Хаврын тариалалтад буудайн үр 32 мянган тонныг бэлджээ

Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 2025 оны тавдугаар сарын 1-ний байдлаар 32 мянган тонн байна
Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 22.1 мянган тонноор буурчээ. Техникийн хувьд авч үзвэл булын 98.1 хувь, өргөн холбооны 98.2 хувь, үр тарианы үрлүүрийн 93.4 хувь, анжисны 95.2 хувь, төмс, хүнсний ногооны үрлүүрийн 97.6 хувь, дугуйт тракторын 94.9 хувь, бүх төрлийн сийрүүлэгчийн 93.9 хувь, гинжит тракторын 73.5 хувь нь хөрс боловсруулалт, тариалалтад ажиллахад бэлэн болжээ
Сэтгэгдэл