“Монголд 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч байгаагийн 1.5 сая нь хуурамч хаяг байна” гэв

Aдмин / Нийгэм

УИХ-ын чуулганы хуралдаанаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ЦЕГ-ын дарга Д.Сүхболд нарыг СЕХ-ны гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Албан бус мэдээгээр Монголд 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч бий гэсэн мэдээлэл бий. Үүний 1.5 саяыг нь хуурамч хаяг гэж үздэг юм байна. Сонгууль дөхөж улстөрчдийг харлуулах боллоо. Жирийн үед ч “гөвж” л байна. Сонгуулийн үеэр гүтгэсэн, доромжилсон, харлуулсан хуурамт хаягуудыг илрүүлэх боломж бий юү. Бид энэ чиглэлээр хууль гаргасан боловч Ерөнхийлөгч хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээгээд авчихсан.

Мөн хиймэл оюун ухаанаар хүний хийгээгүйг хийсэн, хэлээгүйг хэлсэн болгож харуулдаг боллоо. Үүнийг ашиглаж хууль зөрчсөн хүнийг илрүүлэх, хариуцлага тооцох боломжтой юу?

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.