СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэрэлж, Туул, Сэлбэ голууд хүчтэй үерлэжээ
Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрийн /2024.06.22/ 20:00 цагаас хойш 6 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 26 см давж, өнгөрсөн 2023 оны их үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна.
Туул гол Улаанбаатар хот орчимд өмнөх шөнийн 22:00 цагаас хойш 5 см нэмэгдэж, үерийн түвшинг 32 см даван үерийн аюултай түвшинд дөхөж байна.
Харин Сэлбэ голын дагууд үерийн түвшинг 5 см орчим давсан хэвээр байгаа тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлээрэй!
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл
иргэн [103.57.92.36] 2024-06-22 11:23:59
Ноцососоор Сороод л болоо МАН олужла Ноцосс болно Сэрэмжтэй !!!!!!!!!