Цэнхэр дугаар хэмээх “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ ” ажиллагаа

Aдмин / Нийгэм

Ойрын үед Монголын үндэсний олон нийтийн телевиз автомашины улсын дугаарын цэнхэр дэвсгэртэй сүрхий ноцолдох болов. Энэ цэнхэр дугаар бол төрийн албаны машиныг бусад тээврийн хэрэгслээс ялгаж байгаа содон шинж тэмдэг гэдгийг бүгд мэднэ. Анх хоёр жилийн өмнө УИХ-аас гаргасан Төрийн хэмнэлтийн тухай хуулиар албаны машинуудын дугаарыг цэнхэр дэвсгэр болгож өөрчилсөн.

Олон нийтийн статустай үндэсний хэмжээний ганц сувгаар цэнхэр дугаар хэмээх ажиллагаа сүүлийн өдрүүдэд эрчимжив. Нэг хэсэг төрийн албан хаагчид машинынхаа дугаарыг цэнхэр болгохгүй байна гэж баахан шүүмжлэв. Тэгснээ энд тэндхийн төрийн албаны үүдэнд нууцаар бичлэг хийж, тэр байгууллагын дарга машиныхаа дугаарыг цэнхэр болгоогүй байна. Цагаан дугаартай төрийн унаагаар дарга нар тансаглаад байгаа юм биш үү. Тэд дугаараа цэнхэр болгохгүй зугтаад, албаны машиныг хувьдаа унах зорилготой байна гээд л өөд уруугүй гөвж байна. Бас төрийн машин унах эрхгүй хүмүүс цэнхэр дугаартай унаагаар ажилдаа зөөлгөж байгаа тухай ч камерынхаа дуранд бичээд баримтжуулчихжээ. Одоо тэдэнд арга хэмжээ аваач гэж нэг хэсэг баахан явлаа. Мэдээж төрийн албаны машинуудыг цэнхэр дугаартай болгосноор иргэдийн хяналт сайжирч, татвар төлөгчдийн мөнгө шатахуун болж урсахгүй гэдэг гаргалгаа зөв байлгүй яахав. Учир нь жилд 30 гаруй тэрбум төгрөгийг төрийн албаны машинд зарцуулдаг гэсэн. Төрийн данстай аж ахуйн нэгж, компаниудад 14 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Тэдгээрийн 8000 орчмыг нь цэнхэр өнгийн дэвсгэртэй болгох ёстойгоос ердөө 30-аадхан хувийн биелэлттэй байгаа юм байх. Хэрэв цэнхэр дэвсгэр зүүхгүй машины тоогоор төсвийн мөнгө урсаж, зуу зуун саяар хохирно гэж халаглацгаана лээ.

Ийм сүржин цэнхэр дугаарын ажиллагааг МАН-ын зарим зүтгэлтнүүд жигтэйхэн уриалан дэмжиж санаачлан хийж байгаа харагдана. Ялангуяа Зам, тээвэр хөгжлийн яамны дэд сайд байсан Б.Цогтгэрэл зогсоо зайгүй лайв хийгээд, зөрсөн машин болгоныхоо зургийг дараад л айхавтар юм болж байна. Тэр нөхөр цэнхэр дугаар зүүгээгүй дарга цэргүүдийг төрийн машиныг хувьдаа ашиглаж байна гэж үзээд АТГ-т өгчихөв.

Ийм хүмүүсийг баримтжуулчихлаа гээд ном шиг зузаан юм бариад АТГ-ын гадаа баахан хэвлэлүүд цуглуулчихсан мэдээлэл хийж байх жишээтэй. Тэдний энэ үзэгдэл нийгэмд “Төрийн албан хаагчид цэнхэр дугаар зүүхгүй байгаагаас болоод утаа, авлига, ядуурал гээд Монголд болохгүй бүтэхгүй бүхэн үүссэн юм” гэж ойлгогдуулах зорилготой мэт.

Гэвч энэ бол шал худал жүжиг юм. Цэнхэр дугаар зүүгээгүйгээс болоод Монгол Улс сүйрчихээд байгаа юм уу. Нүүрсний 40 их наядын хулгайн дэргэд ёстой юу юм бэ. Цаашлаад ковидын 20 их наяд, Хөгжлийн банкны 2.5 их наяд, ногоон автобусны 318 тэрбум, Боловсролын зээлийн сангийн зээлээс монголчуудын боломжийг хулгайлсан 363 тэрбум төгрөгийн луйвар цэнхэр дугаараас болж үүссэн юм уу. Энэ их хулгай луйврын дэргэд цэнхэр дугаар зүүхгүй байх нь тийм айж сүрдмээр ажиллагаа юу. Үүнд Үндэсний телевиз, Монголын хамгийн олон хандалт, үзэгчидтэй телевиз, сайтуудыг зориултал тийм чухал үйл явдал уу. Үнэндээ төрийн том, том мөнгөн дүнтэй хулгайн хажууд энэ цэнхэр дугаар өчүүхэн асуудал. Сонгууль хаяанд ирсэн энэ үед ийм шалдар булдар явган яриа хөөцөлдөөд сууж байх нь зүгээр үү. Сөрөг хүчнийхэн, улс төрд суудалгүй намууд энэ цэнхэр дугаарыг яриад сонгуульд орох болж байна уу. Цэнхэр дугаарын ажиллагаа бол ганц сэтгүүлчийн сэдэж, санаачлаад хийж байгаа ажил биш байх. Яагаад гэвэл энэ асуудал Үндэсний телевизээр яваад эхэлнэ гэдэг цаанаасаа бодлоготой байдаг. Хэдийгээр энэ телевиз олон нийтийнх гэдэг хэрнээ асар ялгамжтай ханддаг. Хэр барагтаа нийгмийн асуудал болгон руу гүйж очоод ороод байдаггүйг хэн хүнгүй мэднэ.

Хэн эрх барьж байна тэрний л мэдлийн хэвлэл мэдээлэл болдог. Тийм болохоор энэ цэнхэр дугаар бол сонгуулийн өмнө ард түмэнд дарга нарынхаа хийсэн том хулгайг сануулахгүй байх олон түмнийг завгүй байлгах , нэг ёсондоо “гөлөг төөрүүлэх” ажиллагаа гэдэг нь л биз ээ. Ард түмний анхаарлыг төрийн том, том хулгайгаас холдуулж, мартагнуулах гэсэн явуургүй

пиар, байгаа олоогүй үйлдэл юм. Үлгэрлэвэл, Улаанбаатарын замын тал нь цөмөрч алга болчихоод байхад ногоон гэрэл удаан аслаа гээд хэрүүл хийлээ гэж хийсвэрээр зүйрлэн бодохтой л агаар нэг юм уу даа. Үүний оронд харин ч эсрэгээрээ энэ цаг үед монголчуудын боломжийг хулгайлсан олигархиуд, улстөрчидтэйгөө тэмцэж, том, том хулгайн хэргүүд дээр төвлөрч, хөөцөлдөх хэрэгтэй.

Ер нь тэгээд хүүхэд цэнхэр дугаараар хүргэлээ гээд үхчих гээд байх юм. Яг жинхэнэдээ аав нь цэнхэр дугаартай машинтайгаа замаараа хүүхдээ хүргээд өгчих хичнээн амар бөгөөд эдийн засгийн хэмнэлттэй гэж бодохгүй байна уу. Аав цэнхэртэйгээ ажилдаа явна, бас нэг машин асаагаад хүүхдийг нь хүргэнэ гэхээр хоёр мотор асаад хоёр хүн ажил амьдралаа үрээд өдрийн хагас болох Монгол Улсад хохиролтой тусч байгааг тооцсон хүн байна уу. Төрийн мөнгө хувийн мөнгө хоёр ямар ч ялгаагүй адилхан л Монгол Улсын мөнгө гэж бодож үзсэн хүн байгаа юу.

Энэ нэг сонгууль дөхөхөөр л шударга юм шиг дүр эсгэн тэнэг жүжиг тоглож бие биеэ хуурдгаа больё оо, сэтгүүлчид ээ, улс төрийн намууд аа. Хийж, хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хугацаанд юм хийж чадаагүй бол үнэнээ хэлээд буугаач дээ. Та нарын тахин шүтдэг аль нэг нам ялахын тулд, бас түмэн олныг могдорлоод гараад ирэх гэж тэмүүлж байгаа жулдрайг дарга болгох гэж энэ улс чинь оршиж байгаа юм биш. Ард түмэн нь баян чинээлэг, эрүүл саруул, жаргалтай амьдрахын тулд энэ Монгол Улс оршин тогтнож байгаа гэдгийг санацгаая.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Sh [139.5.219.98] 2024-04-13 08:06:39

Tom hulgai l hulgai jijig hulgai hulgai bishyy

төр [103.57.95.80] 2024-04-12 09:08:42

ТӨРИЙН ЮМ БОЛ ТӨРДӨӨ Л ҮЙЛЧИЛЭГ .... БИТГИЙ ТЭНЭГТЭЭД БАЙ

Уншигч [66.181.177.95] 2024-04-12 09:02:48

Энэ сэтгүүлч л гөлөг төөрүүлээд байгаа бололтой

Зочин [202.55.191.130] 2024-04-12 08:52:20

Ямар муухай худалдагдсан сэтгүүлч вэ ингэж амь зуухаар далдраач

Иргэн,, [49.0.136.115] 2024-04-11 15:42:16

ЭНЭ ЧИНЬ БАС ХЭН ГЭЭЧ ТРОЛЛ ВЭ,,ӨДРИЙН СОНИН НААД СОЦ,,ҮНЭРТҮҮЛСЭН ЮМ БИЧДЭГ СЭТГҮҮЛЧЭНЦЭРЭЭ ЗАЙЛУУЛ,,,БИЧНЭ ГЭЖ ХУЦДАГ ХАЛТАР ВЭ,,,

Зочин [202.55.191.130] 2024-04-12 08:52:51

Өдрийн сонин сөнөжээ

Зочин [66.181.161.211] 2024-04-11 13:54:06

Эрхэм сэтгүүлчээ цэнхэр дугаартай болгох дүрэм журам нь 2жилиин өмнө гарчихаад байхад 330% тай байхад шахаж шаардах нь яагаад буруу гэж Дарга нь юмуу жолооч нь хүүхдээ хүргэх нь тэгээд зөв үү Дарга нар бар сав хэсээд шөнө дөл болтол жолоочоо уяад зогсох бас болоогүй согтуу даргаа маллаж доромжлуулж байж гэрт нь хүргэж өгөх , хөдөө гадаа салхинд гарах нэриидлээр ан ав хиих , даргын авгай хүүхдииг салхилуулах дэлгүүр хэсүүлэх , хүүхдииг нь хүргэх гээд бензин жолоочиин цалин ажлын цаг машины элэгдэл хорогдол гээд биднии татварын мөнгииг урсгах явдалыг нэг мөр шиидэх арга нь яах аргагүй цэнхэр дугаартай болгох Гэтэл эрхэм сэтгүүлч ямарч сайн хиисэн муу л бол муу гэж ханджээ Уг нь эрхэм сэтгүүлч ард түмэнд үнэн зөв мэдээ өгөх ёстой хүн

Зочин [202.126.88.204] 2024-04-11 13:10:30

Ядаж л авгай хүүхдээ зөөх нь болих байлгүй дээ. Яахаараа аав дарга бол хүүхэд нь машинаар хүргүүлэх давуу байдал үүсэх ёстой гэж. Түмний хүүхэд шиг тобусаар явж болохгүй юу

Иргэн [202.126.88.206] 2024-04-11 12:43:15

Сэтгүүлч гэхүү таныг М.МӨНХЦЭЦЭГЭЭ. Төрийн албаны машинд цэнхэр дугаар зүүж ашиглалтыг нь ард иргэдийн хяналтанд оруулах нь мэдээж зөв. Тухайлбал Цэнхэр дугаартай машинаар найр наадам хэсээд , хөдөө гадаа давхиад, цагаан сарын золголт хийгээд, дарга нарын авгай хүүхдийн унаа болохоос сэргээлж байгаа арга хэмжээ ш дээ. Гэтэл сэтггүлч МӨНХЦЭЦЭГ энэ арга хэмжжэг зөв гээд байгаа юмуу буруу гээд байгаа юмуу санаа нь ойлгогдохгүй холион бантангийн юм битгий бичиж байгаарай.

Зочин [202.9.46.234] 2024-04-11 12:03:06

Цэнхэр дугаар зүүхгүй гэсэн авлигач албин захиалгаар ийм золбин юм бичиж нийтлэхээсээ ичих хэрэгтэй

Иргэн [66.181.177.108] 2024-04-11 11:43:31

Бусад аавууд тэгвэл цэнхэр дугаартай тэргээр хүүхдээ зөөлгөмөөр л бн ш дээ

Монгол хүн [59.153.112.195] 2024-04-11 11:33:22

ГЭВЧ ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ. СОЛИХ ЁСТОЙ. ИНГЭСНЭЭР ТӨРИЙН УНААНЫ ЭЛЭГДЭЛ ХОРОГДОЛ,БЭНЗИН ТОС МАСЛ ИЛЭГДЭЛ,ХОРОГДОЛ,КМ ГҮЙЛТ БАГАСНА,ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨРӨНГӨ ХЭМНЭГДЭНЭ,ДУГУЙ ЭД АНГИИЙН ИЛЭГДЭЛ БАГСАНА,ГЭНЭТИЙН АВААР ОСОЛ БАГСАНА,ЖОЛООЧ НЬ ЦАГТАА ГЭРТЭЭ ХАРИНА,АГААРЫН БОХИРДОЛ БАГСАНА,НИЙГМИЙН БУХИМДАЛ БУУРНА,МЭДЭВ ҮҮ ЗАХИАЛАГТ БИЧЭЭЧЭЭ! ГАЗ ДЭЛБЭРЭЛТИЙГ ШӨНИЙН ДУНД АЛБАНЫ ТЭРЭГ ҮДЭЭСЭН БИЗ ДЭЭ!

Зочин [59.153.112.195] 2024-04-11 11:36:03

Соёлтой оронд төрийн унаа хувийн хэрэгцээнд хэргэлсэн төрийн албан хаагч огцордог жишээтэй байдаг юм шүү!

Irgwn [103.57.95.110] 2024-04-11 11:23:12

Ene setguulch in teneg bhaa naad zahiin iim yumnaas l ehlene shd gahai geheer nohoi gene

Зочин [43.242.243.88] 2024-04-11 11:17:28

Зүүх ёстой зүүх л хэрэгтэй. Өөрийн юм унасийм шиг үр хүүхдээ зөөж авгай хүүхэн эргүүлэхэхдээ өөрсдийн машинаараа явах хэрэгтэй

Зочин [43.228.130.98] 2024-04-11 11:11:58

Энэ ажиллагаа зөв шүү, цэнхэр дугаараа зүүх ёстой, тэгээд төрийн ажилдаа л явах ёстой,,, Цогтгэрэл браво.

Зочин [103.168.34.178] 2024-04-11 10:46:34

за шаалдаа , тэмээ гэхээр ямаа шаагаад байгаарай. цэнхэр дугаараа зүүх ёстой нь зүү

Зочин [202.55.191.130] 2024-04-12 08:50:24

нэгдээд ажил хэрэг болгоод тэмцээрэй


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.