108 утсаар энэ оны нэгдүгээр улиралд 1.3 сая дуудлага хүлээн авчээ

Aдмин / Нүүр

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг нэвтрүүлсний 10 жилийн ой тохиож байна. Жил бүрийн тавдугаар сарын 17-ны өдрийг Олон улсын хүүхдийн тусламжийн утасны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт хүүхэд, залуучуудыг хамгаалах, тэдний эрхийг хангахад хүүхдийн тусламжийн утас маш чухал болохыг хүн бүрт сануулдаг чухал тэмдэглэлт өдөр юм.

108 хүүхдийн тусламжийн утас энэ оны нэгдүгээр улиралд Хүүхэд хамгааллын 1.3 сая дуудлага хүлээн авсан. Жилд дунджаар 110-120 мянган дуудлага хүлээн авдаг ба хүүхэд хамгааллын үйлчилгээний дуудлагын 60-70 хувь нь хүүхдийн тусламжийн утсаар ирж байна.

Манай улс Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг нэвтрүүлээд 10 жил болж байна. Дэлхийн хэмжээнд 168 орны 173 хүүхдийн тусламжийн утас үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн тусламжийн утсыг Олон улсад халуун шугам, тусламжийн шугам, хүүхдийн тусламжийн утас гэж нэрлэдэг.

Хүүхдийн тусламжийн утас нь хүүхэд хамгааллын тогтолцооны хамгийн чухал бүтэц бөгөөд мэдээллийн технологийг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлж байгаа төсөл бол "108" юм.

Түүхэн замнал:
1998 он: Анх Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэргэд “Итгэлийн утас” 326269 утас
1998 он: Шинэчлэгдэж “Өсвөр үе ирээдүй төв” төрийн бус байгууллага “Итгэлтэй утас” 312151 утас
2001 он: Анх удаа төрийн байгууллагын дэргэд “Хүүхдийн утас 1615” утас ажиллаж эхлэв.
2004 он: ХТҮГ “Найз 1979” утас
2014 он: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 01 тогтоолоор яаралтай үйлчилгээний ангилалд шилжүүлж 24 цагаар ажилладаг одоогийн 108 тусгай дугаар олгон, үнэ төлбөргүй болгов.
2016 он: Хүүхдийн тусламжийн 108 утасны төв нь 2016 онд Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний байгууллага болов.
2021 он: Хүүхдийн тусламжийн утасны программын 3 дахь шатны шинэчлэл хийгдэж мессэж, чат үйлчилгээг нэвтрүүллээ. гэж Хүүхдийн тусламжийн 108 утасны төвөөс мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.