Үүрийн 04:00 цагаас эхлэн зам, талбайг цэвэрлэж, давс цацаж байна

Aдмин / Нийгэм

Цас орсонтой холбоотойгоор нийслэлийн хэмжээнд шөнийн 04:00 цагаас эхлэн тохижилт, үйлчилгээний байгууллагууд хариуцсан гудамж, зам талбайн цасыг цэвэрлэж, давс, бодис цацан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээнд 955 хүн ажилладаг байна. Үүнд гэр хорооллын зам ороогүй. Стандартаараа нэг хүн өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой байдаг ч хүн хүчний хүрэлцээ хомс, нэг хүн 13 мянган ам метр талбай цэвэрлэж байна.

Иймээс иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ойр орчмын 50 метр хүртэлх зам талбайг цэвэрлэхийг НЗДТГ-аас уриаллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.60] 2024-01-04 17:09:37

Хороо нь хог,цас цэвэрлэгээг хариуцаж иргэд ,СӨХ, ААн нэгжүүдийг шааардаж, шалгаж цэвэрлүүлэх ажлыг хийх хэрэгтэй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.