Оюутнуудын автобусаар үнэгүй зорчдог хөнгөлөлтийг түр зогсоож байгааг мэдэгдлээ

Aдмин / Нийгэм

"Улаанбаатар смарт карт" ХХК-аас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаарх мэдэгдлийг манайд ирүүлсэн. Иймд тодорхой шийдвэр гарах хүртэл 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгааг мэдэгдэж байна” гэжээ.

Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны 7 сарын 7-нд баталсан. Шинэчилсэн найруулгаар 43.2.5 буюу "Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалтыг хасжээ.

Үүнтэй холбоотойгоор 2024 оноос оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа тул холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл

иргэн [66.181.189.150] 2024-01-04 21:40:55

зөв үөв автобусаар үнэгүй явдаг мөртлөө архи уух шоудаж наргиж цэнгэх бодхоороо мөнгөтэй болчдог

Зочин [202.21.108.12] 2024-01-04 16:26:29

Энэ оюутан нэртэй хувийнддаггүй нөхдүүд олон үүв Ер нь аливаа хөнгөлөлт хэрэггүй дээ сургуульд бүртгэлтэй хичээлдээ суу

Зочин [202.126.88.173] 2024-01-04 14:33:04

Оюутнууд босоо

и [202.21.100.210] 2024-01-04 13:51:07

жилээр нь бодож хураамж авсан биз дээ тэнэгүүдээ

Зочин [107.123.49.136] 2024-01-04 12:55:19

Оюутнууд насанд хүрсэн хүмүүс, төлбөртэй явах ёстой, харин сургуулийн хүүхдүүдээс мөнгө авдагийг би гайхдаг юм, дампуу төрийн бодлого юмдаа

Зочин [202.126.88.225] 2024-01-04 12:20:01

Зөв шүү архидаад тэнээд дуусаж байгаа нөхдүүдийг хаших нь зөв

Bat [66.181.161.118] 2024-01-04 12:19:02

Bur zogsooh heregtei munguu tuluud demii tene


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.