ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫХАН БОЛОМЖ ОЛДВОЛ ГАДААДАД ДАЙЖИХ ХҮСЭЛТЭЙ

Aдмин / Нийгэм

Монголд залуучууд нэг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр ажлын байран дээрээ 2-3 хүний хийх ажлыг зэрэг амжуулдаг ба ингэж ажилласан ч сарын хэрэгцээгээ дөнгөн данган хангах төсөр цалин авч байгаа билээ. “Хөдөлмөр эрхлэлтийн түвшин төдийлөн нэмэгдэхгүй төдийгүй ажлын байрны чанар муудаж, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх асуудал удаашрах хандлагатай байгаа нь хөдөлмөрийн нөхцөл муудах үндсэн шалтгаан болж байгаа ажээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын шинэ тайланд дурдсанаар эдийн засгийн өсөлт удааширч, баталгаагүй, чанар муутай, цалин бага, нийгмийн хамгаалалд хамрагдах боломжгүй нөхцөлөөр хөдөлмөр эрхлэхэд хүрч болзошгүй бөгөөд Ковид-19-ийн хямралаас шалтгаалан тэгш бус байдал улам гүнзгийрч, цааш даамжрах хандлага харагдаж байна. Эдийн засаг удааширснаар олон хүн чанар муутай ажилд орж, цөөн цагаар цалин багатай ажил эрхлэхээс аргагүй байдалд хүрч байна.

Үүгээр зогсохгүй бараа бүтээгдэхүүний үнэ хөдөлмөрийн бодит орлогын өсөлтөөс илүү өндөр байгаа нь амьжиргааны өртөг нэмэгдэн ядууралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлсээр байна Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх маш тодорхой бөгөөд яаралтай хэрэгцээ байна.

Тулгарч буй бэрхшээлийг даван туулахын тулд бид нийгмийн шинэ яриа хэлэлцээг дэлхийн хэмжээнд өрнүүлж, хамтран ажиллах шаардлагатай." Хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүллээ ч бодит үнэлэмж болж чадахгүй байгаагийн шалтгаан нь үнийн өсөлтийн хурдыг гүйцэх чадамжгүй эдийн засгийн чадавх сулыг харуулж байгаа хэрэг.Ажил олгогч нар хямд зардлаар их ашиг олохын тулд ажилчдынхаа цалин хөлсийг нэмэхээс эрс татгалзсаар ирсэн нь залуучууд эх орноосоо дайжиж гадаадад хөдөлмөрлөх үндэс суурь болдог. Хөдөлмөрийн насныхан тэр чигээрээ боломж олдвол гадаадад гарч өндөр цалинтай ажил хийх, чанартай боловсрол эзэмших мөрөөдөлтэй байна.Харамсалтай нь энэ хүсэл эрмэлзэлдээ хүрч чадаж байгаа хэсэг нь тун бага хувьтай.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

зочин [66.181.171.28] 2024-01-07 15:46:56

Одоо МАН аа сонгоод халамжаа тэтгэмжээ олигтойхон аваад залуусаа гадагш гаргаад үлдсэнд нь хүнсний карт өгөөд л амьдруулж дээ.....

Иргэн [43.242.243.252] 2024-01-06 09:40:55

Иргэдийнхээ хөдөлмөрийг цаг минутаар нь үнэлдэг шудрага зарчимд шилжих хэрэгтэй тэр цагт хөдөлмөр хийх сонирхол бий болно. Одоо бол зүгээр л худлаа хэлж хулхиддаг учраас хэн ч ажиллах сонирхол байхгүй...

Зочин [202.9.40.187] 2024-01-05 23:32:33

Ийм суртал ухуулга гэхүү тархи угаалт гэмээр юм бичээд байгаа нөхөр байнаа

Зочин [89.177.3.213] 2024-01-06 23:45:46

unenshdee

Хотууд шинээр байгуулаач, бүтээгдэхүүн үйлдвэрлээч. [103.57.93.133] 2024-01-05 13:28:34

Засаг юү хийгээд байгаа юм бэ? Ямарч орлого авчрахгүй зарлагын Хархорин хот байгуулахын оронд Эрдэнэт-2,3 гэдэг хотуудыг байгуулаач. Тэндээсээ ашигт малтмалаа гаргаж, ахиухан мөнгөтэй болж, цахилгаан станц, бусад төрлийн үйлдвэрээ байгуулаач. Ингэж байж л иргэдээ Монголдоо үлдээнэ. Тэгэхгүй бол Монголд чинь иргэд чинь үлдэхгүйнээ.

Зочин [66.181.189.152] 2024-01-05 12:29:27

Хөдөлмөрийн насныхан битгий хэл ахмад настан( 69 настай) би хүртэл дайжмаар байна . Хэнээр удирдуулаад хэн ч биш болоод байнаа .Одоо сонголтоо өөрөөр хийцгээе .

зочин [59.153.112.241] 2024-01-05 11:20:18

Зөв ш дээ.Өндөр цалинтай ч гэсэн ажиллах орчин амьдрал нөхцөл нь хэцүү штэ.Гадаадад бол хүнээ ажиллах орчин амьдрах нөхцөлөөр бүрэн дүүрэн хууль журмынх нь дагуу хангаж өгдөг.Манай монголд бол ажиллавал ажил ажиллахгүй бол хохь чинь гэдэг биш.Удирдагч нар маш муу ажилладаг өөрсдийгөө л бодоод хүнээ ажлын морь гээд харчихсан бдаг.Тийм нөхцөлд залуучууд ажиллана гэж үү илүү рүү нь л тэмүүлэх бно.

Зочин [66.181.160.65] 2024-01-05 10:53:17

хаха дандаа МАН сонгоод бай хохь чинь удахгүй улсгүй болно

Зочин [103.57.95.90] 2024-01-05 11:03:32

Ман даа биш шүү дээ малаа

Зочин [66.181.181.170] 2024-01-05 10:50:00

Нийгмийн идэвхитэй болох хөдөлмөрлөж мөнгө олж чаддаг залуус замын зардлаа олчихвол гадагшаа явчихдаг. Идэвхигүй хэсэг нь элдэв халамж аваад гэртээ зүгээр хэвтэж байх сонирхолтой ийм л эмгэнэлтэй болчихлоо доо. Ажил олгогч гарт яаж ажиллах хүч олдох вэ дээ. Ядахдаа хөдөлмөрийн чадвартай хүнд хүнсний талоноо больчихооч дээ. 60 с дээш насныханд өг л дөө.

Ард [202.9.46.10] 2024-01-05 10:20:15

Энэ өлөн авилгачдан иргэдиин боломжииг тонодог ямар хатуу ялгүй

rty [66.181.164.134] 2024-01-05 10:17:10

yurn bodood baihad tsalin huls deer gadaadiin hariya baiguuliin ajiltanguud zaaval tugrug-uur tsalinjij baihaas ter ulsiin yum uu $ dollar tsalinjdag bolmoor bn tugrug sulrahiin hereer amjirgaa muudaj bn sh

Зочин [59.153.112.228] 2024-01-05 09:57:14

Монголд аж ахуй нэгжүүд нийгэмийн даатгал ашигтйн татвар нө машинтаы хүмүүст янз бүрийн торгууль үгээ хэлсэний төлөө зөрчилийн хуулиар торгоно Авто даатгал техникийн үзлэгийн татвар Аж ахуй нэгж иргэдээ татвараар дарамтална иргэдээ янз бүрийн торгууль шийтгэлээр дарамтална энэ бол жинхэн төрийн дарамт энийг төлөхийн тулд аж ахуй нэгж иргэд нь дэлхийд байхгүй өндөр хүүтэй зээл авч банкан дарамталуулөна төрд дэх хулгайчууд улс ооон ард түмнээ өр татвар зээл гураваар дарамталж байна бид алийн болгон шүдээ зууж тэсхэв тэрний оронд үхэх ганцхан сонголт байна новш гэж

Зочин [66.181.186.240] 2024-01-05 18:37:09

Амьдрах амьд явхад асуудалтай болж бн бөөн дарамт адаг сүүлдээ амьсгалах агаараа худалдаж авж магад бн оо

Зочин [202.9.46.90] 2024-01-05 10:29:49

Ямар их алдаатай бичдэг юм бэ. Монгол хүн мөн үү.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.