Өргөн Сэлэнгэ нутгийн усан тээврээс гавьяат цолтон төрлөө

Aдмин / Нүүр

"Сэлэнгийн Усан замын Гонгор дарга" хэмээх эрхэм алдар нэрээр түмэн олондоо танигдаж Монголын Усан замын тээвэрт 37 жил ажилласан эрхэм буурай Б.Гонгор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор энгэрээ мялаалаа.

Усан тээврийн шинэхэн гавьяат Б.Гонгор ЗХУ-ын /хуучнаар/ Ленинградын Усан замын инженерийн дээд сургууль, Улаан-Үд хотын усны гүний ажиллагааны курс төгссөн Монголын хуруу дарам цөөн гүний усны мэргэжилтнүүдийн нэг юм.

Түүний удирдлага дахь Сэлэнгийн Усан замын тээврийн байгууллага төлөвлөгөө нормоо байнга давуулан биелүүлдэг арвин их амжилттай хамт олон байжээ.

БНМАУ-ын сайд нарын тушаалаар Монголын усан флотын анхны “Дэд адмирал” цолыг Б.Гонгор гуай хүртэж байсан байна. Тиймээс түүнийг нутгийн зон олон нь “Капитан Гонгор" хэмээн хүндлэн дуудаж иржээ.


Сэтгэгдэл

Zochin [178.115.69.108] 2023-12-31 08:56:09

Naad Gawyat ene ter ee odoo bolihgui yumuu??? Tolgoi uwdtul awahiin maa!!! UHER NUUDEE???


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.