Г.Ариунбуян: Үерийн үед хэрэглэх алба хаагчдын усны гутал, бээлий, ус соруулах помпыг бэлдэж байна

Aдмин / Нийгэм

Үер, усны аюулын үед мэргэжлийн байгууллагууд хэрхэн бэлтгэлээ хангасан талаар ОБЕГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын дарга, генерал Г.Ариунбуян "Мэргэжлийн байгууллагууд үерийн ам, гуу жалганд эрсдэлийн үнэлгээг дахин хийж байна. Тухайн үнэлгээг үндэслэж үерийн аман дээр суурьшсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, ААН, байгууллагад мэдэгдэл хүргэх ажлыг нийслэл болон орон нутагт зохион байгуулж байгаа.

Онцгой байдлын алба хаагчдын хувьд үерийн нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хүн хүчний тооцоо судалгааг нягтлах, үерийн үед ус соруулах тусгай зориулалтын болон хүнд даацын машин механизмын тоог нягталж байгаа юм.

Алба хаагчдын хувцас хэрэглэл, үерийн үед хэрэглэх усны гутал, бээлий, мото помпуудыг дүүрэг, аймгийн түвшинд зохих тоогоор бэлдэж байна.

Энэ жил баталсан улсын төсвийн хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулж, үерийн болон объект, ой хээрийн түймэр гарсан үед хэрэглэх алба хаагчдын хувцас хэрэглэл 70-100 хувь хангагдана" гэж мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.