Ж.Чүлтэмсүрэн: Талийгаач онцгой байдлын албанд 20 гаруй жил ажилласан туршлагатай ажилтан байлаа

Aдмин / Нүүр

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10:28 цагт гал гарсан дуудлага бүртгэгдэж тус дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраасан талаар бид мэдээлсэн.

Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдсан юм.

Уг асуудлаар Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ) өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

НОБГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн "Гал гарсан объектын хувьд нийт гурван давхар, дээд давхарт нь худалдаа үйл ажиллагаа эрхэлдэг бол нэг, хоёрдугаар давхарт агуулахын зориулалтаар ашигладаг байгууламж. Агуулахад нь шатамхай эд зүйл олон байсан талаар урьдчилан байдлаар тогтоосон.

Хамгаалалтын хувцас хэрэгслийн хувьд ямар хангамжаар дутагдсан зүйлгүй. Яг үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид хувцас хэрэглэлээр дутуу байна гэж байхгүй.

Дуудлага аваад манай ажилчид гал хаанаас тархалттай байна гэсэн дүгнэлт хийгээд галыг унтраах байдлаар ажилласан. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Нас барсан алба хаагч ямар шалтгаанаар амь эрсэдсэн талаар цагдаагийн байгууллагаас тогтооно. Талийгаач манай байгууллагад 20 гаруй жил ажилласан, ам бүл зургуулаа, таван хүүхэдтэй хүн байсан" гэж ярилаа.

Мөн энэ үеэр сэтгүүлчид талийгаач алба хаагчийг өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгсөн ч удаа дараа хойшлуулсан талаар удирдлагуудаас тодруулахад "Хүний нөөцөөсөө тодруулъя" гэсэн хариулт өгсөн юм.


Сэтгэгдэл

Зочин [82.144.201.2] 2024-04-09 13:30:20

Одоо наадуул чинь амь насаа алдсан иргэнийг гал түймрийн шалтгаанаар бус эрүүл мэндийн шалтгаанаар гэсэн мэдээлэл гаргаж, дарга нараа хамгаалах юм бншүү дээ.

ГАЛ ГАРАХ БҮРТ АЛБА ХААГЧ АМИА АЛДСААР БАЙХ УУ? [202.131.248.198] 2024-04-09 11:08:08

АВРАГЧ НАР ХҮНИЙ АМЬ АВРАХ ГЭЖ ОРЧИХООД ӨӨРСДИЙГӨӨ Ч АВАРЧ ЧАДАХААРГҮЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА УУ? ӨГЛӨӨД ЯДАЖ ДАРАЛТЫГ НЬ ҮЗЭЖ ГАРГАДАГ ЮМ УУ?

ЗОЧИН [202.126.88.164] 2024-04-09 10:57:28

ОБЕГ-ЫН ИЛЖИРСЭН ТОЛГОЙТОЙ ДАРГА НАРЫГ АВЧ ХАЯАЧЭЭ ХЭДЭН ХҮН ИЙ АМИАР ТОГЛУУЛАХ ГЭСИЙН БЭЭ. ЭНЭ АЛБАНД САЛХИ ОРУУЛАХ ЦАГ АЛЬ ХЭДИЙН БОЛСОН

Зочин [202.126.89.157] 2024-04-08 20:30:05

Ум ма нэ бад ми хум. Дахин төрөөрэй...

Зочин [66.181.185.81] 2024-04-08 20:11:18

GALRUU ORJ BAIGAA ALBA HAAGCHIDIIG UTAANII BAGTAI ORUULJ BGAACHEEE HEDDUGEER ZUUND AMIDRAAD BGAAM BEEE DARGA NARAAAA

Зочин [203.169.50.231] 2024-04-08 18:56:31

xairan ami.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.