МОНГОЛ ХҮН ЭХ ОРОН ГАЗАР ШОРООНДОО ЭЗЭН БАЙХ ЭРХТЭЙ

Aдмин / Нийгэм

Хэдэн мянганаас нааш өртөөлөн түүхийн олон нугачааг гэтлэн өнөөдөр нүүдэлчин янзаараа оршин тогтож байгаа Монгол Улсын газар нутаг ямар их үнэ цэнээр бидэнд өвлөгдсөнийг бид ухааран үр хойчдоо бүрэн бүтнээр нь үлдээх чухал үүрэг хүлээсэн. Гэтэл сүүлийн үед төрийн сайд нар УИХ-ын гишүүд нь элдэв хуулийн халхавчийн дор тусгаар тогтнол аюулгүй байдалд минь заналхийлсэн оролдлогууд удаа дараа давтагдсаар. Улс хүнгүй бол хөгжихгүй хүн ард газар нутаггүй бол эх оронгүй гэсэн үг. Бидний өвөг дээдэс юуны төлөө цусаа урсгаж газар нутгийнхаа төлөө халуун амиа өргөсөн билээ. Хэдхэн жил хөгжил нэрээр ууж идээд өмсөж зүүгээд дуусгах өчүүхэн жаргалын төлөө юу. Үр хойч минь гишгэх газартай үлдэг гэсэн чин зүтгэл үү? Хөгжил бол улсаа зарах явдал биш юм. Хүн амаа ядуурлаас гаргах гэдэг нь газар нутаг дээрээ харийн цагаач иргэдийг олноор суурьшуулах ч бус. Монгол хүн өөрийн газар нутагтаа өөрийн аж ахуйгаа чөлөөтэй эрхэлж, эрх чөлөөгөө эдэлж амьдрах боломж.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.28] 2024-01-08 20:53:23

Эрхтэй биш үүрэгтэй, хэрэгтэй. Ийм үг хэллэгээр хүртэл бидний буруу хандлага, хулчгар авир илэрч байгаам даа. Та нарт тэгнэ тэгэхгүй гээд эрхийг чинь өөр хэн нэгэн зааж өгөхгүй шүү дээ. Эх орон төрсөн газраа харин хүн шиг авч явж эзэн болж чадахгүй бол өөр хэн нэг нь оронд нь эзэн сууна. Чадахгүй бол хохь чинь гэдэг нь тэр. Хөдөлмөрлөж, толгой өндийх завгүй шинийг туршиж, асуудлыг сөрж, бүтээж босгож цэгцлэхгүй бол гэр орныг чинь өөр нэг нь ганц өдөр дайрч авахгүй харин өдөр өдрөөр шахсаар авна. Арчаагүй хүмүүстэй улсыг өөр нэг нь аваад л явчихна.

Зочин [220.196.192.248] 2024-01-08 20:44:16

Тийм ! Монгол хятадын хогийн сав биш

Зочин [202.55.188.99] 2024-01-08 13:40:26

"УРД ЗҮГ"-ЭЭС УГШИЛТАЙ БЖ МАГАДГҮЙ ХҮРЭЛБААТАР ТЭРГҮҮТЭЙ ХЭДЭН НӨХӨД БҮР УЛААНДАА ГАРЧЭЭ! ТЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛЬ ГЭСЭН НЭРЭЭР ХАЛХАВЧЛАН ГАНЦ САЯ ТӨГРӨГ САЛТААНДАА ХАВЧУУЛСАН ГУЙЛГАЧИН, ЯДУУ ХУЖАА НАРААР МОНГОЛЫГ ДҮҮРГЭХ БОДОЛТОЙ БГАА ЮМ ШИГ ЭЭ. АЗ БОЛОХОД МОНГОЛЫН ЗАЯА ИХ ЭЭ ГЭДЭГ ҮНЭН ЮМ. УИХ ДАХЬ ЦӨӨХӨН ЭХ ОРОНЧИД БОЛОХ ДАВААСҮРЭН, БОЛОРЧУЛУУН НАРААРАА БАХАРХАЖ БНА. ТА НАРЫН АРД АРД ТҮМЭН ЧИНЬ БГАА ШҮҮ! АМЖИЛТ.

Зочин [202.9.46.218] 2024-01-08 10:04:52

Мангар монголчууд эх орон газар шорооныхоо эзэн биш гэсэн аятай байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.