Ц.Хулангаас шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байна

Aдмин / Нүүр

Цантай хүйтэн өвлийг сөрж, цагийн жаварт хайрагдан, жаргаж зовж яваа монголчууд минь ээ!

Шинэ жилийн энэ цаг дор та нарыгаа маш их санах юм. Айлууд элэг бүтэн, хүн болгон нэр бүтэн, улсын маань тусгаар тогтнол бүрэн бүтэн байж, ирж буй 2024 он та бидний хувьд сайн сайхныг бүтээх аугаа их өөрчлөлтийн жил болох болтугай.

Өмөлзтөл өмөөрдөг, өндөр тэнгэрийн од шиг өнөр олондоо хайртай шүү. Өөрийн минь тухай юу ч мэдэхгүй хэрнээ өөтэй хатуу үг чулууддаг цөөхөн хүмүүст ч дутахгүй хайртай. Та нар байдаг тулдаа цагаан хартай орчлонгийн жам тэгширдэг юм.

Би Монголынхоо соёл иргэншлийн аюулгүй байдлын төлөө хэр чинээгээ мэдэхгүй том дуугарч байж торонд орсон юмдаг уу даа. Төрт ёсыг уландаа гишгэсэн зарим улстөрчид үлэмж их мөнгөний барьцаанд гадаадын гүрнээс шашны эрх чөлөөний хууль гэгчийг оруулж ирсэн нoцтой баримтын мөрөөр орж, 2018 онд УИХ-ын босгон дээрээс буцаасныхаа шанг би хүртсэн шиг байна. Хууль “импортолсон” чухамхүү тэдгээр улстөрчийн нэг нь намайг урд хөршийн, үндэс угсаа нэгт хэл соёлын эрдэмтэд гэж танилцуулсан хүмүүс тагнуул байсан юм байх аа. Сэтгүүлчид, ер сэтгэдэг хэн бүхэн үүнийг эргэцүүлнэ биз ээ.

Газар нутаг, орд баялгийн хуулиуддаа бид сонор соргог хандаж чадаагүй. Одоо оюун санаа, тархи зүрх болсон шашны хуулиа бид яавч алдаж болохгүй. Үүнээс л үүдэн, “Төрд шүгэлсэн зэтгэр”, “Аравдугаар богдын наймаа” нэвтрүүлэг хийж, Далай ламд захидал бичсэн минь “бурууджээ”. Түүнчлэн баяд ноёд, дээдэс мяндагтын хүрээллээс Богдыгоо өлгийдөхгүй, хэлмэгдсэн эгэл мэргэд, жирийн олны дундаас л тодруулъя гэсэн ардач үзэл минь ч үүнд нөлөөлсөн. Үүгээр яллаж болох уу. Өөр гэмт хэрэг надад юу ч байхгүй. Манай дөрвийн дөрвөн хуульчөмгөөлөгч “Ц.Хулангийн хэрэг гэмт хэргийн бүрдэлгүй, хэрэгсэхгүй болгоно уу” гэж хоёр шүүх хуралд оролцоод барсангүй.

Иймд эрх журмын дагуу тус хэргийг хяналтдаа aвахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсч, өмгөөлөгчид хандаж байгаа. Төрийн нууц задруулаагүй, дамжуулаагүй, улсыг завшаагүй, мөнгө санхүүгийн ямар ч хохирол учруулаагүйг минь тунгаан болгоох буй заа. Маш нууцын зэргээс энэ хэргийг гаргаж өгөөч.

Авлигачид шагайж ч үзээгүй шоронд амт муутай гэж хоолоо голсонгүй, ааш муутай гэж дарга цэргээ ховлосонгүй. Ам үдээтэй бүтэн жил болжээ. Олныхоо дунд олон ч юм үзэж, сонсов. Гэнэн, мартамтгай, эвлэн нэгдэж чаддаггүй ард олон та нартаа цаг нь ирэхэд би дуулгана. Сэтгүүлчийн үзэг минь зэврээгүй. Сэтгүүлчдээ хорьж цагдахаа болиоч ээ.

Санах ижий аав, сарвайх үрс, уярах хайр, унших ном, тэрсэлдэх дайсан, тэмүүлэх эх оронтой хүн би юунд гуних вэ. Бүхнийг даагаад гарна. Миний шүлгийг нь бичсэн, Т.Ариунаагийн дуулсан “Цасан аялгуу”-н дор болор хундага харшуулан намайгаа нэг дурсаарай даа!

Сайхан баярлаарай.

МУСГЗ Цоодолын Хулан. 461 дүгээр ангиас,

XII сар.


Сэтгэгдэл

Ионголын төлөө хүч [203.23.49.49] 2024-01-01 09:36:39

Эх орныхоо эрх ашгаас урвасан, гадныхны эрх ашигт үйлчилсэн хэн ч бай хатуу цээрлэл хүртэх ёстой. Баяр, Баярцогт, Сайханбилэг, Бат Үүл, Да. Ганболд, Энхсайхан нарын хэргийг дахин шалгаж ноогдох ялыг эдлүүлэх ёстой. Эдгээр урвагч, авилагалчидаас болж Монголын хөгжил буурч иргэд нь ядуурч байгааг мартаж болохгүй

Зочин [152.58.133.77] 2024-01-01 21:54:19

Хятадаас мөнгө авсан нь үнэн

Зочин [66.181.183.237] 2023-12-30 20:54:53

еркийн өмнүүр ороод оны мэндчилгээг шоронгоос биччих юмаа. лав олон хүн шорон явах нигуур ёр.

БАТ [192.82.65.182] 2023-12-30 17:12:31

эх оронд минь үргэлж гай болж ирсэн шарын шашнаар бид яах юм бэ,хуйвалдаанаар тодруулдаг БОГД хэнд хэрэгтэй юм бэ.үр удмаа,нялх балчир зээгээ БОГД болгож солиорч байгаа тэр сэгсгэр эмгэн...яанаа

Зочин [66.181.183.237] 2023-12-30 21:10:43

сэгсгэр эмгэн өрөө төлөх гэж хичээж байгаа байхөө. бөөн өр. дээр нь гаалийн татварын олон зуун саяын өр.

Хүндэтгэгч нэгэн [202.9.40.4] 2023-12-30 01:43:10

Туурвил бүтээлийг уншаад ухаарал нэмж хэрсүүждэг өгөөжтэй нас үе залгасн монг

Zochin [103.212.117.247] 2023-12-29 18:23:00

Eh ornoo haltar heden tsaasaar hudaldsan baliar avgai sda yuun tusgaar togtnol yariad bgan urvagch pezduu

А.сарантуяа [202.9.41.15] 2023-12-29 17:30:05

Биеэ бодож эрүүл саруул байгаарай өлсгөлөн зарлаж өвдөв өө үнэн ялах болно үнэн зөвөөр шүүдэг бурхан байгаа энэ бурханд хандан залбираарай тэр цор ганц ЕСҮС эзэн шүү

Зочин [66.181.183.237] 2023-12-30 21:03:15

хулан аллах ялна гэсэн лүндэн байгааг мэдэхгүй вайн. кхх. саудын араб руу захиа бичиж заргалдах байхдаа.

Зочин [202.126.89.110] 2023-12-29 15:30:34

Урвагч гэдгээ мартсан юм байхдаа энэнээс хэн мэндчилгээ хүсээд байгаа юм бэ...пизда

Зочин [66.181.177.160] 2023-12-30 16:04:44

Чи л урвагч байх даа

Зочин [172.56.105.39] 2023-12-29 10:14:30

Зүгээр бүх юм сайхан болно. Ер нь бол олны танил байх дэмий байдаг юм

Зочин [66.181.177.223] 2023-12-29 05:40:45

БАЯРЛАЛАА,биеээ бодоорой,гэзээ нэгэн цагт хэрэг чинь цагаадах болтугай,Гадныхнаас мөнгө авч байгаад газар дээрээ гардууллаа л гэх юм,эх орноосоо урвасан мэдээлэл дамжуулсан л гэх юм энэ бүгдэд итгэхгүйг л хүсч бна.яг юу болслныг мэдээгүй,хараагүй болхоор юуч хэлэх вэ дэ.

Зочин [103.161.242.74] 2023-12-30 21:09:47

2 он солигдох торгон мөчид хүслээ шивнээрэй үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ биеэ бодоорой

МОНГОЛ ХҮН [103.212.118.201] 2023-12-28 22:25:22

БАЯРЛАЛАА. ХУЛАН МИНЬ. ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ, АВИЛГАЧ ЭРХ БАРИГЧДЫН ЭЭЛЖ ИРНЭЭ. МОНГОЛЫН ХУУЛЬ ҮНЭН МӨНИЙГ ЭС ОЛЛОО Ч ТЭНГЭР БУРХАН ОЛЖ ЧАДНА

Зочин [103.212.119.96] 2023-12-28 19:44:37

таны үйлс үнэн ялнаа. эрүүл байгаарай их зохиолч оо

Зочин [172.59.187.166] 2023-12-28 17:22:17

Sullaad jinhene tagnuuluud aa Bari an gadnii heden nuhud ba gadnii tsalinjdag baabar geed nuhur ba

Зочин [66.181.160.11] 2023-12-28 16:05:53

Тусгаар тогтнол гэнэүү.энэ хүн яаж хэлж чадна вэ.урвагч

Зочин [139.5.217.18] 2023-12-28 17:13:57

Хуц

Зочин [202.5.206.135] 2023-12-28 15:56:15

Та үнэн ярьж л байгаа бол үнэн ялах өдөр ирнэ. Эрүүл энхийг хүсье.

зочин [66.181.160.98] 2023-12-28 15:05:13

та эрүүл саруул байж гараад ирээрэй. Үнэн ялах цаг байх байх ха

Зочин [202.179.26.225] 2023-12-28 14:34:20

Урвагч шуналын тулам зайл

Зочин [66.181.182.72] 2023-12-28 14:25:08

Hediigeer hvn amidardag gazar ch gesen hetvv amargbi l bgaa oilgoj bn ehoronegel ardi dyych shywyy mini endees garah tsag tyn ydahgvi bhaa bie ee l bodooroi nairagch bvsgvi mini

Ax [139.5.217.86] 2023-12-28 13:57:57

Шунал шоронруу шиднэ

Зочин [103.57.94.30] 2023-12-28 22:47:11

bitgii hutsaarai nowshoo..Hulan nairagch shig shudraga baij chadah uu chi huwalz aa

ЗОЧИН [60.41.246.196] 2023-12-28 12:56:30

ЯМАР ХЭРГЭЭР ШОРОНД ОРЛОО БИЛЭЭ. ТАГНУУЛ, УРВАСАН, АВИЛГА БИЛҮҮ, ЮУ БИЛЭЭ, ХЭДЭН ЖИЛИЙН ХОРИХ, ХЭДЭН ТӨГРӨГ ТӨЛӨХ БИЛҮҮ ЯАЛАА, НЭГ ТИЙМЭРХҮҮ ХЭРЭГ ДУУЛДСАН БИЛҮҮ.

Зочин [202.9.46.219] 2023-12-28 12:43:50

Чи минь мунданг бүсгүй шүү чний дуу хоолойгоор бид дутаж бна .Биеэ бодоорой ард түмэн чамд хайртай

Зочин [66.181.161.41] 2023-12-28 11:54:05

Урвагч

Зочин [103.57.94.30] 2023-12-28 22:48:49

Ard tumen maani nairagch busguid hairtaim shuu...

Иргэн дэмжигч [139.5.216.73] 2023-12-28 11:22:15

Биеэ бодож эрүүл саруул байгаарай .Үнэн ялах өдөр ирнэ гэдэгт найдаж хүлээсээр


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.