Орон нутагт эмч дутагдалтай байгаа учир 318 резидент эмчийг томилон ажиллуулна

Aдмин / Орон нутаг

УОК-оос зудын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ олон нийтэд хүргэв. Зудын нөхцөл байдлыг арав хоног тутам шинээр гаргаж байгаа бөгөөд хамгийн сүүлд II/20-нд гаргасан мэдээгээр 13 аймгийн 58 суманд төмөр буюу шилэн зудтай, 17 аймгийн 139 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай. Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудын байдалд орж, нийт мал сүргийн 3.1 хувийн хорогдолтой байна. Хүн хүчний дутагдалтай малчин өрхийн судалгааг гаргахад гурваас доош ам бүлтэй 1408 малчин өрх байгаа бөгөөд эдгээр өрхөд хүн хүчний дэмжлэг үзүүлэн ажиллана.

Түүнчлэн малчин айлын хүүхдүүд гэртээ харьж эцэг, эхдээ туслах боломжийг бүрдүүлэх зорилгоор ЕБС-ийн III улирлын амралтыг уян хатан байдлаар зохицуулах эрхийг орон нутгийн Засаг дарга нарт олгохоор шийдвэрлэжээ.

Зудтай аймаг, сумдын малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд орон нутгийн эмч нарын хүч дутаж байгаа тул 318 резидент эмч нарыг томилон ажиллуулахаар Эрүүл мэндийн сайд тушаал гаргасан талаар УОК-ийн Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл өгөв.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

wq [198.244.143.2] 2024-03-02 13:55:32

q

Ayursaihan [198.244.143.2] 2024-03-02 13:55:13

улсын хэмжээнд энэ зэргийн маш хэрэгтэй ажил өрнөж байгаад баяртай байна нэмээд хэлэхэд төр засагт байгаа ГИШҮҮДЭЭ !!! болохгүй бол эрүүл мэндийн салбарын хүмүүсээсээ суралц тэр хүмүүсээр бодлого гаргуул !!! өөрсдөө зайгаа тавьж өг

Tulga [198.244.143.2] 2024-03-02 13:54:42

энэ өвөл өчнөөн олон хүн өвдөж хөлдөж зовж байхад маш зөв шийдэл байна гэхдээ Эрүүл мэндийн салбарын хүмүүс өөрсдөө төрд гараад улсын хэмжээнд хэрэгтэй шийдвэрүүдийг хиймээр байх юм аа бизнесийн салбарын хүмүүсээс эрүүл мэндийн тал дээр олигтой шийдвэр гарахгүй байх юм аа

boldbaatar [198.244.143.2] 2024-03-02 13:54:11

монгол улсад хаан хаанаа маш хэцүү байх юм аа төр засагт байгаа хүмүүс эрүүл мэндийн салбарын хүмүүсийнхээ үгийг сонсооч ээ эдгээр хүмүүсээрээ зөв бодлогын гаргуулаач ээ ард түмэн малтайгаа хөлдөж үхлээ шүү дээ одоо бол монгол улс дотроо бүхий л өвчний асуудлыг шийдэж арилгах бүхий л боломж байна шүү дээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.