Метро барих төслийн 181 тэрбум төгрөгийн төсөвтэй зөвлөх үйлчилгээний II шатны тендерийг ирэх сарын 3-нд нээнэ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн нэгдүгээр шатанд 20 компанийн ирүүлсэн техникийн шийдлийн саналыг тусган, тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлажээ.

Уг тендерийг 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 14:00 цаг хүртэл www.tender.gov.mn цахим системээр дамжуулан хүлээн авч, тухайн өдрийн 14:10 цагт олон нийтэд нээлттэй болгох юм байна.

Зөвлөх үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлэх бөгөөд нийт төсөвт өртөг 181,935,000,000 төгрөг байна. Харин тухайн онд санхүүжих төсөв нь 54,580,500,000 төгрөг болохыг тендерийн урилгад тусгажээ.

Тендерийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой. Эхний шатны тендерт саналаа ирүүлсэн 20 компаниас хамгийн олон буюу тав нь Монголын компани байна.

зураг

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

ИРГЭН [202.126.88.206] 2024-04-07 13:00:13

МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ Л ТӨСӨӨЛЖ ТӨЛӨВЛӨЖ ТӨСӨВЛӨЖ, АЛДАЖ ОНОЖ, БАЙЖ МЕТРОТОЙ БОЛНО. ЯМАРЧ БАЙСАН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭЭД ЯВАХ ХЭРЭГТЭЙ. БИДЭНД ХЭН МЕТРО БАРЬЖ ӨГӨХ ЮМ БЭ ӨӨРСДӨӨ Л ХИЙНЭ Ш ДЭЭ. УУЛ УУРХАЙН БАЯЛАГААРАА БАРИНА. ХЭН ЧАДАХГҮЙ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. ӨР ЗЭЭЛЭЭС АЙЖ БОЛОХГҮЙ. ЖИШЭЭ НЬ: БАЙР АВЧ ЧАДАХГҮЙ АЙЛ БАНКНЫ ЗЭЭЛЭЭР АВААД 20 ЖИЛ ТӨЛӨӨД ДУУСГАЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. ЭНЭ ЖИЛ ЭХЛЭХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ЮМ БЭ 1, 3,5, БҮР 10-н ЖИЛИЙН ЭСВЭЛ 20 ЖИЛИЙН ДАРАА ЭХЛЭХ ЮМ УУ.

Зочин [126.36.206.241] 2024-04-04 10:30:37

Энэ мөнгийг цахилгаан станц барихад зарцуулсан бол аштай юу. Цахилгаан хямд хүрэлцээтэй байсан бол юу гэж хот бараадаж бөөгнөрч амьдрах вэ дээ. Дуртай газраа хаусаа бариад ус дулаанаа цахилгаанаараа шийдээд өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлээд сууж байгаа.

ЗОЧИН [103.212.119.62] 2024-04-03 19:53:10

ДАЛДЫГ ХАРДАГ ДАЛАЙ ЛАМ ШИГ ХЭЛЭХҮҮ:ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД ИЙМ ИХ МӨНГӨ ХЭРЭГГҮЙ, МАН, ХОТ МОНГОЛ КОМПАНАА ШАЛГАРУУЛААД МӨНГИЙГ НЬ СОНГУУЛЬДАА ЗАРААД СОНГУУЛЬ ӨНГӨРӨХӨӨР МӨНГӨ Ч БАЙХГҮЙ, МЕТРО Ч БАЙХГҮЙ, ДҮҮЖИН МТЭЭВЭР Ч БАЙХГҮЙ ДАШИЙН ШООГ БОЛНО.

ргэн [103.57.94.104] 2024-04-03 16:32:00

энэ чинь метро биш 6 км нь газар доогуур явах цахилгаан галт гэрэг байна , 181 тэрбум зөвлөх үйлчилгээнд! !!!!! арай л аймаар цавчаа биш үү

иргэн [103.57.94.104] 2024-04-03 16:18:42

ёо ёо худалч хүнд бараг 17хон км метрогоо барьчих мөнгө байна шдээ , зургаахан км нь газар доогуур гэсэн биз дээ, ганц шугамтай метро бариад түгжрэлээ бууруулж харагдаарай

Зочин [203.98.76.249] 2024-04-03 13:46:04

энэ бол сонгуулийн зардалаа хуйхалж байгаа ЗТЯ-ны нэгэн малын бөгсний ажил. метро бол худлаа шүү. хууртагдаж ханаагүй юу? нөгөө амраа шүдэнзээ асаа.

Мангар тэнэг зээл болохнээ. Мангартаад байх уу? [66.181.187.236] 2024-04-03 13:01:48

Зураг гаргах ажил нь ийм их үнэтэй юм бол метрогоо барих үнэ нь ёстой сансрын өндөр үнэтэй болох юм байна ш дээ. Монголд тийм хөрөгөтэй этгээд байхгүй. Гадаадын зээлээр барилаа гэхэд тавьсан зээлийг монголчууд 100 жилд төлж барах юм уу?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.