МОНГОЛЧУУД БИДЭНД ТАЛЦАЛ ХУВААГДАЛ БУС ҮНЭТ ЗҮЙЛ ЭВ НЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ

Aдмин / Нүүр

Төрөө дээдэлдэг түмэн олныг аргацааж, бахардаасан шийдвэрүүдээр холгон амьдрал ахуйгаа тордож хүн шиг амьдрах боломж олдохгүй удлаа. Үндэсний эв нэгдэл, түүхээс авах сургамж, үнэлэн цэгнэх, үнэт зүйлээ гэж эрхэмлэх бүгдийг үгүйсгэж харлуулах зарим оролдлогууд санхүүжилттэй, санаатай явагдсаар. Мэдээллийн эрин зуунд хөөсрөлийг хөөрөл, солиорол болгож эмх замбараагүйд турхирах санаархал энд тэндээс цухалзах цөвүүн цагийг учир шалтгаантай ухаарахуйгаар дархлаажиж давах ёстой болжээ.

Өчигдөрхөн гэхэд Монгол улсын дархан хилийн тухай хирдхийлгэм хуурамч мэдээг үнэмшин алдмаар цэгцтэй мэдээ болгон бичиж тэр ч бүү хэл зэвсэгт үймээнд автуулах агуулгатай бичвэрийг цахим орчинд тархаасан нь цаагуураа ихэд урхагтай. Үүн дээр эрх биш туурга тусгаар улсын тусгай албад ажиллаж далд зорилгыг илрүүлэх бололтой.

Сайжруулсан шахмал түлшийг урд хөрш БНХАУ-аас импортлох коксоор орлуулан турших шийдвэрийг иргэд ихэд эсэргүүцэн нүүрсний орон атлаа дотооддоо түлшээ ч үйлдвэрлэж чадахгүйдээ бухимдацгаасан. Гэтэл салбарын сайд нь өнөөдөр эл үйл явдлыг зөөлрүүлж аядаахаар зарцуулах төсөв төлөвлөж байгаа бүс байршлыг багасгаж байгаагаа мэдэгдэв.

Үерийн хохирлоос үүдсэн нийслэл хотын асуудлыг зарим буруу санаархал бүхий хэвлэлүүд мушгин “хөндөөнийхөн хотыг бохирдуулж байна…” гэх утгатай бичвэр нийтлэн албаар үндэсний нийтлэг нэгдмэл байдал дээр талцуулах агуулгатай нийтлэл бичүүллээ. Энэ бүхнийг том зургаар нь харвал гадаадын сонирхолд үйлчилдэг дотоодын урвагчдын гайгаар Монгол улсын оршихуйн дархлаа сулран доройтох аюул тун ойрхон байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.128] 2024-01-02 15:21:17

Ер нь ямарч улсад үндэсний эв нэгдлээс чухал зүйл гэж үгүй билээ,Монголд бол бүүрч чухал гэтэл сонгуулиа бүсчлэн явуулна,түүн дотроо Баян-өлгийг дангаар нь ганццааранг нь нэг бүс болгоно гээд байгаа УИХ-ын гишүүд үүнд нэгдэж санал өгч байгаа УИХ-ын гишүүд маань чухам яахлаараа үндсэн хуулиараа ард түмний нэгдмэл байх язгуур эрх ашгаасаа урвасан юм шиг шийдвэр гаргаад байгаа юм бэ? үүнийгээ нэн даруйхан засмаар юм, Угаасаа баруун бүс гэж Манж гүоний үеээс нэрлэгдээд ирсэн байтал түүнээс Баян-өлгийг яахлаараа салгадаг юм уламжлал тогсон ёс жаяг нэршил чинь хаана байнаа? Казах иргэдийн эрх ашийг төлөөллийг УИХ-д оруулна гэвэл тэр жагсаалтандаа энэ нөхдөө оруулчихаач дээ ингэж иргэдийг талцуулах,эв нэгдэлд сэв суулгах ямар хэрэг байнаа эрхэм УИХ-ын гишүүдээ?

Zochin [66.181.178.79] 2024-01-02 08:08:50

Uhaalag negen bicheechid bayarlalaa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.