжсэн, өдөөн турхирсан зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, нэвтрүүлэг, мэдээ бүтээх, нийтлэх, байрлуулах, түгээхийг хориглоно гэж заажээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.9.40.6] 2023-12-25 11:15:41

ГАДААДЫН ХӨГЖИЛТЭЙ ОРОН ШИГ ИХ САЙН БАЙНА, ГЭХДЭЭ ЮУНЫ ӨМНӨ ОРОН ГЭРГҮЙ АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ЯНЗ БҮРИЙН ХӨӨРХИЙ ХҮМҮҮСИЙГ ГУДАМЖИНААС ТҮҮЖ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ, АЛЬ ХЭДИЙНЭЭ ЭНЭ АЖЛЫГ ХИЙСЭН БИЗ ДЭЭ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.