Цахимд нийтэлсэн мэдээлэлд үндэслэн урсгал сөрсөн жолоочийн эрхийг хасав

Aдмин / Нийгэм

Цахим орчинд өнгөрсөн долоо хоногт буюу 05 дугаар сарын 21, 22-ны нэр бүхий 2 цахим хаягаас:

  • “Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Honda Сr-z” маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн.
  • Нийслэлийн 23-р сургуулийн хажууд байх явган хүний зам дээр байнга машин зогсдог” гэх мэдээлэл нийтэлжээ.

Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “Хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн”, “Тээврийн хэрэгслийг замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан” зөрчилд холбогдогч 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар жолоодох эрх хасах болон торгох шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: ЦЕГ


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.174] 2024-05-27 19:24:57

Зөв зөв


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.