Гуравдугаар сарын 1-нд “Малчин түмэндээ туслая” хандивын бөхийн барилдаантай

Aдмин / Спорт

Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан зохион байгуулах “Малчин түмэндээ туслая” хандивын Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг 2024 оны 03-р сарын 01-ний өдөр 15:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна.

Зудын байдалтай байгаа аймаг, сумын малчид, иргэдэд туслах мөнгөн болон эд материал, түлш шатахууны дэмжлэг үзүүлэх энэхүү “Малчин түмэндээ туслая” арга хэмжээнд нэгдэж ажиллахыг аймаг, сумын салбар холбоод болон бөхийн дэвжээд, нийт бөхчүүддээ хандан уриалж байна.

Тус барилдааны шууд дамжуулалтын үеэр хандивын данс байршуулан ажиллах бөгөөд аймаг, сумын салбар холбоод болон бөхийн дэвжээд, бөхчүүд өөрсдийн сонгосон аймаг, сум, малчдад хандиваа гардуулан өгөх боломжтой.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.214] 2024-02-27 08:18:35

БӨХИЙН БАРИЛДААН ХЭН ҮЗЭХИЙН БАЯН БӨХЧҮҮД ӨӨРСДӨӨ ДУНДААСАА МӨНГӨӨ ЦУГЛУУЛЖ МАЛ ШИГ МАЛЧДАДАА ТУСЛААЧ. НИЙСЛЭЛИЙН ЯДАРСАН БИД НАР ЧИНЬ ӨВӨЛ ЗУНГҮЙ ЗУДТАЙ БАЙДАГ ШҮҮ. БАС НИЙСЛЭЛЧҮҮД ОЧИЖ МӨНГӨӨ ТӨЛЖ ҮЗЭХ ҮҮ????? АЙН БОЛЬЖ ҮЗ МАНГАР БӨХЧҮҮДЭЭ ИРГЭДИЙГ ШУЛАХГҮЙ БӨХ УХААНТАЙ МАЛНУУД ТА НАР ӨӨРСДӨӨ ШИЙД. ХЭН БЭ ЮУ ВЭ БИДНЭЭС МӨНГӨ АВААД МАЛЧДАД ТУСЛАХ ГЭНЭ ҮҮ? ГОРЬД БИД Ч. УРЛАГИЙНХАН, БӨХЧҮҮД ТА НАРЫН НӨХӨӨСНИЙ ХҮМҮҮС ҮҮ БОЛИОРОЙ ТАНАР......

зочин [202.9.47.40] 2024-02-26 17:26:47

яасан удав мал дуусахаар барилдаж байна уу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.