Д.Баярхүү: Үндэсний онцлогоос гадна ядуурлын үүр уурхай байлгамааргүй!

Aдмин / Нийгэм

“Малчдыг 100% бие даалгая, Төрөөс халамжлахаа больё” гээд биччихсэн чинь сэтгэгдэл хэдэн зуугаар тоологдоод явчлаа. Сэтгэлийн хатгүй, үг даадаггүйчүүд хараалаа урсгаж өглөө. Дан биеэ өмөөрсөн гомдолууд. Төрөөс юу ч авдаггүй, хар толгойгоороо хэдэн малаа авч явдагчууд жагсана.

Тэгэхлээр үндсэн санаагаа гарчигтаа өгүүлчихлээ. Тэр хэдэн малчин ба малыг хөнөөх далдын хорон санаа надад байхгүй. Яс хаясан, эвдрэлцүүлсэн санаа бүр байхгүй.

Тун хэврэг эмзэг, хэзээ ч сүйрчихэж мэдэх (цас зуд, ган гачиг, гэнэтийн аадар бороо гэх мэт) мал сүргээ XXI зууны хөгжлийн эрин зуунтай зуузай холбуулах юмсан гэсэндээ л би ятгаад тайлбарлаад байгаа хэрэг шүү дээ.

“Гоё санаанууд, гэхдээ хөдөө аж ахуй бол онцгой салбар, тэр тусмаа Монголын нөхцөлд бусад орноос өөр. Салбар гэхээсээ илүү үнэ цэнэтэй агуулгууд оршдог” хэмээн зохиолч, төрийн тусгай албан хаагч залуу найз маань надад хандан бичсэн байна билээ. “Социализмын үеийн сэтгэлгээнээс салгах нь бол зөв” хэмээн нэмж тодотгожээ. Дахиад цааш нь “Үнэ цэнэд нүүдэлчдийн соёл, өв уламжлал маш олон зүйл орно. Асар уудам энэ орныг давхар хянаж байдаг амьд хяналтын камер байгаа юм” гэсэн өөр нэг санааг тэр маань дэвшүүлжээ. Монгол хүний сайхан сэтгэл шингэсэн үгс гэж би хүлээн авлаа. Нүүдлийн мал аж ахуй гэж үнэ цэнэтэй агуулга бүхий бусад улс орнуудаас биднийгээ ялгаруулах онцгой салбар тул хэвээр нь хадгалъя гэсэн нь түүний буруу огт биш. Сайнтай муутай бүгдийг нь гээхгүй нэг дор тэврээд авчих санаатай, бүх юмыг багтаачих (хаях юм байхгүй) гэсэн монгол сэтгэхгүй. Тал шигээ уужим сэтгэлтэй ихэнхи монголчууд тэгж л үздэг. Хүндэтгэж байна.

Гэтэл би гарчигт бичсэн улигт асуултаа сөргүүлж (салгаж) тавьж байна. Хэзээ ч байгалийн өмнө сөхрөөд уначихад бэлхэн эмзэг хэврэг аж ахуй, нэг тийм гамшиг дайрчихвал хотоо харлуулаад ядуураад гуйлгачлаад нийслэл рүү дүрвээд ирэх нь хэвийн үзэгдэл мөн үү? Нийслэлээр дүүрэн ядуу эмзэг давхарга, улны иргэд. Нэмээд байх хэрэг үү гэж?

Малчин байснаа гэв гэнэт гуйлгачин болчихдог энэ үзэгдлийг би шүүмжлээд байна. Гутаасан юм ердөө байхгүй. Торгон хилээ манадаг мал малчныг зүхсэн зүйл ердөө байхгүй.

Малчнаас гуйлгачин болчихно гэхэд бас нэг шат дамжлага гэж байх ёстойсон. Нийслэлд ирээд шууд улны иргэн болчихдог? Шатгүй уруудаад. Үүнийг л тайлбарлуулах гээд ядаад байна.

Ийм асуултыг би шууд халз тавьж байна. Төрдөө ч тавьж байна. Уншигчдад тавьж байна. Энэ Монгол Улсын чинь аль ядуурсан, золбирсон иргэд бүгдээрээ нийслэлээ боорлоод юу болгочихоод байж байгааг бид өдөр бүр, цаг тутам мэдэрч амсаж харж байна. Энэ их утаа, агаарын онц аюултай бохирдол, энэ их түгжрэл, түм буман нүхэн жорлонгууд, энэ их ядуурал гуйлгачиллын чинь бараг 90% нь хөдөөнөөс хот руу дүрвэн ирэгсэдээс үйлдэгдэж (хатуу үгээр илэрхийлье!) байгаа бус уу? “Та нар ойлгооч ээ. Юун нүүрс авах мөнгө вэ? Хуучин дугуй, ундааны сав, хог түлж өвөл амьд байгаа хүмүүс. Хотын чинь 70 % нь байна энэ ядуурал” хэмээн твиттерт нэрт уяач нэг танил маань уулга алдан бичжээ.

Монголын онцлогтой үндэсний хосгүй шинжээс гадна тэр онцлог чанар нь тун хэврэг, нэг хальт гишгэвэл ядуурлын үүр уурхай болчих 100% магадлалтай. Худалдагдахад бэлхэн, ядуурлын нөөц том арми хөдөөд хээвнэг байгаад байна! Энэ тухай л би сануулж сэрэмжлүүлж бичээд байгаа хэрэг шүү дээ. Хөдөөгийн малчдыг, малыг ад үзсэн явдал байхгүй.

Ерөөсөө хөгжлийн жам ёс гэж байна. Олон мянган жил хадгалж ирсэн монголын онцлогтой үндэсний хосгүй нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь хөгжлийн жам ёсны эсрэг цэх зогсоод байж чадахгүй болсон байна. Ядуурал, нийгмийн бухимдал, нийгмийн хямрал, нийгмийн тогтворгүй байдлын үүр уурхай болчих магадлалтайг хүлээн зөвшөөрөхөд сэтгэлгээний хоцрогдол гол саад болж байна. Гучин жил элдэв хямрал салахгүй байгаа чинь сэтгэлгээний хоцрогдлын бүтээл, тусгал нь шүү дээ!

Амьдрал нэг байрандаа зогсож байдаггүй гэдгийг монголчууд мартчих гээд байна. Хуучин байдал дахин эргэж ирэхгүй гэдгийг XXI зууны хөгжлийн хурд хэлж өгөөд болохгүй байна. Гэтэл нэгдэл, сангийн аж ахуй байсан “Социалист Хөдөө”-ний сэтгэхүй бахь байдгаараа, мартагдаж өгдөггүй. “Сайн малчин”, “Мянгат малчин”, “Таван эрдэнэ”, “Алтан төлийн эзэн”, “Төл түмний үйлс”, “Төлийн бэлтгэлд нэмнээ, уут, хандив, мөнгө”, Цагаан сараар тодруулдаг, олгодог элдэв шагналууд–энэ бүхэн чинь “Социалист Хөдөө”-ний сэтгэхүй биш гэж үү? “Социалист Хөдөө”-ний сэтгэхүй дээр зах зээл–ардчиллын сэтгэхүй нэмэгдчихтэй зэрэг ийм юм болчихдог жишээ. Булган аймгийн Сайхан суманд Цагаан сараар 100 шил архи задалсан малчин өрх тодорч гэнээ. Сум аймаг даяар шаагин ярилцаад л. Энэ сайн, муугийн нэг л жишээ.

Улс нь (Төр, Засаг нь) нэг их халамжлагч. Тэр нь тэгчихнэ, тэр нь гомдчихно, гомдоочих вий гэсэн бөөн хайр. “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”, монголчуудаа бүгдийг нь өвөртөө тэврэх барагдашгүй их хайр. Тэр хайран дээр нь монголчууд тоглож өгнө. Халамжийг нийслэлд түлхүү түгээдэг тул хотоо харлуулсан, малаа барсан малчид нь яаж ийгээд Улаанбаатарт ирээд шингэхийг боддог. Худлаа биш.

Сошиалд бичсэн байна лээ, нэг малчин бүсгүй. Хөдөө балраад хот ороод ирэхээр малчин эрчүүд нь ажилгүй, архичид, амьдрал нойл. Нийгмийн халамжийн хэдэн цаасанд хорогдоод нийслэлд ад үзэгдээд сууж байна. Ингүүлэхгүй гэвэл нийгмийн халамжаа аймгуудад, сумдад тарааж өг, түлхүү өг. Тэгвэл бид нутаг руугаа буцлаа. Хотод халамж тараахгүй гэвэл энд хорогдоод суух малчид гэж үгүй болно гэжээ.

Чухам үнэнийг энэ малчин бүсгүй өгүүлжээ. Хөдөө рүү, нутаг нутагт нь халамжийг нь тараагаад байвал нийслэлийн энэ их ачаалал механикаар, улс төр орохгүйгээр дундарчих юм биш үү? Зүгээр л асар их илүү ачаанаасаа (утаа, түгжрэл, нүхэн жорлон...) нийслэлийнхэн салчихна.

Ерөнхийлөгч АНЭУ-д айлчлах үед яригдсан байна лээ. Монгол мах Арабын ертөнцөд борлогдох тухай. Миний танил уран бүтээлч дүү маань “У.Хүрэлсүхийн эхлүүлсэн Хүнсний хувьсгал Арабын ертөнцөд нэвтэрнэ” хэмээн Sonin.mn agency-ийн сайтад бичсэн байна билээ. Сэтгэл сэргээмээр (малчдын шүү) мөрүүдээс эшлэе:–Хамгийн чухал нь манай улсын үйлдвэрлэдэг хүнсний гол хоёр төрлийн бүтээгдэхүүнийг АНЭУ-ын зүгээс худалдан авах, хамтран ажиллах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид тавьж байгаа сурагтай. Энэ нь бэлчээрийн малын мах, эрүүл хөрсөнд тариалсан улаан буудай. Бид Хүнсний хувьсгалын үр дүнд Улаан буудайгаар дотоодоо бүрэн хангаж байгаа. Мах махан бүтээгдэхүүнээ бол гадаадад гаргах хангалттай нөөцтэй улс. Халал аргаар бэлдсэн Монгол хонины мах одоо л Арабын ертөнцөд танил болж эрэлт үүсгэж эхэлжээ. Эрэлт байгаа цагт хэрэгцээг нь хангаж Арабын ертөнцтэй хамтран ажиллах өргөн боломж Монголын мал аж ахуй, газар тариалангийн салбарт гарч ирж байна гэсэн үг гэжээ.

Малчид ядуурлын ирмэг дээр дэнжигнэж, хэзээ хотоо харлуулчих бол, цас бага дараасай гээд залбирч суухын оронд Ерөнхийлөгчийн эхлүүлсэн энэ ажилд өөрийгөө, гэр бүлээ дайчлаад, яам, Засгийн газрыг шахаж байгаад адуулж дийлэхгүй тэр их малаа эдийн засгийн (үйлдвэрлэл) эргэлтэд оруулж, гагц Арабын гэлтгүй, ердөө өмнөд хөршийнхөө махны зах зээлийг эрхшээх тухай бодмоор байна гэдгээ дахин давтан илэрхийлье.

Бээжин хотын хүнсний дэлгүүрийн махны тасгийн үнийг зурагнаас харна уу. Хагас кило (хятадынхаар бол нэг жин) махны үнэ ярайж байна. Хойшдоо нэмэгдэж таарна. Энэ зураг ба миний дээр бичсэн хоёр хоёр талаасаа хослон Монголын хөдөөг ядуурлын далд үүр уурхайнаас нь салгамаар байнаа! Хүлцэн уншаарай!

Хөдөөгийн тухай миний байнга бичдэг сэдвийн гол дүгнэлт: “Нүүдлийн соёл иргэншил” гэдгээ илтгэх тоотой, тусгайлсан, онцгой, үлгэр жишээ хэдэн өрх аймаг аймагт нь үлдээгээд нийтээр нь фермерийн аж ахуйтан болгохгүй бол наад малчид чинь хөгжлийн хурд даахгүй мөдхөн годройтоод ойчих нь байна. Малчдыг фермер болгуулахаар албадчихвал тэд гэгээрч л таарна. Өөр замгүй. Малчид үр хүүхдээ хот руу алдчихгүй л гэвэл фермер болж төлөвшөөд фермерийн аж ахуйдаа диваажингаа байгуулаг л дээ. Төрөөс тэгж албадах хэрэгтэй!

Д.Баярхүү


Сэтгэгдэл

Зочин [66.181.167.254] 2024-01-11 09:43:23

МАЛАА ӨӨДТЭЙХЭН МАЛЛАЖ ЧАДАХГҮЙ, ӨВС ТЭЖЭЭЛ АВАХДАА ХАРАМЧ, БАС ЗУНЖИНГАА НАЙР НААДАМ ГЭЖ ШОУДАНА, ОНЦ ШААРДЛАГАГҮЙ БАЙЖ МАЛАА БАНКАНД ТАВЬЖ ЭЛДЭВ ЯВДАГ ЯВДАГГҮЙ МАШИН ЦУГЛУУЛНА. МАЛЧИДЫГ МАЛТАЙ НЬ ЦУГ МАЛЛАХ ЮМ УУ ?

зочин [103.57.92.134] 2024-01-05 11:49:31

Маш зөв санааг хөнджээ. Билчээрээ яах бэ. Холбоо байгуулаад шийднэ гэнэ. Билчээрийн гол нь ус уулын амууд байдаг үүнийг сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Мөнхбаатар. Ж.Батэрдэнэ сорыг нь одоо үеийн мал бүхий иргэд ах дүүгээрээ эзэмшссэн түүнийг эзэмшүүлж хувьчлана гэнэ дээ. Дараа үеийн залуу малчид яах бэ. Хотоос шилжин очиж байгаа залуучууд яах бэ. Төвөөс хөдөө гээд байдаг. Нийслэлд газарыг 10 хүрэхгүй хувийг мэдээлэлд ойрхон хүмүүс аваад дуусчихсан бэлээхэн сургамж байна. Газар бол эмтлээд байх хөрөнгө биш. Тэр тусмаа нэгэн үеийнхэн давуу эрхээр аваад дараад хэвтчихдэг хөрөнгө мөн үү. Бүгдийн баялаг байх ёстой байсаар ч ирсэн. Хэлэлцүүлгийг малчдын дунд хийхээр ойлгомжтой шүү

зочин [192.82.64.167] 2024-01-03 08:52:08

Энэ гэж нэг байгаа олохгүй чалчдаг хүн байх юм даа

Зоч [103.57.93.252] 2024-01-03 00:17:57

Та мах, сүүгээ өөрөө бэлтгэдэг болохоор ийм муу үг хэлэх зөв байх. Би тэгж ойлгов. Та малчдыг хэлхээс өмнө төв азид малтай байгаа нь л энэ малчдын гавъяа гээд бодоод үз. Та олон улсаа л ярь. Хүмүүс хүндэтгэнэ. Нэмээд хэлэхэд хүн мэдэхгүй зүйлдээ дайсан болдог. Малчдад дайсан болдог хүн хангалттай. Нэг нөхөр нүүрэндээ л үсгүй болохоос... муулж л байсан. Нэг нөхөр малаа хаяад УБ-д ир гэсэн. Юу болсон бэ. Ямартаа ч малчид бүтээгч хүн. Эдэнд тус болоё гэхнээ урам өгчих.

Малчид арай байдаг шүү [202.179.21.201] 2024-01-02 11:45:12

Уг нь хөгжлийн явц гэж байдагдаа тийм байдаггүй шүү малын тоонд явж байхад бас арчаагүй малчид байдаг шүү өвсөө татаагүй төр харсан янзтай бид хэдийг загнах гээд байх шиг байдаг арай зүгээр л төрөөс горидогсод тэрийг нь мэдсэн улс төрчид нь поп шаана

Зочин [203.98.76.249] 2024-01-02 15:49:32

тийм малчидыг уурхайд шах.

Зочин [114.254.1.52] 2024-01-01 16:23:46

Нэг малчин малаараа Монгол улсын ядуу улныханд хандив өргөсөн гэж дуулдаагүй !!! Тэд баян тарганаараа гайхалдан хэдэн зуун саяын хурдан морьд уралдуулаад тэгээд улсаас хандивт өвс тэжээлээ авчихсан унгалдаж явдаг

зочин [59.153.86.104] 2024-01-01 12:30:00

малчдаас малын бүтээгдхүүнийг нь аваад зах зээлд бодит үнээр нь борлуулдаг гадаадад гаргадаг нэгдсэн сүлжээтэй малын эрүүл мэндийн үйлчилгээтэй болгоход төр засаг дорвитой алхам хийвэл хөдөөгиин амьдрал тун хурдан сэргээд бүгд ажил орлоготой болно . хот ч хөнгөрөөд ирнэ . эрх баригчид бодож сэтгэж ажиллаач одоо бол ажил хийдэг биш хулгайлдаг сэтгэлгээ шат шатны эрх мэдэлд давамгай байгаа .

Зочин [202.126.89.124] 2024-01-01 11:45:28

Малчдыг бие даалгая гэдэг нийтлэлийн санаанууд ту зөв санагдлаа.

Zochin [178.51.202.127] 2024-01-01 04:01:08

Ene helj baigaa zuil bol unen. Hussen huseegui baigali tsag agaariin oorchloltoos bolood bilcheereer geh hichneen saihan ch hol yavahgui bolchihood baina shuu dee? Odoo yaaraltai uuniig bodoj tolovlohgui bol mash tom soriltond malchdad bitgii hel heden malaa idej olsoj suraagui mongolchuudad hetsuu tsag nuurleh bolno shuu dee.

Зочин [103.57.93.248] 2024-01-01 00:22:37

Та бидний хойч үе эрүүл энх сайн сайхан амьдраасай л билээ.

Зочин [66.181.185.253] 2023-12-31 23:54:36

Хүнээр муу юм хийлгэхэд ч үнэгүй туслуулдаг гэсэн юм байхгүй тул шан харамжаа нэхцгээ. Хөдөлбөл хөлс шүү. Цэвэр цусны Монголчууд аа, АНУ-ын төлөө сайн дураараа зүтгэхийн оронд АНУ-аас green card ба АНУ-д амьдрах санхүүжилт нэхцгээ! АНУ 3 сая Монголчуудыг Америкдаа тэжээчих байлгүй дээ.

зочин [66.181.179.107] 2023-12-31 23:40:48

Одоо монголчууд бид нар үүнийг хүлээн зөвшөөр. Амьдрал үүнийг баталж байгаа шүү лаларуудаа

gadnii troll [103.57.94.195] 2023-12-31 17:07:27

PPPPPPPPP

Зочин [43.242.243.51] 2023-12-31 10:11:17

Зөв шүү. Болохгүй байгаа нь үнэн. Арга гарц олох л хэрэгтэй. Малчид алийн болгон азаа үзэж амьдрахав дэ.

Зочин [103.140.10.220] 2023-12-31 09:42:13

Үнэн бичжээ. 100% цаг агаар, байгалийн эрхшээлд автсан мал аж ахуйгаа өөд нь тат гэж бичжээ. Өвс тэжээлээ өөрсдөө тариад, цас зуднаар малаа нөмөр, саравчинд тэжээчихдэг болоосой л гэсэн байна.

Зочин [66.181.161.53] 2023-12-30 19:47:13

мэдэхгүй ээ. 3

Зочин [66.181.184.133] 2023-12-31 08:27:50

Одоо зарим малчид арай л залхуу болчихсон харадаад байна өчнөөн үхэр сарлаг бхад хар цай уугаад үхрээ ч саахгүй нөхрүүд хадлан дарш тэжээлээ ч бэлдэхгй хашаа хороо ч бхгүй өвөл болохгүй юм шиг давхилдаад л бдаг бас бүгд ч биш мундаг малчид бнаа үлгэр жишээ аваач дээ хашаа хороогүй мал шуурга уруудна шүү дэ

Зочин [66.181.186.49] 2023-12-30 14:51:16

сэтгэлгээний хоцрогдол гээд л авч өгч манай Баярхүү ах. өөрөө их л сэтгэгч юм байхаа хөөрхий. Бас жаахан даруухан, үгээ олж ярих нь нас намба сууж яваа танд бол бодмоор л зүйл байхдаа. гэвч өөрөө мэддээ

Баярхүү ахад хандаж хэлэх үг [66.181.186.49] 2023-12-30 14:48:28

фермерийн малын мах гарц нь ахиу байж болох хэдий ч амт шимт нь ямар муухай шивх, шээс, заар үнэртсэн, шөл нь амсахын аргагүй заваан амттай юм байдаг шүүдээ. та австралийн ч байна уу америкийн ч байна уу яг сонгодог билчээрийн бус малын махаар шөл хийгээд, чанаад идэж уугаад үздээ. Үнэндээ монголын дураараа тархан билчээрлэж мал өөрөө өөрийн идш өвс ногоогоо өөрөө сонгож идэж уудаг малын мах бол үнэхээр амттай, холестрин нь ч харьцангуй бага байдаг юмдаа. иймдмонголын билчээрийн малыг хашиж цөөлж хүчээр бордож махны гарц нэмэгдүүлж толгойг нь цөөрүүлж тэгээд нэг их сайхан болно гэдэг нь бас л сайн бодох асуудал шүү Баярхүү гуай. Та бол олон л газар явж юм үзсэн амьтан байх. Яагаад хэдэн зууны туршид монголын энэ нүүдлийн аж ахуй өөрчлөгдөж суурин хэвшилд шилжихгүй байгаа бас нэг учир жанцан байгаад байдгийг судлах эргэцүүлэх асуудал болой. Түүнээс биш таны санаснаар сэтгэлийн хөөрлөөр малын толгой оог цөөлөөд л хэдэн бандайсан тарган амьтан болгож бордож фермердээд л байхуу яахуу???

Зочин [139.5.217.181] 2024-01-01 04:22:01

паах тийм үү би фермерийн мах амт муутай гэхдээ илүү цэвэрхэн байх гэж боддог байсан шүү дээ

Зочин [103.140.10.220] 2023-12-31 09:58:10

Чамайг зүгээр архидаад алцайгаад хэвтээд байхаар чинь ядаж малдаа анхаар гэсэн байна. Алийн болгон хүй нэгдлийн бүдүүлэг малаасаа дор байхав.

зочин [66.181.176.42] 2023-12-30 11:21:00

Ямарч байсан ЯМАА АДУУ хоёр өсөх нь БИЛЧЭЭРИЙН доройтолд оруулж бна.Зохистой тоо буюу 50 саяас илүү гаргамааргүй санагдна.Үхэр хонийг л өсгөмөөр юм.

Ахаа [103.57.92.158] 2023-12-29 19:28:20

Сталин хүчээр хийх гээд бараагүй, ардчилалаар хийнэ гээд барахгүй байна.

Зочин [66.181.179.107] 2023-12-31 23:43:12

битгий солиор . Одоо чи яаж амьдарч бна. нүүрс хулгайлсан уу

Иргэн [139.5.218.193] 2023-12-29 16:52:39

Албадах нь ч юу юм, гэхдээ фермерийг бүсчлэн хөгжүүлэхгүй бол говьд ж-нь яах вэ?

Зочин [66.181.184.97] 2023-12-29 11:30:38

She hun you ch medddeggui hun bin lee. Ukrainian yalllaa Yalah n gartsaagui geed l baisan Haana be. Odoo Ukrainian n uls turiin Tom ornuudiin hogon dr hayagdah geed bail ban


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.