Б.Түвшинтөгс: Цагдаа нар 13 настай охиныг хүчирхийлсэн нь тогтоогдвол ял улам хүндэрнэ

Aдмин / Хууль

Цагдаагийн албан хаагчид бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг нийгмийг цочирдуулаад байгаа юм. Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГаас өчигдөр олон нийтэд мэдээлэл өгч эхлэв.


ЭНЭ ХЭРЭГ НОТЛОГДВОЛ ОРОН НУТГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД ХАРИУЦЛАГА ТООЦНО

ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга Цагдаагийн хурандаа Н.МИШИГДОРЖ:

-Сүүлийн үед цахим орчинд цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчидтай холбоотой мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт, аюулгүй байдлын газар нь хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж. Насанд хүрээгүй хүүхэдтэй цагдаагийн алба хаагчид бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй гэх мэдээллийг бид өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлсэн. Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн тусгай субьектийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлсэн.

Хэрэгт холбогдсон цагдаа нарын албан үүргийг түр хугацаанд түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гол зарчмаар гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлэх, гэм буруутай нь тогтоогдвол ялыг шударгаар оногдуулдаг. Хэрэв алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмөөрөх ёс зүй байхгүй. Б

ид мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгөх боломжтой. Хувийн нууцтай холбоотой асуудлыг нийтэд мэдээлэх боломжгүй. Энэ хэргийг албан хаагчид үйлдсэн нь нотлогдвол орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдлагад хариуцлага тооцно гэв.

Мөрдөн байцаах албаны дарга Цагдаагийн хурандаа П.ОЧБАДРАХ: -Бид одоогоор хэргийг шалгаж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан журмын дагуу бид бага насны хүүхэдтэй холбоотой хэргийг олон нийтэд түгээх, задруулах ёсгүй гэв.

Б.ТҮВШИНТӨГС: БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРООГҮЙ Ч БИЕД НЬ ХҮРЧ ОРОЛДСОН БОЛ ХҮЧИРХИЙЛСЭНД ТООЦНО

Тус хэргийн талаар хуульч Б.Түвшинтөгстэй цөөн хором ярилцлаа.


-Хүчингийн хэргийн илрүүлэлт яагаад удаан байдаг вэ?

-Хүчирхийлэх гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргээс онцлогтой. Хүний эрүүл мэндэд халдах, хулгай, дээрэм зэрэг гэмт хэргүүд харьцангуй нотлох баримт ихтэй.

Учир нь хяналтыг бичлэг, зарж борлуулсан байдал, хохирогчийн шарх сорив гэх мэт. Харин хүчирхийлэх гэмт хэрэг нь хүнгүй газар, хөндлөнгийн гэрчгүй, нууцлагдмал байдлаар үйлдэгддэг болохоор хэргийг нотлох, баримтжуулах буюу илрэх явц нь муу байдаг. Гэхдээ хохирогчийн мэдүүлэг бол гол нотлох баримт болдог. Мөн хэрэгт холбогдогчид гар утсаар юу ярьсныг нь мэдэх боломжгүй ч хэдэн цагийн үед ямар хугацаагаар ярьсныг нь олж илрүүлэх боломжтой.

-Энэ төрлийн гэмт хэрэгт ямар ял шийтгэл хүлээлгэдэг вэ. Гэмт хэрэгтэн нь цагдаагийн албан хаагч бол ял хүндрэх үү?

-14 нас хүрээгүй хүүхэдтэй хүсээгүй бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд ороогүй ч биед нь хүрч оролдсон бол хүчиндсэнтэй ялгаагүй адилтгаж үздэг. Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт 12-20 жилийн хорих ял оноодог. Харин Цагдаагийн албан хаагч хэргийг үйлдсэн нь тогтоогдвол ял хүндрүүлэх шалтгаантай. Хэрэгтэнг бүх насаар нь хорихоор болж ял хүндэрнэ. Мөн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа учир ял шийтгэл нь дахин хүндэрнэ.

-Хэрэгт ямар, ямар зүйлс нотлох баримт болох вэ?

-Хүүхдийн онгон хальс цоорсон байгаа эсэх болон эр бэлгийн эс байгаа эсэхийг тогтооно. Хэрэг болсноос хойш сарын дараа шинжээч ажиллуулж байгаа тохиолдолд илрүүлэхэд хүндрэлтэй. Хэргийн газарт байсан салфетка, дотуур хувцас, хөнжил гудасны даавуу зэрэг зүйлсээс гэмт хэрэгтний эр бэлгийн эс олдсон бол нотлох баримт болно.

-Хэрэгт холбогдогчид охинд гар хүрээгүй ч мэдсээр байж тухайн үйлдлийг таслан зогсоогоогүй бол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?

-Хэрэг үйлдэгдэх явцад хажууд нь байсан ч таслан зогсоогоогүй бол бүлэглэн гэмт хэрэг болно.

-Ямар хэмжээний нөхөн төлбөр авах боломжтой вэ?

-Эхний шатанд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан эмгэгийг тогтооно. Хөнгөн, хүнд, хүндэвтэр гэдэг шатлалаар тогтоогдоно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй ижил хэмжээгээр нөхөн төлбөр олгох ёстой.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйчтэй уулзсан гэх мэт бусад хохирлоос үүдэлтэй төлбөрүүд ч мөн хэрэгтнээр төлүүлэх ёстой.

-Хэрэгт холбогдсон албан хаагчид мөрдөн шалгах ажиллагааны үед ажлаа үргэлжлүүлэн хийх эрхтэй юү?

-Хэрэгт холбогдсон цагдаа нарыг цагдан хорих ёстой. Цагдан хорих үндэслэл нь 12 ба түүнээс дээш хорих ялд оноогдох магадлалтай хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг заавал цагдан хорих ёстой. Учир нь ийм үед оргон зайлах үйлдэл хийх, амь насаа хорлох эрсдэл өндөр байдаг. Тиймээс яаралтай цагдан хорих хэрэгтэй.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-04-08 10:58:08

энэ лагаа огцор доо_ тэтгэвэрт гаргахгүй гадаад руу хөө. тэндээ аяга таваг зөөж амьдар.

Irgen [122.201.31.38] 2024-04-07 10:46:48

Ene tsagdaanuud gej yamar humuus baidag yum bol?!, haa saigui l asuudal gargaj sensaats yarij baih yum, ailiin huuhed juremsen bolgoson ch geh neg aimagt garch baisan

зочин [43.228.129.40] 2024-04-07 10:45:30

охин хүчиндсэн Сэлэнгийн 4 цагдаагийн 2 нь хэргээ хүлээв

Цагдаа, прокурор үүнийг шалгаж байгаа болов уу? [66.181.184.209] 2024-04-06 15:47:19

Энэ бол тэр охины аль нэг ах эгч, хамаатны эсрэг л авсан "айлган сүрдүүлэх" арга хэмжээ байсан байхаадаа. Охиныг хүчиндэж томчуудыг нь амаа таглаа, мэдээллийг нуу гэсэн алхам болов уу. Тэрнээс 4-ийн 4 том эр нэг муу жоохон охинд шүлэнгэртэв гэж.

зочин [43.228.129.40] 2024-04-06 11:30:42

Өмнө нь Мандал сумын засаг даргын орлогч БНСАУ д хүчингийн хэрэгт холбогдсон орос хятадын эрлийзүүд

зочин [43.228.129.40] 2024-04-06 09:51:01

Сэлэнгийн 3 цагдаа бага насны /13/ охин хүчиндэд

Зочин [202.9.40.40] 2024-04-05 22:58:35

14 hurtelh nasnii huuhed gedeg zuil angia 18 nas bolgooch.Songuuli mashin barih ntr chin 18 biz dee sogtuuruulah undaa arhu tamhi bur 21 nas.18 aas doosh nasnii huuhed tomchuud shig sex husne gej yu baihav.

Зочин [66.181.178.93] 2024-04-05 19:21:18

хэрэг зөв шийдэхгүй шударга бус болохоор аймшигтай аймшигтай юмууд улам сонсогдох болжээ. наад ялуудаа чангахан өгөөд явахад яадаг юм. маралмаа гээд хүн дайрсан гэмгүй болоод дууссан яг тэр газар нь батлан хамгаалахын ирээдүйнсайд гэж байсан нөхөр нь газар цөмөлж мянгаад хүн хөлдөө чирлээ

ЗОЧИН [49.0.135.63] 2024-04-05 19:00:21

НААД 4 ЦАГДААГИЙН 3 НЬ ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ, 2 Н ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙСАН, СҮҮЛИЙН НЭГ ЖИЛИЙН ТУРШ ХҮЧИНДДЭГ БАЙСАН ГЭДЭГ МЭДЭЭ БАЙНА. ЯАНА ДАА ТЭНЭГ МОНГОЛЧУУД

Зочин [202.9.46.160] 2024-04-06 21:08:40

Чи сургуульд яван уу? 3+2=5 цагдаа юм биш үү?

Зочин [207.96.54.237] 2024-04-05 21:20:31

ohiduuddaa buu, tsailgaan borooho,i camertai pepper spray, shugel avch ogtsogoo

Зочин [139.5.219.252] 2024-04-05 17:17:01

Хүчин хийсэн байна шүүдээ тэр хуруу хан чинээ ЖААХАН ОХИНЫГ БҮЛТЭГНҮҮЛЭЖ БАЙГААД БУЗАРЛАСАН БАЙНА. ЮУ ЯЛ ХҮНДРЭНЭ ВЭ ЗҮГЭЭР Л АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ ШИЙТГЭЕ ЗҮГЭЭР Л ИРГЭДЭД ӨГЧИХ

Зочин [207.96.54.237] 2024-04-05 21:21:07

bolj baina

Монгол [202.21.110.106] 2024-04-05 13:50:40

1 жижиг охины эсрэг 4 хулгайч .4 үүлээ н ийлж үгсэж , хөөрхий охиныг бараг өөрөө хүссэн, цагдаа нарыг дургүй байхад хүчээр хийлгэсэн мэт болгоно доо.Ойлгомжтой.Цагдаа цагдаагаа өмөөрнө.Охинд буруу өгнө .Ийм л хулгайч дээрэмчдийг хамгаалдаг хулгайч нар бидний эргэн тойрон байгаа.Хулгайч хулгайчаа барихгүй.Нэгэнт олон нийтийн хараанд өртсөн болохоор нэг ял өгсөн болж жүжиглээд өнгөрөх байх

зочин [66.181.187.174] 2024-04-05 13:29:53

Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээе

ЗОЧИН [103.212.118.33] 2024-04-05 12:36:46

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭДТЭЙ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРОХ ХУУЛИЙН ЗААЛТ БАЙХГҮЙ !!! ИЙМ ТОХИОЛДОЛ БҮР ХҮЧИНГИЙН ЁС БУС ГЭМТ ХЭРЭГ !!! ЦАГДАА ХУУЛИЙНХАН ҮЙЛДСЭН Л БОЛ ХҮНДРҮҮЛЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ БОЛЖ ЯЛ ХҮНДЭРНЭ ! ЭНЭ ЭРГҮҮ МӨРДӨСНИЙ ГОЛ БАЙЖ БОЛОХ ЮМ ШИГ ТАЙЛБАР ХИЙЖЭЭ!!! ЗОГСОО !!! ДАРГА НАР НЬ ОГЦОР ! АЛБАНААС ЗАЙЛ !

Зочин [207.96.54.237] 2024-04-05 21:22:31

zuitei demjij baina ene erguu hurandaag nen darui zailuulbal taarna

Логик гаргалгаа. [66.181.160.91] 2024-04-05 11:43:27

Иймд энэ хэргийг яаж ийж байгаад булзааруулж нотлохгүй байхыг хичээнэ. За юу.

Мэдээж [202.21.110.106] 2024-04-05 13:51:39

яг тэгнэ

Зочин [66.181.161.213] 2024-04-05 11:07:03

Зааа, юу шалихав дээ. Яг ярих юм бол цагдаа нар бүгдээрээ хүчиндэгчүүд шүү дээ. Улаанбаатарын гудмаар бүртгэлгүй янхны газар зөндөө. Нэг нууцыг хэлэхэд дээрээ зочид буудалтай, дундаа ресторан хоолны газартай, доороо караокетой орчин үеийн боловсон дэн буудлуудыг дандаа хуулийнхан тэр дундаа Атг-ынхан ажиллуулдаг юм шүү дээ. Янхнаар задгай үйлчилнэ. Бүжиг таанцнаас эхэлнэ. Бийлэгжүү хулгайч эрчүүд хоол идэж дарс шимээд л. Өмнө нь янхнууд нүцгэн бүжиж, нөгөө муу шонгоо суга татчих дөхнө. Хэмжээндээ тулаад ирэнгүүт мань эрчүүд янхнуудаа сугадаад дээшээ буудлын өрөө өрөө рүүгээ шургацгаана. Арай нэг даржин, төлбөрийн чадвар муутай нь масажны газар ажиллуулна. Бас л үйлчилгээний арвин сонголттой. Ийм газруудаар ялангуяа цагдаа нар хавтгайдаа үйлчлүүлнэ. Үнэгүй.

Зочин [202.9.46.160] 2024-04-06 21:19:15

яг үнэн биз?

Зочин [139.5.217.212] 2024-04-05 10:43:23

Тогтдоогдвол гээд л нэг л хүчлэхгүй байгаа юм шиг санагдаад байгаа юм даа. Дээр нь угийн хүн бүртэй шахуу хавьтаж явдаг, сэтгэцийн эмгэгтэй ч гэх шиг. Хохирогч нь бүр хэн ч байсан, биеэ үнэлэгч байсан ч, галзуу мэдрэл муутай байсан ч хүчирхийлүүлсэн л бол хохирогч. Энэ галзуу юм чинь энийг хүчиндэхэд болно гэж тэр хуулинд чинь заагаагүй юм байгаа биз дээ.

Зочин [207.96.54.237] 2024-04-05 21:24:49

yag unen bie hamgaalah chadvargui huniig tegsen bol buur hundruulehnheregtei adguusnuudiig

Зочин [103.212.119.176] 2024-04-05 10:32:03

Цагдаа нь хүчингийн хэрэг хийхээр яах болж байна даа бузрууд юмаа.

Зочин [207.96.54.237] 2024-04-05 21:26:01

surguuli soyolgui malaas dor adguusnuud


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.