Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...
Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлчилгээг ашигладаг харилцагч нартаа зориулан “Apple Pay Deal” урамшууллыг хэрэгжүүлж байна.
Урамшууллын хүрээнд Голомт банкны харилцагчид олон улсын худалдааны вэбсайт, олон улсын мерчант болон Голомт банкны ПОС дээр Apple Pay-ээр төлбөрөө төлөн оноо цуглуулж, оноогоороо хамтрагч байгууллагуудын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах болон Apple брэндийн нэрийн бүтээгдэхүүнийг авах боломжтой.
Онооны шатлалаар урамшуулал авах эрх нь нээгдэж буй бөгөөд одоогийн байдлаар нийт 9 харилцагч Apple-ийн бүтээгдэхүүн авснаас хамгийн ихдээ 400,000 оноогоор Ipad Pro 13, хамгийн багадаа 110,000 оноогоор Airpods4 идэвхжүүлж авчээ. Долоо хоног бүрийн Баасан гарагийн 12 цагт SocialPay аппликэйшний “Apple Pay Deal” хөтөлбөр цэсэд Apple-ийн 1ш бүтээгдэхүүн шинээр задарч байгаа ба урамшуулал 2025.06.30-нд дуусах тул танд Apple-ийн бүтээгдэхүүн хожих 4 удаагийн боломж үлдсэн байна.
Харин та оноогоороо Apple-ийн бүтээгдэхүүн авч чадаагүй байсан ч Имарт худалдааны төв, Номин сүлжээ дэлгүүр, Оргил худалдааны төв, Сансар сүлжээ дэлгүүр зэрэг хамтран ажиллагч байгууллагуудын худалдан авалтын купоноос авах боломжтой. Купоныг мөн SocialPay аппликэйшний “Apple Pay Deal” хөтөлбөр цэсээс идэвхжүүлж ашиглаарай.
Санамж: Apple Pay төлбөрийн хэрэгсэлд зөвхөн Голомт банкны Mastercard болон ₮ картыг холбон ашиглах боломжтой.
“Apple Pay Deal” урамшуулал дуусахад цөөн хоног үлдсэн тул Голомт банкны харилцагч та бүхнийг аяны нөхцөлийн дагуу амжиж оноогоо цуглуулаад урамшуулалдаа хамрагдахыг урьж байна. Урамшууллын талаар дэлгэрэнгүй нөхцөл, мэдээллийг ЭНД дарж, эсвэл Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлана уу.





































































Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой
Шонхор шувуу барих гэрээг цуцаллаа
Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ
Монгол Улсын харьяат хүн ам 3.6 саяд хүрчээ
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд 22 дахь жилдээ шилдэг 100 оюутан шалгаруулна
ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Биржийн арилжаанд оролцсон ААН-ийн дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлнэ
Непалд болсон үерийн улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болсон байна
Б.Найдалаа: Бид эрчим хүчээ тэнгэрээс авахгүй, илбэдээд гаргахгүй
Малчин Х.Эрдэнэбулган: Малчид пад трактораа унаад 50 км-ийн цаанаас түлшээ авч чадахгүй шүү дээ