Вьетнам улсад хулгайлах гэмт хэрэг үйлдсэн найман монгол иргэн 8-10 жил хүртэл хорих ялаар шийтгүүлжээ

Aдмин / Нүүр

Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Вьетнам улсын Винь Фук муж дахь Винь Куанг хорих ангид ял эдэлж байгаа монгол иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, ял эдэлж буй нөхцөл байдалтай нь танилцжээ. Вьетнам улсад Монгол Улсын есөн иргэн хорих ял эдэлж байгаа аж. Эдгээрээс хулгайлах гэмт хэрэгт 8-10 жил хүртэл хорих ялаар шийтгүүлсэн найм, хууль бусаар олж авсан бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэмт хэрэгт гурван жил хорих ялаар шийтгүүлсэн нэг иргэн байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 5-12 жил байдаг бол БНСВУ-ын хуульд зааснаар энэ төрлийн гэмт хэрэгт 12-20 жилийн хорих ял оногдуулдаг.

Уулзалтын үеэр дээрх иргэдээс хоёр орны нийгэм ахуйн соёлын ялгаатай байдлын улмаас учирч байгаа хүндрэл, хоол хүнсний бэрхшээлийн талаар санал хүсэлт гаргасныг хорих ангийн удирдлагад болон БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын Эрүүгийн шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих газрын холбогдох албан тушаалтнуудад уламжилж, анхаарч үзэхийг хүсжээ.

Хорих ял эдэлж байгаа монгол иргэдийн үлдсэн ялыг эх оронд нь үргэлжлүүлэн эдлүүлэх асуудлыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний нөхөн төлөлт, хорих ял биечлэн эдэлсэн хугацаа зэргийг харгалзан үзэж тус улсын дотоодын хууль тогтоомж болон хоёр улсын Засгийн газар хооронд 2018 онд байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу шийдвэрлэж байх талаар 2 улсын прокурорын эрх бүхий албан тушаалтнууд ярилцсан байна.

Эх сурвалж: УЕПГ


Сэтгэгдэл

Зочин [62.167.160.58] 2024-03-25 17:13:46

Цаашид анхаарч дараа үеийн хүүхдүүд маань ийм муухай зүйлээс хол байгаасай гээд энэ зүйл дээр анхаарах хэрэгтэй . Мөн энд бас томчуудын хүүхдүүд оролцсон байх даа. Тэрнээс энгийн хүмүүс үхэхэд араас нь асууж халамж тавьсан болов уу

Зочин [122.201.31.214] 2024-03-25 15:09:04

Хохино тэндээ үхээсэй

Иргэн [103.212.116.186] 2024-03-23 20:08:40

Хохь нь гэхээс яахав. Улсын нэр нүүр гутаасан хулгайчид ялаа тэндээ эдоэх нь зөвөө

Шүүмж [103.212.116.50] 2024-03-23 18:55:12

Дээр, дооргүй хулгай. Эр, эмгүй хулгайч

Зочин [202.126.90.30] 2024-03-23 17:02:42

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙГ ГУТААДАГ ХҮМҮҮСИЙН ГАДААД ПАСПОРТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГО. ГАДААД ПАСПОРТ ОЛГОХДОО ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ЯЛ ЭДЭЛСЭН БАЙДЛЫГ НЬ ХАРГАЛЗАЖ БАЙЖ ОЛГОЖ БАЙМААР БАЙНА. МӨН ГАДААД УЛСАД ГЭМТ ХЭРЭГТ ОРООЦОЛДСОН ХҮМҮҮСИЙН ГАДААД ПАСПОРТЫГ 10 ЖИЛЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ БАЙЯ.

Зочин [59.153.112.129] 2024-03-21 22:23:35

Ашгүйдээ 8 хулгайч ч гэсэн хаа юм. Аа тэгээд монголчууд бүгд хулгайчдоо цусанд нь байгаа.

З5пзпп [66.181.185.58] 2024-03-21 20:40:02

8п7

Зочин [66.181.179.227] 2024-03-21 18:36:15

vietnamuud ene muu hulgaichuudiin huruugn tairchaasai bilee

Зочин [66.181.186.142] 2024-03-21 15:05:05

Амьдрал дорой болохоор нэг хэсэг нь ийм зам сонгож дээ хүмүү ээ авч ирэх хэрэгтэй

Мөнх [103.57.95.149] 2024-03-21 14:34:38

Нэр хугархаар гэж үг бдаг билээ Амиа бодсон новшнуудыг зөнд нь орхио Нүүр хийх газаргүй болгогчид Улаан үдэд монголчууд явж бна сэрэмжлээрэй гэж бгаа нь энэ нөхдүүдтэй холбоотой Хулгайч нарыг бүү хил гарга Бүртгэлийг нь хил гаальд өгөө

Зочин [37.67.77.47] 2024-03-21 14:33:39

Хулгайч нарыг харийн оронд нь үлдээ хаана ч явсан арчаагүй зантай хулгайч монголчууд гэж

Зочин [82.144.201.2] 2024-03-21 14:16:57

Хулгайч нарын чихийг нь огтолж, гаднаас нь хархад хулгайч бн гэдгийг ид тод болгомоор юм даа.

Зочин [103.212.119.179] 2024-03-21 13:47:07

Монголд хулгайлж болох бүх зүйлийг бүх шатны төсвийн захиран зарцуулагч мөн их хурлын гишүүд хусаад байгаа учраас урам нь үлэмж хугарсан улны хулгайч нар нь гадаад орон зоррьж олз хайх юм даа. Даанч тэр орнууд хулгайг олз олох гэж үзэдгүй учраас Монголд хүн амины хэрэгтэнд өгдөг ялын хугацааг ойр зуурхан эд зүйлс авсан улны хулгайч нарт өгчих юм.

Зочин [66.181.189.159] 2024-03-21 12:12:50

ЕВРОПЫН ОРОНД БАЙГАА МОНГОЛЧУУДЫН НИЛЭЭД НЬ ЗӨВХӨН ХУЛГАЙ ХИЙЖ Л АМЬДАРДАГ ЮМ БАЙХЧИВЛЭЭ. ҮҮНИЙГ БИ ӨӨРӨӨ ҮЗЭЖ ХАРЖ ДУНД НЬ БАЙСАН ХҮНИЙ ХУВЬД ХЭЛЖ БАЙНАА

Өллд [66.181.176.205] 2024-03-23 23:06:04

Манайд ерөнхийлөгч,сайд дарга нь хүртэл хулгайч,одоо яахав дээ ялаа эдлэх л хэрэгтэй.Гар нь загатнаад байдаг хүмүүс гэртээ л байж байх хэрэгтэй шүү дээ...

1 [66.181.187.45] 2024-03-21 11:35:25

ОРК Ш ДЭЭ НЭЭРЭЭ АРАЙ


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.