МОНГОЛЧУУД НЭГНИЙХЭЭ СОЁЛООР ТОХУУРХДАГ ДОРОЙ ҮНДЭСТЭН БИШ

Aдмин / Нийгэм

Дуучин Хишигдалай нарын уран бүтээлчид Буриад түмний зовлон зүдгүүрийн илэрхийлэл, хэлмэгдлийн хар шуурганы хар толбо, гуниг харууслын дууг зохимжгүй хувцаслалттай, таарамжгүй хэв маягаар гиншин дуулах аядсан нь олон нийтийн сүлжээгээр нэлээд шүүмжлэлд өртөөд байна. Хэн ямар дууг яаж дуулах, түүнийгээ нийтэд яаж хүргэх нь тухайн хүмүүсийн эрхийн асуудал ч аливаад болгоомжгүй хандах, түүх уламжлалаа судлахгүй орхих зөвхөн хэлбэрдэлтийг нэгдүгээр зорилтоо болгохын зарим аюул үүн дээр ажиглагдаж байна.

Монголчуудын ураг удмын тасархай Буриад зон олон 1927 оноос их хядлага, хэлмэгдүүлэлтэд өртөн Монголдоо дүрвэж ирээд байтал Монголын төр засаг ч тэднийг хүлээн авч чадалгүй улмаар насанд хүрсэн эрэгтэй хүн болгоныг буудан алсан эмгэнэлт гашуун түүхтэй.

Хэлмэгдүүлэлтийн хүйтэн хар шуурганы хүйтэн амьсгал, урссан бүлээн цусны үнэр, уйлсан нулимсан далай өдгөө ч ширгэж арилах болоогүй байна. Хүн төрөлхтний түүхэнд хядлагын дээд амжилт болж мэдэх 1937 оноос эрчимжсэн их аллагад аав,ээж, ах эгч, эмээ,өвөөгөө алдаагүй гэр бүл Монголд байдаггүй. Гэтэл үндэстнийхээ энэ их гуниг харууслын учир шалтгааныг эрэн хайдаггүй юм гэхэд зовлон зүдгүүрээр нь гял цал өнгө дуу шуу болгон тохуурхах нь ёс зүйгүй хэрэг мөн. “...Хань ижлээ явуулчхаад зарим нь буудуулчхаад байхад хормойгүй даашинз өмсөөд, хөгжилтэй бүжин дуулдаг ёс манайд байхгүй.

Англиар ярихдаа хүртэл нэгнийхээ дуудлагыг шүүмжилдэг та нар ЯАГААД ард зоны минь хайртай дууны аялга хийгээд хэв маягийг эрээ цээргүй өөрчилнө вэ” Хэмээн нэгэн буриад эмэгтэй учирлан бичжээ.

Үнэхээр л бид Англи хэлний төлөө үхэлддэг, Америк шиг харагдахын тулд уралддаг өөрсдийн гэх сайн сайхан бүхнээ уландаа гишгэдэг дорой үндэстэн болчих гэж. Монголын уламжлалт соёлд найр хурим, баяр цэнгээнд дуулах дуу, ахуйн дуу, завхай дуу, аливаа ерөөл бэлгэдлийн ёс гүйцэтгэж байх үест дуулах ёсгүй гуниг харуусал, хагацлын дуу гэж бий. Бид урлагийн асар өрнүүн соёлтой ард түмэн. Судлагдахуун ихтэй хүндэтгэх ёстой ард түмний нарийн нандин түүхтэй холбогдох дуунууд ч асар их. Энэ болгоныг танин мэдсэн хүн л дуучин гэх нэрийг өргөж явмаар. Алдаа гаргасандаа уучлалт гуйх нь байтугай урлагийн хэв маяг яриад дэлж байгаа нь зохимжтой сон бил үү?

Д.ЭНХБАТ

Сэтгэгдэл

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:45:09

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:45:09

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:45:08

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:45:08

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:45:08

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:45:08

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:43:25

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:43:25

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:43:25

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:43:07

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:43:07

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:42:38

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:42:38

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:42:38

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:42:33

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:42:33

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:04:05

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:04:05

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:04:05

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:04:05

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:01:53

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:01:53

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:01:50

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:01:50

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:01:50

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:01:45

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:01:45

Зочин [66.181.191.205] 2024-01-03 23:01:23

Оюуны хоосрол шүү дээ. Бүр хүндрэхээр наад захын ичих, тавгүйтэх, орчноо мэдрэх чадваргүй болж байна. Хайран залуу үе, золбирч дууслаа

Зочин [103.212.118.225] 2024-01-03 21:04:04

Дуучид харахад урлагийн гял цал хүмүүс харагддаг Ч ямар Ч мэдлэггүй. Үнэн. инээдэмтэй нөхдүүд байдгиг ХИШИГДАЛАЙ ТОДРУУЛЖ ӨГӨВ БОЛОЛТОЙ БИД ИЙМ Л НӨХДҮҮДИЙГ ХАРЖ БАЯСДАГ ӨРӨВДМӨӨР АМЬТАД ШҮҮДЭЭ

Зочин [103.212.118.39] 2024-01-03 18:51:25

Хөгийн муу санаатай, хулгай ч луйварчин адагийн хужаагаас долоон дор болчихсон

Зочин [66.181.161.89] 2024-01-03 13:02:09

Нэг бага ястан нөгөө бага ястнаараа тохуурхсан байна. Байх л зүйл. Буриадууд бол ойрадуудыг бодвол нэлээд харьжиж ондоошсон угсаатан юм шүү.

Зочин [66.181.191.205] 2024-01-03 23:00:10

Чи тэгээд халх болохоор их үндэстэн юм аа даа тиймээ? Их юмаар гийгүүлж дээ чааваас

Зочин [66.181.188.15] 2024-01-03 19:26:02

Бага ясатн зөвхөн Оросод л байдаг тэдний дээрэнгүй үзлийг илэрхийлсэн нэр томъёо. Манайхан түүнийг нь шүүлтүүргүй дагачихсн

Зочин [152.58.191.209] 2024-01-03 16:11:24

Монгол хүн ёс заншилаа мэдэх хэрэгтэй

Зочин [172.58.222.186] 2024-01-03 11:57:50

УВСЫНХАНЫГ БУР ХАЗГАЙ ХЭЛТЭН ГЭЖ ДОРОМЖИЛДОГ. ЭНЭ ОЙРАТФОБЫГ БААБАР,ЦЭНДДОО ,ШОГ ЗУРААЧ ДОРЖГОТОВ НАР МАНЛАЙЛДАГ

Зочин [66.181.188.15] 2024-01-03 19:28:06

Яг үнэн. Тэд муу нохой нар тэргүүлдэг

ЗОЧИН [202.126.88.121] 2024-01-03 11:43:41

ОДООНЫ ХЭВ ЗАГВАР ХӨӨСӨН ӨӨРСДИЙГӨӨ ОД ГЭЖ БОДОН ХӨӨРЦГӨЛСӨН ХООСОН ТОЛГОЙНУУДААС ИЙМ Л ЮМ ГАРНА ТЭДНЭЭС ИХ ЮМ ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ. ЮМ УНШИХГҮЙ УХАЖ БОДОХГҮЙ ЗҮГЭЭР Л САЛХИН ДЭВҮҮР ШИГ НОХДУУД

иргэн [202.21.117.210] 2024-01-03 10:16:48

Тэр сайхан дууг үнэхээр эрэмдэглэсэн байна л ээ өөрсдийгөө л ямар бүдүүлэг вэ л гэдгийг харуулж байгаа хэрэг шүү дээ.

Иргэн [202.21.107.63] 2024-01-03 10:15:12

Зөв

Яг миний боддог бодол [103.57.94.169] 2024-01-03 09:39:58

Ягяг

40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.