Түргэн тусламжийн машинд саад учруулсан иргэнийг 50 мянган төгрөгөөр торгожээ

Aдмин / Нийгэм

Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Д” нь 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Lexus” маркийн тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар хаан зогсож, дуудлагаар явж байсан яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.


Сэтгэгдэл

Т [66.181.190.127] 2024-02-07 20:30:50

Өөрөө үхэхдээ бас дуудна шүү дээ Тэнэг хүмүүс бас байх юм аа

Зочин [66.181.181.230] 2024-02-06 22:11:25

Тийм ү дээ манайхан түргэний машин сигналдаад байхад л сохор, дүлий юм шиг урд нь тээглээд бдаг. 1 өдөр тэр машинд өөрөө орчихсон явна гэж мэдэхгүй...

зочин [66.181.190.16] 2024-02-06 19:05:03

Яг зөв, яаралтай тусламжийн автомашин ба гал командын автомашинд зам тавьж өгөөд саад нэвтрүүлдэг соёлд Монголчууд суралцах хэрэгтэй дээ. Түргэн тусламжийн ба гал командын автомашинд зам тавьж өгөхгүй, уралдаад чихээд явдаг жолооч нарыяг ер ойлгодоггүй ээ.

zochin [66.181.188.124] 2024-02-06 12:44:41

Дэндүү бага Байна. Ядаж 200000 байвал сургамж болно

Зочин [59.153.114.19] 2024-02-09 15:16:25

Тийм!!

Зочин [202.9.40.0] 2024-02-06 16:25:21

Тийм


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.