Европын холбооноос Монгол Улсад суугаа болон Хавсран суугаа орнуудын Элчин сайд нартай уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Европын холбооноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа орнуудын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нартай өчигдөр (2025.05.19) уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Монгол Улсад хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүний эрх, эрх чөлөөг хангах, тэр дундаа авлигыг бууруулахтай холбоотой Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө орлогыг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг авлигатай тэмцэх ажлын хүрээнд боловсруулсан ба удахгүй УИХ-д өргөн барих талаар нээлттэй мэдээлэл өглөө. Улмаар Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг олон улсын томоохон байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд хууль зүй, дотоод хэргийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан, туслалцаа дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлсэн.
Түүнчлэн талууд Монгол Улс ба Европын холбооны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, хөгжүүлэхийн зэрэгцээ хууль сахиулах салбарын алба хаагчдыг чадавхжуулах, томоохон хуулийн төслүүдэд гадны орнуудаас туршлага судлах, мэргэшсэн экспертүүдээр хангах чиглэл болон салбарын бусад асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцлоо. Улмаар салбарын сайд Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулт өгсөн.
Уулзалтад, ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү, Монгол Улсад Европын холбооноос суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Бүгд найрамдах Австри Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Андреас Рийкен, Бүгд Найрамдах Хорват Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Дарио Мишелин, Монгол Улсад Бүгд Найрамдах Чех Улсаас суугаа Элчин сайд Жан Вытопил, Монгол Улсад Бүгд Найрамдах Франц Улсаас суугаа Элчин сайд Коринн Пэрера, Монгол Улсад Бүгд Найрамдах Итали Улсаас суугаа Элчин сайд Жованна Пиккаррета, Бүгд Найрамдах Литва Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Ричард Шлепавичюс, Бүгд Найрамдах Польш Улсаас суугаа Элчин сайд Бойко Кшыштоф, Монгол Улсад Унгар Улсаас суугаа Элчин сайд Борбала Анна Обрушански, Бельгийн Хаант Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Бруно Анжелет, Бельгийн Хаант Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Бруно Анжелет, Бүгд Найрамдах Кипр Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Фрэнсис Галатиа Ланиту Уильямс, Бүгд Найрамдах Словак Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Петр Лизак, Бүгд Найрамдах Словени Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Аленка Сухадольник, Люксембургийн Их Гүнт Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчийн газрын орлогч дарга Люк Шолтес, Бүгд Найрамдах Эстони Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчийн газрын орлогч дарга Ханнес Хансо, Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Валентин Ангелов, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Хана Бэкер, Бүгд Найрамдах Финланд Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын зөвлөх Жанна Лайн, Шведийн Хаант Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд яамны Улс төрийн хэлтсийн дарга Матиас Чу, Испанийн Хаант Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Марта Бетанзос Роиг, Бүгд Найрамдах Ирланд Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Николас О`Брейн, Испанийн Хаант Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Пабло Мас Муньоз, Нидерландын хаант Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэсирээ Оофт, Румын Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Дан Ориа Максим нар оролцлоо.
Сэтгэгдэл