"Урт цагааны буурин дээр гүний усны судалгаа хийгдэж байгаа"

Aдмин / Нийгэм

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг энэ оны нэгдүгээр сард буулгаад буй. Уг барилгын буурин дээр доороо 196 автомашины зогсоолтой, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болоод байгаа билээ. Эдгээр нь нэг га орчим талбайд хийгдэх юм байна.

Уг байгууламжийн ажлын явцын талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Одоогоор гүний усны буюу гидрогеологийн судалгаа хийгдэж байгаа. В1 давхарт автомашины зогсоол хийх тул хэр хэмжээний гүний ус байгаа болон хэрхэн зайлуулах судалгаа хийгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл гүний усыг зайлуулах системийг хийх тооцооллоо гаргаж байгаа.

Автомашины зогсоолтой, цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл нь хийгдсэн. Удахгүй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ жилдээ хийхээр төсөвт мөнгийг суулгасан. Ногоон байгууламжаас гадна хүмүүс чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх цэгүүдийг байгуулна гэж төлөвлөж байна" гэлээ. Харин "Урт цагаан"-д үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжид 32-ын тойрогт ахуйн үйлчилгээний төв барьж өгөхөөр болжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.