Ч.Наранхүү: Ховд аймгийн онцгой байдлын алба хаагчдаар ажлын бус цагаар зам, талбай цэвэрлүүлсэн

Aдмин / Нийгэм

Хангайн болон баруун бүсийн аймгууд дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн хүний эрхийн тойм мэдээллийг Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү хүргэж, аймгуудын сайн, муу жишгийг ярилаа.



Энэ талаар "Баруун бүсийн дээрх аймгууд 413,704 иргэн, 111,625 өрхтэй.

Ажилгүйдлийг бууруулах, өрхийн амьжиргааг дээшлүүлэх, малчин залуусын гэр бүл төлөвлөлтийг дэмжих, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт ахиц дэвшил гаргаж ажилласан олон жишээ байна. Тухайлбал Говь-Алтай аймаг нь малчин залуусын гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр “Алтайн залуус-2022” арга хэмжээг санаачилсан.

Үүнд 700 орчим залуусыг оролцуулж, нийгмийн харилцаа, хувь хүний хөгжлийг дэмжиж, амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх сургалтад хамруулж, гэр бүл төлөвлөлт, нийгмийн эрүүл мэнд буюу нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг өгөх, зан үйлийг төлөвшүүлэх мэдлэг, мэдээлэл олгосон. Энэ бол залуу малчдыг дэмжсэн чухал алхам.

Мөн Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймаг нь эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих хүрээнд “Эрэгтэйчүүдийн кабинет” байгуулж, мэргэшсэн эмч бэлтгэсэн.

Энэ хүрээнд Увс, Завхан, Говь-Алтай аймгууд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг арилгах зорилгоор эрүүл мэндийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, олон нийтэд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл хүргэж ажилласан байна" гэлээ.

"Баян-Өлгий, Завхан аймгийн сурагчдын ЭЕШ-ын оноо доогуур үзүүлэлттэй"

Мөн тэрбээр "Говь-Алтай аймгийн боловсролын чанарыг дээшлүүлэх хөтөлбөрт ахиц гарч байгаа.

Тодруулбал Говь-Алтай аймаг Элсэлтийн Ерөнхий Шалгалтын оноогоор

  • 2020 онд 20
  • 2021 онд 19
  • 2022 онд 10 дугаар байранд орсон гэх ахиц дэвшил гарч байна.

Боловсролын чанарыг сайжруулах чиглэлд бусад аймаг ч анхаарах шаардлагатай.

Ялангуяа Баян-Өлгий, Завхан аймгийн боловсролын чанар, ЭЕШ-ын оноо доогуур үзүүлэлттэй буюу 20, 21 дүгээр байранд орж байна. Тиймээс боловсролын чанарыг илүү сайжруулах шаардлагатай.

Завхан аймгийн хувьд 2023 онд гарсан гэмт хэргийн тоо өнгөрсөн онтой нь харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа. Гэтэл бусад дөрвөн аймаг буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн хувьд гэмт хэргийн тоон үзүүлэлт өссөн дүр зурагтай байгаа юм.

Эдгээр аймагт хөдөлмөрлөх эрхийн асуудлыг цаашид анхаарах шаардлагатай" хэмээв. Хүний Эрхийн Үндэсний Комисст иргэн, хуулийн этгээдээс ирүүлж буй гомдол, мэдээллийн 20 орчим хувийг хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой гомдол эзэлдэг байна. Тэр дундаа хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбогдуулан баруун бүсийн аймгуудад нийт 35 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.

"Онцгой байдлын алба хаагчдаар зам, талбай цэвэрлүүлж, албадан хөдөлмөр эрхлүүлсэн"

Тухайлбал:

Ховд аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, ажлын бус цагаар хууль сахиулах болон Онцгой байдлын алба хаагчдаар зам, талбай цэвэрлүүлж, албадан хөдөлмөр эрхлүүлсэн асуудлыг шалгасан. Улмаар Комиссын гишүүний зөвлөмжийг Ховд аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Комиссын гишүүний шаардлагын биелэлт хангалтгүй.

Увс аймгийн Эрүүл мэндийн газар болон "Бадрах Энержи" ХХК-ийн хөдөлмөрлөх эрх болон хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид эрхийн талаар Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн. Комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй.

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад хөдөлмөрлөх эрх болон хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид эрхийн талаар Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн. Комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилт 40 хувь буюу хангалтгүй.

Орон нутагт комиссын гишүүдийн шаардлага зөвлөмж хүргүүлэхэд тодорхой хугацаанд хариу ирүүлж байгаа боловч яг зөвлөмжтэй холбоотойгоор тодорхой, бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллахгүй байгаа зөрчил бий гэдгийг Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү хэллээ.


Сэтгэгдэл

Bb [64.119.29.48] 2024-04-12 08:37:53

ajlin bus tsagaar orchinoo tseverlej yagaad bolohgui gej?Tegeed hen tseverleh bolj baina daa?

Офифер [139.5.218.28] 2024-04-11 21:06:41

Ярих юмаа олж ярь! Нэг их хүний эрх хамгаалаж ажил хийсэн дүр эсгэхээ болчих! Цэргийг байгуулага хэзээнээсээ л гадна орчиноо цэвэрлэх суботник хийж ирсэн! Цас цэвэрлүүлсэн гэнэ үү! Хуцдаг хог вэ! Байгуулагын дотоод асуудал бүү оролц!

Дзчн [202.9.46.123] 2024-04-11 18:31:24

Ажлын бус цагаар талбай цэвэрлэж яагаад болохгүй гэж.Энэ хилийн цэргийн анги миний сайн мэдэхээр(Өмнө говийн 131р анги) ажлын бус цагаар нялх нойтон бага насны хүүхдүүдээ цоожлож орхиод л цаг наргүй ажиллаж,уралдаан тэмцээн энэ тэр гээл байнга эргэж буцаж бна шдээ.Том дарга нар анхаармаар бнаа ядаж 1нь хүүхдүүддээ цагаа зориулж баймаар бнаа!!!!!!!!!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.