ТЦА: Жолооч та бүхэн гэрлээ шилжүүлж, ослоос сэргийлнэ үү

Aдмин / Нүүр

Зун цаг болж, аялал зугаалгын улирал эхэлж байна. Энэ үеэр хотоос орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг тул замд явахдаа гэрлээ шилжүүлж, учирч болох эрсдэлээс сэргийлэхийг Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-наас зөвлөв. Учир нь эсрэг урсгалд яваа машин нь гэрлээ шилжүүлэхгүй буюу холын тод гэрэлтэй явснаар жолоочийн нүд гялбаж, орон зайн баримжаа алдагдах, замаа харахад төвөгтэй нөхцөл байдал үүсдэг.

Иймээс жолооч та бүхэн өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг бодолцож, гэрлээ шилжүүлж байхыг зөвлөж байна.

Зам тээврийн ослын 46 хувь нь зорчих хэсэгт холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлэхээ мартсан эсвэл туршлагагүй жолоочийн хариуцлагагүй байдлаас үүддэг аж.

Сэтгэгдэл

Зочин [66.181.180.125] 2024-05-24 22:04:42

ta nar oorsdoo tsegtsel l dee

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.