“ХААН Банк” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа

“ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2024 оны нийт цэвэр ашиг 638.5 тэрбум төгрөгийн 58.5% болох нийт 373.5 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 195.35 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.
Зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл олгосны дагуу “ХААН Банк” ХК татвар суутгасны дараах дүн бүхийногдол ашгийг өнөөдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийнхээ үнэт цаасны дансанд шилжүүллээ.
Эрхэм хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хүсэлт гаргаж, үнэт цаасны данснаас арилжааны банкан дахь данс руугаа ногдол ашгаа хүлээн авах юм.
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.15] 2025-04-30 20:52:08
Банкнууд бие засах төдийд биднээс мөнгө суутгаад байх юм . Бид банкинд өргүй .Харин банк бидний мөнгийг өдөр дутам эргэлдүүлж байж бидэнд хүү олгох ёстой шүү
Зочин [66.181.176.15] 2025-04-30 20:47:16
ЯАГААД ДАНС ЭЗЭМШИГДДЭЭ НООГДОЛ АШИГ ӨГДӨГГҮЙ ЮМ БОЛ .
Зочин [66.181.187.121] 2025-04-30 20:12:34
Энэ арилжааны банкныхан мангар буюу тэд банкинд байгаа дансны тоогоор хоорондоо өрсөлдөөд байдаг, уг нь банкин дахь нийт мөнгөний хэмжээгээр өрсөлдмөөр юм.