Битүүний өдөр өнгөрсний муу муухайг гээж сайн сайхан бүхнийг угтан авахад бэлддэг уламжлалтай

Aдмин / Нүүр

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөх сар битүүрч харагдахгүй болох өдрийг битүүн хэмээнэ. Монгол түмэн, нүүдэлчдийн хаврын тэргүүн сарын бэлгэдэл бүхэн оршдог шинэ жилээ угтан авахдаа ирээдүйгээ баяр баясал, дүүрэн жаргалаар оршоохын төлөөнөө ерөөлийн үгээ хэлэлцэж юм бүгдийг бялхам баяр цалгиж,идээ будаа, гэр орон хашаа хороогоо цэвэрлэж, сэтгэл оюун, үг хэл, биеэ бэлддэг. Тийнхүү үр хүүхдэдээ Монгол өв соёлоо таниулан эцэг өвгөдөөс нааш дамжин ирсэн нутаг нутгийн ёсоороо битүүлгийн ёсоо үйлдэцгээнэ. Буддын шашинтай манай ард түмэн Лхам бурхан, түүний хүлгийг ундаалж өнгөрөөх ёсыг гүйцэтгэдэг.

Битүүний орой айл хэсдэггүй, айлд хонодоггүй. Энэ нь сүнс төөрнө гэж үздэг. Гэрийн эзэн гэртээ байх нь гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтооно гэсэн утгатай юм. Битүүний өдөр нохой зодохыг цээрлэдэг.

Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдоно гэдэг. Харин цадтал нь хоолло. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл яр шарханд баригдана. Гэр орон харанхуй байх, хувцсаа гадаа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэж, чөтгөр хорлоно хэмээн үздэг. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Энэ нь ирж буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэх учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.