"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөх судалгааны ажил эхлүүлнэ

Aдмин / Нүүр

Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт "Хямд тийз-Хүртээмжтэй нислэг" зорилт дэвшүүлж, 2023 онд 1 сая 750 мянган зорчигч тээвэрлэсэн бол 2024 онд агаарын тээврээр 2 сая 200 мянган зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлжээ. Агаарын тээврийн зорчигч урсгал нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Нью Улаанбаатар интэрнэйшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитай уулзах үеэрээ нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүй байх ёстойг хэлсэн байна.

Энэ зорилтын хүрээнд өчигдөр /2024.05.16/ Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Япон Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчид, "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг хариуцан ажиллаж буй Японы талын төлөөлөлтэй уулзсан байна.

Уулзалтаар зуны нислэгийн оргил ачааллын үед шуурхай үйлчлэх, үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх, "Чингис хаан" олон улсын нисэх буудлын багтаамжийг нэмэгдүүлэх, өргөтгөх судалгааны ажлыг 2024 оны зургаадугаар сараас хийж эхлэх талаар санал солилцлоо.

Мөн нисэхийн менежмент, нисэхийн эдийн засагч, нисэхийн эрхзүй зэрэг нисэхийн чиглэлээр мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэх, харилцан туршлага солилцох санал дэвшүүлжээ.

Нисэх буудлын удирдлагууд "Чингис хаан" нисэх буудалд ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, нисэх буудлын өргөтгөх, шинэчлэх судалгааны ажлаа шуурхай эхлэхээ илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:39

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:39

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [122.201.31.162] 2024-05-19 12:54:56

Анхнаасаа япон солонгос монгол дарга нарын мөнгө завших ажил болсон.Ард түмний татвараар төлж байгаа энэ төслийн санхүүжилт зарцуулалт бүх юмыг эхнээс нь дуустал сайн шалга.Мөн ч их мөнгөөр гадаад дотоодгүй тоглосон доо.

Бодит байдлаа ЗӨВ дүгнэж тооцоочээ. [66.181.183.25] 2024-05-19 12:18:01

Монголд олон мянган жуулчин ирнэ гээд л ГОРЬДООД байх юм. ХӨӨРХИЙС! Аялал жуулчлалын яамныхан энэ ТЭНЭГЛЭЛЭЭ болимоор юм. Дэлхийн улс төр, эдийн засгийн тэмцэл, боломжоос болж Монголруу чиглэсэн жуулчлал ойрын 20-30 жилд ӨСӨХГҮЙ.

Зочин [66.181.181.74] 2024-05-18 17:37:41

зуны улиралд өдөрт 8,9 нислэг ирж явдаг өвөл өдөрт 5,6хан нислэгтэй буудлаа өргөтгөж ацаа хийхнэв Ихэнх цагтаа гиеүрээдсууж бдгшдээ Тэр хэдхэн нислэг нь нэг цагт шахуу нисдэг болохоор л жаахан ачаалал үүсдэгшдээ Ачаалалгүй нисэх буудал гэж хаа бдгийн сда

Зочин [59.153.112.173] 2024-05-17 13:55:36

Дуусаад ажил нь жигдэрээгүй байтал өргөтгөх тухай ярь байдаг мөн ч мунхаг удирдагчтай шүү монголчууд маань

Зочин [202.126.89.156] 2024-05-17 13:46:11

Анхнаасаа өргөн том буудал барих нь яасан юм. Дандаа заваарч байдаг коммунистууд юм аа

Зочин [66.181.181.74] 2024-05-18 17:38:21

хөнжилнийхөө хэрээр хөлөө жийдийн малаа Гадаадын нисэх буудлаад яагаад терминал 1,2,3 гэхчлэн бдгийг ойлгооогүй хар малуу


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.