Төрийн албаны ерөнхий шалгалт тавдугаар сарын 21-26-ны өдөр явагдана

Aдмин / Нүүр

Төрийн албаны 2025 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4106 иргэн бүртгүүлсэн. Бүртгэгдсэн иргэдийн тооноос хамаарч нийслэлд тавдугаар сарын 21-26-нд, аймгуудад 21-23-ны өдөр зохион байгуулах болжээ.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж "Регистрийн дугаар"-аа бичиж хайх товч дарахад, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино.

  • Нийслэлд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт,
  • Аймгуудын хувьд төрийн албаны салбар зөвлөлөөс товлон зарласан газарт шалгалт авна.

Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтэрнэ. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000