“Эмээлтийн махны үйлдвэр”-ийн хэрэгт холбогдсон хятад иргэнийг 25 сая, компанийг 70 сая төгрөгөөр торгов

Aдмин / Нүүр

“Эмээлтийн махны үйлдвэр” гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-д холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүгдэгч Чен бинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож нийт 25.4 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Харин “Эм Ди Си Пи” ХХК-г 70 сая төгрөгөөр торгох ял дээр нэмж үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авсан байна.

Мөн “Эм Ди Си Пи” ХХК-ийн махны үйлдвэрийн таван хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, бор шаргал өнгийн шуудай бүхий цагаан өнгий нунтаг /хэмжээ нь тодорхойгүй/ зэргийг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.244] 2023-12-31 15:05:56

Torgood yahav huuj garga ayulgui bdald zanalhiilsen geed l yvuul

Zochin [66.181.180.246] 2023-12-30 15:02:08

Ed ch nytag bytsna biz xarin t

зочин [59.153.114.246] 2023-12-28 22:28:19

эх орныхоо тэмцэгчдийг шорондоо хийнэ амь насанд чинь занал хийж дутуу алсан могой шиг алж байгаа өмхий хужаагаа чааваас даа 25хан саяаар торгоод солиорчихсон шүүх засаглалтай чааваас даа зайлуулаач хүүрийг

Зочин [103.212.118.211] 2023-12-28 20:01:14

наад торгууль чинь юу ч биш болсон. Компанийн сар өдрийн орлого

Зочин [103.212.118.211] 2023-12-28 20:00:26

улс юм бол хүнсээ гадныханд алдмааргүй байна хатуу ширүүн тэмцэл хийгээч ээ.

Зочин [66.181.160.73] 2023-12-29 07:08:21

Эх ороноосоо хөөж гаргаач ээ

Зочин [59.153.113.34] 2023-12-28 16:55:08

торгоод орхиж болохгүй хөөж явуулах хэрэгтэй яагаад махаа тэдэнд даатгаж бэлтгүүлээд байдгийн бэ хөөж гаргаачээ хахуулдуулаад байдгийн муу яасан ард олноо боддоггүй юм бэ

Зочин [66.181.177.47] 2024-04-26 20:19:47

ХҮҮК ӨӨРӨӨ ХЯТАДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ МАХНЫХАА ЭКСПОРТЫАЯТАДУУДЫЭ ГАРТ ӨГЧИХСӨН ШҮҮ ДЭЭ.

Зочин [202.55.188.109] 2023-12-28 12:07:51

Торгуулийн арга хэмжээ аваад дахин хүнсний чиглэлд үйл ажилгаа явуулах эрхийг зогсоох хэрэгтэй.

Zochin [66.181.180.246] 2023-12-30 15:07:08

Ed ch nytag bytsna biz xarin bid tur zasagtai oron bol maxnii asyydliig neg musun sain shuudverlex estoi bna bid tsever sain max xereglex estoi shuu.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.